Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

Орон сууцны нийлүүлэлт (Зураг 1) өссөн ч, иргэдийн худалдан авах чадвар муу байна. Нөгөө талаас орон сууцны

нийлүүлэлт өсөөд байхад, үнэ нь буурахгүй (Зураг 2) байгаа нь анхаарал татаж байна.

Өрхийн орон сууц худалдан авах чадварыг сарын орлогынхоо 30 хувийг орон сууцны зардалд зарцуулах боломжтой

эсэхээр тооцдог. Хүн амын 45 хувь нь тийм чадваргүй (Зураг 3) болох нь харагдаж байна.

Зураг 2: Улаанбаатар хотын шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ

(1.350.000 төгрөг)

Зураг 3: МУ-ын өрхийн орлогын бүлэг, сараар

Эх сурвалж:

Үндэсний Статистикийн Хороо, 2019

Харин орон сууцны үнэ буурахгүй байгаа шалтгаанд зээлийн хүү өндөр, төгрөгийн ханшны уналт, банкууд өөрсдөө орон

сууц олноор эзэмших болсон, барилгын өртөг нэмэгдсэн, газрын болон бусад зөвшөөрөлтэй холбоотой авлига буурахгүй

байгаа зэрэг олон хүчин зүйл орж байна.