Previous Page  7 / 7
Information
Show Menu
Previous Page 7 / 7
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Дээр яригдаж байгаа Монголын Үндэсний Их Сургуулийн

тухай өмгөөлөгч, хууль зүйн доктор Д.Уянга “Монголын

Үндэсний Их Сургууль гэх хувийн сургууль (МҮИС) нь урьд

өөр нэртэй байж байгаад 2012 онд энэ нэрийг авсан байна.

Энэ сургуулийн лого, нэрийн товчлол нь Монгол Улсын Их

Сургуультай (МУИС) их төстэй. Ийнхүү улсын их сургуулийн

нэрийг ашиглах замаар “сайн сургууль” гэсэн ойлголтыг

иргэдэд төрүүлж, шударга бусаар өрсөлдөөний давуу тал олж

авдаг байна. Бүр төрийн сайд нь энэ сургуулийг “дийлэхгүй”

байгаагаа учирлаж хэвлэлээр гомдоллосон байх юм” гэж

нийтлэлдээ

бичсэн байдаг.

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуулийн 11

дүгээр зүйлийн11.7 дахь хэсэгт зааснаарДарханцаазат тусгай

хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ,

аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг

хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэтэл яагаад Байгаль орчин,

аялал жуулчлалын яамны удирдлагууд зөвшөөрөл өгөөд

байгаа юм бэ? Богд уулын ам болгон Байгаль орчин, аялал

жуулчлалын яамны үе үеийн удирдлагуудын авлигын золиос

болчихсон. Хүн бүрийн нүдэн дээр ил байгаа Зайсан, Нүхтийн

амыг л хар. Одоо тэгтэл Байгаль орчны яам нь өөрөө газар

ашиглах зөвшөөрөл өгсөн байгууллага, иргэдээ дийлэхээ

больсон буюу тухайн байгууллага, иргэд нь аль хэдийн

тухайн газарт үндсэн хөрөнгө босгочихсон учир хөөгөөд

явуулж чадахгүй байдалд орчихсон байна. Тиймээс тэдний

үндсэн хөрөнгийн үнэлгээнээс нь өндөр татвар авах ёстой.

Тэгвэл шударга ёс руу арай дөхнө.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас МҮИС-ийн улсын бүртгэлийн мэдээллийг авав