Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

түүнд их сандарсан) улмаас Сталины тавьсан бүх

хүсэлтийг хүлээж авсан гэж судлаачид шүүмжилдэг.

Сталин ар Монголын тусгаар тогтнолоос гадна

Манжуурын төмөр зам, Далианы (Дальний) далайн

боомт, Өмнөд Сахалин, Курилийн арлуудын асуудлыг

тавьж оронд нь Японы эсрэг дайнд оролцох, Хятадын

коммунистуудыг Гоминдантай хамтран ажиллахад

туслахаар амалсан гэжээ (Wesley M. Bagby. America’s

international relations since world war one. 1999, Oxford

University Press, 121-р хуудас).

Өөрсөдтэй нь зөвлөлгүй гаргасан Монголын

талаарх шийдвэрийг Гоминданы Хятад тун

дурамжхан хүлээн авснаар барахгүй хожим нь ЗХУ

Японоос олзолсон зэвсгээ Маод өгч гэрээгээ зөрчсөн

гэж НҮБ-ын тогтоол гаргуулан 1945 оны Найрамдал

холбоотны гэрээгээ 1952 онд хүчингүй болгосон

байдаг. Гэхдээ тэд Рузвельттэй зөрөх боломжгүй

байв. Учир нь Рузвельт Америк Английн өмнөх үеийн

тусгай эрхүүдийг цуцлуулж, ямар ч нэмэргүй ядуу орон

гэж Черчиль (бас Сталин) үздэгийн эсрэг Хятад бол

ирээдүйн үүрэгтэй, том орон гэж аюулгүйн зөвлөлийн

байнгын гишүүн болгож, зэвсэг техникээр тэтгэжбайв.

Үүний зэрэгцээ 1943 оны 11-р сард Рузвельт Черчиль

нар Kайрт Чан Кай Шитай уулзахад дайны дараа ар

Монголыг Хятадын хэсэг болгохыг хүссэн байсан

тул 1944 оны зун хөдөө аж ахуйч мэргэжилтэй Дэд

Ерөнхийлөгч Волтерыг О.Латтимортой Орос Хятад

явуулахад Чан Кай Ши өгсөн зэвсгийг нь Японтой

биш коммунистуудтай байлдахад зориулж, авлига

газар авснаас гадна Маогийн арми Япончуудтай

илүү байлдаж, илүү шударга сахилгатай байна гэсэн

мэдээтэй эргэж ирсэн байв. Волтер Монголд 7-р

сарын 2-нд Чойбалсантай уулзсан ба Монголчууд

Хятадын хэсэг байх хүсэлгүйгээр барахгүй, өвөр

Монголыг нэгтгэх хүсэлтэй байна гэж илтгэсэн байна.

Үүнийг ойлгуулахад О.Латтимор Дилав хутагт нар

онцгой хувь нэмэр оруулжээ (Дилав хутагт. Ариун

сэтгэл авралын үндэс УБ.31-р хуудас)

Эцсийн дүнд 1945 оны 4-6-р сард Сан Францискод

НҮБ-ын дүрмийг тохирч фашизмын эсрэг тэмцсэн

орнууд гарын үсэг зурав. Олон улсын аюулгүй байдлыг

хангах талаар НҮБ-ын тавьсан зорилго Лигийг

гүйцээгүй боловч, Герман Японыг холбоотнууд эзлэж

милитаризмыг үндсээр нь арилган, бүрэн ардчилал

тогтоосон, эдийн засаг нийгмийн хөгжил, хүний

эрхийг хангах зорилтуудыг шинээр дэвшүүлсэн

байна. Үүнд 1944 оны 7-р сард АНУ-д хийсэн

Нэгдсэн Үндэстний Мөнгө санхүүгийн бага хурлаас

байгуулсан ОУВС ба Дэлхийн Банк чухал үүрэгтэй

байв. Гэвч ЗХУ тэдгээрт ороогүй ба Улаан арми

чөлөөлсөн орнуудад чөлөөт сонгуулийг хязгаарласан

коммунист засаглал тогтоож социалист лагерын

орнуудыг төмөр хөшгөөр тусгаарласнаар АНУ-д

коммунист нөлөөллийг хязгаарлах (Truman doctrine

of containment) номлол албан ёсны бодлого болов.

Энэ нь дэлхий дахинд хүйтэн дайныг эхлүүлж, тэр нь

Солонгос Вьетнамын зэрэг халуун дайнд хүргэжээ.

Үүнд болдог бол ажлаа өгөөд НҮБ-ын анхны дарга

болж дэлхий дахинд энх тайван тогтоох мөрөөдлөө

биелүүлэхсэн гэж ойр дотныхондоо ярьж байсан

Ерөнхийлөгч Рузвельт 1945 оны 4-р сарын 12-нд 63

настайдаа цус харваж нас барсан нь бас нөлөөлсөн

гэдэг. Лигийн гашуун сургамжийг давтахгүйн тулд

Америкийн төлөөлөгчдөд Конгрессийн гишүүдийг

оролцуулснаар 12-р сарын 10-нд шинэ НҮБ-ыг АНУ-д

байрлахыг Конгресс санал нэгтэй урьжээ. ЗХУ шинээр

гишүүн элсүүлэхэд өөрийг нь дэмжих орнуудын

тоотой тэнцүүлнэ гэж хориг тавих болсноор Итали

Испанийг элсүүлвэл Албани, Болгар гэх зэргээр хэсэг

хэсгээр нь алгуур элсүүлж (1950-1955 онд бүр нэг ч

гишүүн элсүүлээгүй) байсанд Монгол бас нэрвэгджээ.

Явсаар 1962 онд Монгол улс НҮБ-ын гишүүн болоход

түүнийг бэтгэртлээ хүлээж байсан эх орноосоо урвагч

гээд төлөөлөгчид нь ч уулздаггүй нутгийн маань лам

өвгөн ганцаар уйлан харж суусан байдаг. Харамсалтай

нь өнөөдөр Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд

өөрсдөө дахин НҮБ-ынхаа дүрэм зарчмыг зөрчсөн

үйлдэл хийж, хамгийн гол нь Ерөнхийлөгч Трамп АНУ-

ын уламжлалт гадаад бодлогыг үндсээр нь эвдсэн,

хүчтэй томоороо далайлгаж (bully), наймаалцах

(transactional) байдлаар бусад оронд хандаж байгаа

нь олон улсын хамтын ажиллагааны системийг

бусниулж, хүчтэй нь зөв (might is right) үзэл, үндсэрхэг

сөргөлдөөнд түлхэж байгааг мэргэжилтнүүд бараг

санал нэгтэй халаглаж байна.

2020.02.05

5