Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД ГАРГАХ НЬ “ЦААС” ҮЙЛДВЭРЛЭЛ ҮҮ?

ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН НИЙГЭМ

А.Сэнийн онолоор ядуурал нь зүгээр л нөөцгүйн

(мөнгөгүйн) тухай асуудал биш юм. Ядуурал нь тэр хүмүүст

сайн сайхан амьдралд нь хэрэгтэй чадавх хангалтгүй

байгаатай холбоотой. Жишээ нь хүнд өвчтэй хүн бол бусад

хүмүүс шиг эдийн засгийн харилцаанд орж чадахгүй. Бичиг

үсэгт тайлагдаагүй бол ямар ч их хөрөнгө мөнгө өвлөсөн

түүнийгээ үр ашигтай зарцуулж чадахгүй гэх мэт.

А.Сэнийн энэ онолд тулгуурлаж НҮБ хүний хөгжлийн

индекс бий болгосон. Улс орнуудаар энэ индексийг гаргахын

тулд зөвхөн нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоос (ҮНО)

гадна, эрүүл мэнд (дундаж наслалт), боловсрол (иргэд нь

хэдэн жил суралцах ёстойгоос хэдэн жил суралцаж байна) гэх

гурван үзүүлэлтийг тооцож байна. МУ-ын хүний хөгжлийн

индекс яаж өөрчлөгдөж ирснийг дараах хүснэгтээс харж

болно.

Дээрх хүснэгтээс харахад

МУ-ын

хүний

хөгжлийн

индекс 2018 онд 0.735-тай

байхад 2050 онд 0.9 болгох

гэнэ. Гэтэл 2005 онд баталсан

МУ-ын Мянганы хөгжлийн

зорилтоор хүний хөгжлийн

индексийг 2015 он гэхэд 0.83-

т хүргэнэ гэж байлаа. 2020

онд ч үүнд хүрээгүй л байна.

Энэ хэр бодитой вэ? Төр засаг

маань хариуцлага хүлээсэн

үү?

Дундаж

наслалт

Хэдэн жил

суралцах ёстой

(Expected years

of schooling)

Сургуульд

суралцаж буй

дундаж жил

(Mean years of

schooling)

Нэг хүнд

ногдох

ҮНО

(2011

PPP$)

Хүний

хөгжлийн

индекс

1990

60.3

10.2

7.7

5,048

0.583

1995

61.2

7.7

7.8

4,176

0.553

2000

62.9

9.4

8.2

4,646

0.589

2005

65.1

12.7

8.6

5,938

0.649

2010

67.4

14.6

9.5

7,086

0.697

2015

69.1

15.0

10.1

10,435

0.736

2016

69.3

14.2

10.1

10,324

0.730

2017

69.5

14.2

10.2

9,892

0.729

2018

69.7

14.2

10.2

10,784

0.735

Монголын төр засаг 1990 оноос хойш 567 удаа бодлогын

баримт бичиг гаргаад байна. Эдгээрийн дотор улс орны

хөгжлийг бүхэлд нь хамарсан баримт бичиг нь мэдээж

цөөхөн. Бодлогын энэ олон баримт бичгүүд яагаад цаас

үйлдвэрлэл болоод л өнгөрсөн бэ?

Олон шалтгаан буйгаас хамгийн гол нь бодлогын хүрээнд

хэт олон зүйлийг хамруулсан, төвлөрсөн бус байсан явдал.

Хоёрт, зорилтуудаа тодорхойлохдоо нийгмийн зөвшилцлийг

бий болгож чадаагүй. Зорилт хэт олон болохоор нийгмийн

зөвшилцөл бий болох боломжгүй. Гуравт, хөгжлийн

зорилтуудаа улсын төсөвтэй уялдуулдаггүй байсантай

холбоотой.

Тиймээс У.Хүрэлсүхийн ЗГ-т зөвлөхөд хүний хөгжлийн

индекс нь хөгжлийн гол зорилго гэж үзээд, үүнд хэрхэн хүрэх

вэ гэдгээ л нийгмээрээ зөвшилцмөөр байгаа юм. Улс төрийн

нам, хүчнүүдийн мөрийн хөтөлбөр ч гэсэн хүний хөгжлийн

зорилтод хүрэхэд чиглэсэн, сонгогчид ч түүнд ямар арга

замаар хүргэх вэ гэдгээр нь сонгоно гэсэн үг. Эцэст нь жил

бүрийн улсын төсөв энэ зорилт руугаа чиглэх учиртай.

Яг ийм маягаар хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлсон

улсуудын нэг бол Шинэ Зеланд. Шинэ Зеланд эдийн засгийн

хөгжлийн бодлогоо Сайн-оршихын эдийн засаг (Well-being

economics) гэдэг. Тэдний хөгжлийн энэ стратегийг улсын

төсвийн бодлогоос нь харж болно. Тэд улсын төсвөө бас

Сайн-оршихын төсөв (Well-being budget) гэдэг бөгөөд

төсвийн зардалд дараах таван зорилтыг оруулдаг.

1. Сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах

2. Хүүхдийн ядуурлыг бууруулах

3. Маори болон бусад нийгмийн бүлгүүдийн тэгш бус

байдлыг арилгах

4. Дижитал эрин үед хөл нийлүүлэх

5. Хүлэмжийн хийг бууруулах тогтвортой эдийн засаг

руу шилжих

Магадгүй монголын түүхэн дэх нийгмийн зөвшилцлөөр бүтсэн цорын ганц баримт бичиг бол 1992 оны Үндсэн

хууль. Уг хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” бий болгоно гэж хөгжлийн зорилтоо кодлочихсон

юм. Тиймээс хөгжлийнхөө зорилтыг алс холоос хайх биш, энэ хүрээнд л тодорхойлъё. Үр дүнгээ хэмжихдээ харин

хүний хөгжлийн индексээ л барья.

2020.02.06

Хүснэгт: Хүний хөгжлийн индекс

Эх сурвалж:

НҮБХХ