Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

АНУ

-ын хувьд бидэнд хамаарал

багатай энэ дайнд оролцохгүй

гэсэн үзэл 1-р дайны үеэс ч

хүчтэй байсан төдийгүй, АНУ-ыг дайнд оруулахын

тулд Хятадаас болон Герман-Италитай байгуулсан

эвслээсээ гар гэх зэрэг мэдээж хүлээж авахгүй

шаардлага тавьсаар, Японоор довтлуулсан гэж

Рузвельтийг хардаж байв. Конгресс 1937-1939 онд

төвийг сахих хатуу хуулиуд гаргасан тул Ерөнхийлөгч

Америкийг “ардчиллын арсенал-агуулах” болгоно

гэж зарлан зэвсэг үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бэлэн

төлөх чадваргүй Холбоотнууддаа түрээслэн зээлэх

(lend-lease) нэрээр үндсэндээ үнэгүй нийлүүлэх болов.

Ялангуяа жижигхэн Финляндтай тун тааруу байлдсан

Улаан арми дайнд хурдан ялагдвал Герман-Японы

аюул дийлдэхгүй болно гэж айсан Конгресс 1941 оны

11-р сард нэг тэрбум долларын lend-lease тусламж

ЗХУ-д үзүүлэх (нийтдээ 11 тэрбум хүрсэн) болсон нь

хамгийн хүнд үед аврал болсон гэж Сталин мэдэгдсэн

байдаг. Мөн 1942 онд 2-р фронт нээхийг бодно гэж

Рузвельт ЗХУ-д мэдэгдэж байсан боловч, өмнөд

Европыг довтлох хүсэлтэй Черчиль эсэргүүцсээр

хойшлогдсон байдаг. Ер нь Рузвельт 1933 онд

Ерөнхийлөгч болмогцоо ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч,

дайны дараа ЗХУ-ын дэлхийд эзлэх байр суурь үүргийг

ойлгож, харилцан ойлголцлоо сайжруулахыг чармайж

байсан байдаг. Вилсоны засагт далайн цэргийн орлогч

сайд байсан тэрээр Үндэстний Лигийн доголдлыг сайн

ойлгосон, зөвхөн хамтын үнэт зүйлсэд үндэслэсэн их

гүрнүүдийн нягт хамтын ажиллагаа л ирээдүйн сайн

сайхныг хангаж чадна гэж үздэг байжээ. Тэр АНУ

дайнд орохоос ч өмнө 1941 оны 8-р сард Черчильтэй

уулзахдаа дайны дараа “хамтын аюулгүй байдлын

байнгын систем бий болгож, бүх улс орны төр засгаа

чөлөөтэй сонгох, тэдний зөвшөөрөлгүйгээр нутаг

дэвсгэрийгньөөрчлөхгүйбайхэрхийгбаталгаажуулна”

гэсэн Атлантын дүрэм (Atlantic Charter) гаргасан нь

Үндэстний Лигийг орлох НҮБ-ыг байгуулах эхлэл

байв. Улмаар 1942 оны 1-р сард Вашингтонд гаргасан

Нэгдсэн Үндэстний тунхаглалд 27 орон нэгдэн, 1943

оны 10-р сард НҮБ-ыг байгуулах тухай АНУ, Англи, ЗХУ,

Хятадын хамтарсан мэдэгдэлд гурван орны гадаад

явдлын сайд, Гоминданы Москвад суугаа элчин

сайд гарын үсэг зурсан байна. Гэвч Сталин эхнээсээ

ардчилсан засаглалын зарчим, ялангуяа Улаан

арми эзлээд байгаа зүүн Европын орнуудад нийтийн

сонгууль явуулахаас эмзэглэж, НҮБ-аар хэлэлцүүлэх

асуудалд хориг тавих эрх (зөвхөн шийдвэрт вето

хийхийг зөвшөөрсөн), Зөвлөлтийн 15 бүгд найрамдах

улсад бие даасан гишүүний санал өгөхийг (зөвхөн

3-т нь зөвшөөрсөн) шаардан цааргалж байсан тул

1944 оны 8-10-р сард Вашингтоны орчим болсон

зохион байгуулах хурлаар НҮБ-ын дүрмийг эцэслэн

шийдвэрлэж чадаагүй байна. Ингээд Ялтын бага

хурлын үеэр НҮБ-ыг дэмжүүлэхэд Рузвельт хамгийн

их анхаарч Сталинд онцгой дотно хандсаны (Черчиль

шумбагч онгоцнуудыг дарж авснаар Холбоотнуудад

зэвсэг нийлүүлэлт эрс сайжирч, 1944 оны 6-р сард

Францаас 2-р фронт нээсэн нь ялангуяа дайны хамаг

хүндийг үүрч байсан Улаан армид тус болов (Хятад

10; ЗХУ 7.5; Герман 6; Япон 2.5; Англи АНУ тус бүр 0.5

сая орчим цэргээ алуулсан гэдэг). Ингээд 1945 оны 4-р

сарын 25-нд Америк Зөвлөлтийн цэргүүд хоёр талаас

уулзаж, 5-р сарын 7-нд Герман бууж өгсөн бол, Япон

8-р сарын 6 ба 9-нд атомын бөмбөг хаясны дараа ч

хариу өгөхгүй байсаар Зөвлөлтийн цэрэг Манжуурт

орсны дараа л бууж өгөхөө мэдэгдсэн байдаг. Түүгээр

ч барахгүй бууж өгснийг эзэн хаан зарлахын өмнө

түүнийг эсэргүүцсэн офицерүүд ордныг нь эзлэхийг

оролдсон байдаг.

НҮБ-ЫГ БАЙГУУЛАХ ЭХЛЭЛ

4