Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

БОГД УУЛАНД ГАЗРЫН МАРГААН ТАСРАХГҮЙ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018, 2019

оны тушаалаар Богд ууланд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж

байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан. Гэсэн ч зарим

иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг асуудлаар БОАЖЯ-

ыг шүүхэд өгч, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаснаар

асуудал бүрэн гацаанд ороод байгаа гэдгийг БОАЖЯ-ны

Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэ хэлж

байна. Хамгийн энгийн жишээг л дурдахад нэг эзэнтэй

Монголын Үндэсний Их Сурууль нэртэй НҮТББ (нийгэмд

үйлчилдэг төрийн бус байгууллага), Политехникийн

коллеж нэртэй НҮТББ гэгч хуулийн этгээдүүд нэр дээрээ 40

гаруй га газрыг Богдхан ууланд хашчихаад газрын төлбөр

төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй өнөөдрийг хүрсэн.

Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, ААН газрыг зөвхөн

ашиглах эрхтэйгээр тодорхой хугацаагаар тусгай зөвшөөрөл

гаргуулдаг. Гэтэл эдгээр ТББ-ууд өөрийн эзэмшил шиг л

аашилдаг. 2017 онд нийтийн эзэмшлийн машины зогсоол

барих гэж эдгээр НҮТББ-уудын газраас 3.5 га газрыг улс авах

гэж багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ газрыг БОАЖ-

ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар цуцалсан ч шүүхэд хандаж

тухайн байгууллага 4 удаа ялалт байгуулсан байдаг юм.

нөхцөл нь өндөр хөгжилтэй оронтой өрсөлдөхүйц болсон

учир хувийн сургуулийн сургалтын чанар сайн, төгсөгчдийн

дийлэнх нь дэлхийн нэр хүндтэй их дээд сургуульд элсэн орж,

суралцах боллоо. Энэ мэдээж маш сайн хэрэг. Гэхдээ улсын

сургуульд хөрөнгө мөнгө хүрэхгүй байхад өндөр төлбөртэй

хувийн сургуульд улсын сургуулийн адил хүүхэд бүрийн

тоогоор хувьсах зардал нэмж олгож байгаа нь хачирхалтай.

Бусад оронд хэрэв төсвөөс мөнгө хувийн сургуульд олгож

байгаа бол төлбөрийн дээд түвшинг тогтоож, хүүхдүүдийг

оршин суугаа харьяаллаар нь авахыг шаарддаг. Харин манай

улсад төр засгийн удирдлагуудын хүүхэд, ач гуч нар бүгд

хувийн сургуульд явдаг, мөн төр засгийн үе үеийн удирдлагын

олон хүн өөрсдөө хувийн сургууль байгуулсан учир, улс

даяар хүрэлцэхгүй байгаа боловсролын хомс төсвөөс хувийн

сургуульд үргэлж олгож ирлээ. Үүний үр дүнд боловсрол нь

ашгийн төлөө бизнес болж, нийгэм гэрлийн хурдаар баян,

ядуугийн хоёр туйл руу огцом хуваагдан, түргэн татагдаж

байна. Боловсролын ялгаа нь насан туршийн ялгаа болдог.

Хүүхдүүдийн хооронд баян ядуугаараа ялгаварлан гадуурхах

хандлага ажиглагдах болов. Хувийн сургууль байгуулагдаад

нийгмийн ядуурлыг бууруулахгүй, харин ч нийгмийн тэгш

бус байдлыг улам дэврээх боллоо.

Мөн 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл

эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс

мэдээлэл хийсэн. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн

хэлтсийн дарга Л.Ганбат “Монголын сурагчдын сурлагын

чанарыгилтгэхүндэснийхэмжээнийсудалгаахийжбайгаагүй.

Тиймээс өнөөдөр шууд Монгол Улсын боловсролын чанар

сайн эсвэл муу гэж дүгнэж хэлэх боломжгүй” гэснийг тэмдэглэх

хэрэгтэй. Боловсролын үнэлгээний төв зөвхөн сурагчдын

сурлагын чанарын үнэлгээг анги ангиар нь хийж байсан юм

байна.