Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.02.02-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ

90 ХУВЬ БАГАСГАЖ ЧАДАХ УУ?

УБ хотод нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлж

түгжрэлийг 90 хувь шийднэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх

газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Үүнд:

- Автобусны парк шинэчлэлт

- Цахилгаан соронзон галт тэрэг

- Шинэ төрлийн такси үйлчилгээ

- Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр.

Хотын дарга С.Амарсайханы хэлж байгаагаар агаарын

дүүжин тээврийн ажил ирэх 4-р сараас эхэлнэ гэв.

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх шаардлагатай

болоод удаж байгаа. Үүнийг хоёр янзын аргаар шийддэг, нэг

нь татварын арга нөгөөх нь нийтийн тээврээ сайжруулах

арга. Нийтийн тээвэр сайжруулах гэдэг нь тав тухаас гадна

олдоц, хүртээмж нь ямар байх юм бэ гэдэг асуудал. Цахилгаан

соронзон галт тэрэг, шинэ төрлийн такси үйлчилгээ, агаарын

дүүжин тээвэр гэх шинэ төрлийн үйлчилгээ нэмэгдүүлснээр

түгжрэлийг 90 хувь бууруулна гэсэн тооцоог нь үзэх хэрэгтэй.

Бариад авах тоон мэдээллийг олон нийтэд хэлээгүй байна.

Агаарын дүүжин тээвэр нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж

байгаа. Цанын баазын лифтийг хийдэг Австри, Францын

компаниуд дэлхийн олон хотод хийсэн туршлагатай юм

байна лээ. Агаарын дүүжин тээврийг ялангуяа уулархаг

газруудад зам тавьсан ч хямдхан биш, мөн манайх шиг

газар чөлөөлж, хүнээ нүүлгэхэд бэрхшээлтэй, дур дураараа

бий болгочихсон хотын хэсгүүдэд хийхэд тохиромжтой байх.

Санхүүжилтийг нь Францын Засгийн газрын хөнгөлөлттэй

зээлээр хийхээр ярьж байгаа юм байна. Тэгэхээр Францын

компаниуд орж ирж хийх байх. Тэр нь ч дээр. Энэ зээлээр

авсан хөрөнгө оруулалтаа хурдан нөхөхгүй байх.

Энэ онд сонгууль болно. Одоогийн Засгийн газар

болон хотын удирдлагууд ялж магадгүй, ялагдчихаж ч

магадгүй. Тэгэхээр сонгуулиар гарах эрх баригчид энэ

төслийг хэрэгжүүлэх үү гэдэг асуулт гарна. Харамсалтай

нь манайд ийм жишээ олон. Тэдгээрийн нэг болгохгүйн

тулд хамгийн баталгаатай зүйл бол иргэдийн оролцоо.

Нийгмийн амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэхдээ

иргэдтэй зөвшилцсөн төслүүд л удаан явдаг. Мөн хамгийн

гол нь эхнээсээ ил тод байсан нь дээр. Ялангуяа хөрөнгө

оруулалтын нийт хэмжээ, хэзээ орж ирэх, хэзээ авах, хэзээ

төлөх, даатгалтай юу, аюулгүй байдлыг нь хэн хариуцах

гэдгийг ил тод байлгах.

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

6

www.jargaldefacto.com

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

GOOGLE STORE

APP STORE

EDITORIAL BOARD

Jargalsaikhan Dambadarjaa

Christopher Melville

Garrett Wilson

Subs

cribe or renew your subscri

ption

EXECUTI

Editor-in-

Team:

GOOGLE STORE

APP STORE