1 / 7 Next Page
Information
Show Menu
1 / 7 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Пүрэв, 2020.02.20, №07 (136)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

V НҮҮРТ

ТОЙМ

ДеФакто

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН

ЗҮЙЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

МОНГОЛ УЛС 2021

ОНД PISA СУДАЛГААНД

ХАМРАГДАНА

БОГД УУЛАНД ГАЗРЫН

МАРГААН ТАСРАХГҮЙ БАЙНА

№516

М

онгол Улсын 3.2 сая хүн амын тал нь Улаанбаатар хотод, нийслэлийн

иргэдийн тал нь гэр хороололд оршин сууж байна. Дэлхийн 17 дахь

том газар нутагтай манай улсын нийслэлд хүн нь, зам дээр машин

нь багтахаа больж, хот маань агаар, хөрс, орчны бохирдолдоо живсээр удаж

байна.

Энэ бүх асуудлыг шийдэх зангилаа нь хотын бүсчлэл, төлөвлөлт, орон

сууц гэж ярьсаар байгаа ч, үр дүн бага байна. Энэ өвөл сайжруулсан түлшээр

агаарын бохирдлыг бага зэрэг бууруулсан ч, хөрс, орчны бохирдол, цэвэр

усны асуудлаа шийдэж чадахгүй байна. Хамгийн гол, урт хугацааны шийдэл

бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдэгтэй хүн бүр санал нийлж, олон төсөл

хэрэгжүүлж ирсэн ч гэсэн, гэр хороолол улам тэлсээр.

Гэр хороололд амьдарч буй 840 мянган иргэдийн 250 мянга нь орон сууцны

зээлд хамрагдах хүсэлт гаргасан ч, тэдний 15 хувь нь зээлийн шаардлага

хангахгүй байна. Нийлүүлэлт талаас нь харвал 2020 оны 1-р сарын байдлаар

Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган айлын орон сууц борлогдоогүй,

эзэнгүй хонож байна.

Зураг 1: Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орсон орон сууцны тоо

ОРОН СУУЦНЫ

ОНЦГОЙ НЭГЭН

ШИЙДЭЛ

Олон Улсын Валютын Сангийн

дарга

Кристалина

Иванова

Георгиева 2-р сарын 12-нд “COVID-19

нь дэлхийн эдийн засагт V хэлбэрээр

нөлөөлөх

буюу

огцом

унаад

эрчимтэй сэргэнэ” гэдгийг мэдээлсэн.

Боловсролын зорилго бол оддыг

төрүүлэх биш, нийгмийн тэгш бус

байдлыг багасгах явдал гэж Финланд

улс үзэж байна.