Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 17 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.02.16-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН

ГЭРЧИЛГЭЭГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Олон Улсын Валютын Сангийн дарга Кристалина Иванова

Георгиева 2-р сарын 12-нд “COVID-19 нь дэлхийн эдийн засагт

V хэлбэрээр нөлөөлөх буюу огцом унаад эрчимтэй сэргэнэ”

гэдгийг мэдээлсэн. 2000 оны эхээр Сарс гарч Хятадын эдийн

засагт нөлөөлж байсан нөлөөлөл одоогийнхоос өөр. Учир нь

тэр үед Хятадын эдийн засаг олон улсад нөлөөлөх хэмжээний

том байгаагүй буюу дэлхийн эдийн засгийн 8 хувь байсан.

Харин одоо бол Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн

19 хувийг эзэлсэн том эдийн засаг болсон. Ялангуяа Ази

тивийн бусад улсын эдийн засаг Хятадын эдийн засгийн

динамекаас хамаарч байна.

Хятад улсад гарсан Корона вирусын тархалт намжихгүй

улам тэлсээр байгаа. Энэ үед Монгол Улс хамгийн эрсдэлт

бүсд тооцогдож байгаа учраас хөл хорио тогтоож, олноор

цугларахыг 3-р сарын 30 хүртэл хориглосон байгаа. Энэ нь

бизнесүүд, ялангуяа жижиг бизнесүүдэд хүндрэл учруулж,

сар тутмын түрээс, зээлийн эргэн төлөлтөө ч хийж чадахгүй

байна гэдгийг бизнесийнхэн хэлсээр байгаа.

Талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж

байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур,

урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон

тохиолдолд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн

Танхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй

хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдал”-ын

баталгаа гаргаж өгдөг. “Баталгаа” гаргуулахыг хүсэгч хувь

хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-д дараах материалыг

бүрдүүлж өгнө. Үүнд:

s

Баталгаа гаргуулах тухай хүсэлт

s

Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /

монгол хэлээр/

s

Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний

нотариатаар баталгаажуулсан хуулбар

s

Тухайн нөхцөл байдлыг нотлох бусад баримт

бичиг

Хэдий МҮХАҮТ-ын өгөх “баталгаа” чухал ч гэсэн банкууд

Худалдааны Танхимыг өөрийнхөө гишүүдэд гэрчилгээ өгдөг

ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм байна. Монголын

180 мянган аж ахуйн нэгжээс 3500 нь л Худалдааны Танхимын

гишүүнээр элссэн байдаг.

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг зүйл яг ийм үйл

явдал болж байгаа үед илүү тод мэдрэгдэх боломж гарч

байна. Тухайлбал Хонконгд том групп компаниуд нийгмийн

хариуцлагын хүрээнд гээд түрээслэгчдийнхээ түрээсийг

50 хувь хөнгөлж байгаа жишээ гарч байна. Хөнгөлөлт

нь хэр хугацаанд үргэлжлэх нь COVID-19-ийн тархалтаас

шалтгаална гэсэн байна лээ.

COVID-19-ийн цаг үеийн үйл явдал төсвийн орлогод

нөлөөлж эхлэх нь. Тиймээс төсвийн зарлагыг эрс багасгахгүй

бол Монгол улс дахиад л өрөнд орно. 2021, 22, 23, 24 онд

нийт 2.9 тэрбум долларын бондын өр төлнө.

МОНГОЛ УЛС 2021 ОНД PISA СУДАЛГААНД ХАМРАГДАНА

Боловсролын зорилго бол оддыг төрүүлэх биш, нийгмийн

тэгш бус байдлыг багасгах явдал гэж Финланд улс үзэж

байна. 1980-аад онд хийсэн боловсролын шинэтгэл нь

сургуулийг хүүхдийн хувьд эрүүл, аюулгүй орчин болгохыг

зорьжээ. Энэ улс бүх сурагчдад өдрийн хоол үнэгүй өгч, эрүүл

мэндээ хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө авах, ганцаарчилсан

сургалт авах боломжоор хангадаг.

Үр дүнд нь 2000 оноос хойших PISA survey, буюу

15 настай сурагчдын унших, математик, байгалийн

ухааны мэдлэг чадварыг харьцуулсан судалгаагаар

Финланд улс дэлхийд тэргүүлж эсвэл удаалж ирлээ. Энэ

судалгааг Өмнөд Солонгос, Сингапур хоёр бас тэргүүлж

өрсөлддөг. Энэ судалгаанд 2021 оноос Монгол улс анх

удаагаа орох гэж байгаа гэсэн сайхан мэдээ байна.

Гэхдээ 2019 оны хичээлийн жилийн байдлаар ЕБС-ийн

нийт сурагчдын 7 хувь нь, дээд боловсролын нийт оюутны

46 хувь нь хувийн сургуульд суралцаж байна. Ерөнхий

боловсролын 803 сургуулиас 160 нь, 34 их сургуулиас 20 нь,

48 дээд сургуулиас 44 нь тус тус хувь хүний хөрөнгө. Хувийн,

дунд сургуулийн нэг хүүхдийн нэг жилийн төлбөр 2019 оны

байдлаар 1-58 сая төгрөгийн хооронд, дунджаар 8 сая төгрөг

болжээ. Нэг анги нь төрийн сургуулиас хоёроос гурав дахин

цөөн хүүхэдтэй, багш нарын цалин хоёроос арав дахин

өндөр, гадаад хэлийг төрөлх хэлтэй гадаад багш зааж, сургах