Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

12-р

сарын

2-нд

Нийслэлийн

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын

ээлжит хуралдаан болж Нийслэлийн

өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн

этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг

гаргасан. Уг жагсаалтад Төв цэнгэлдэх

хүрээлэн багтсан. Төв цэнгэлдэх

хүрээлэнгийн 49 хувь нь нийслэлийн

эзэмшилд байдаг.

Нийслэлийн

өмчийн

ашиглалт,

удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат

“Засгийн газрын 182 дугаар тогтоолын

дагуу нийслэлийн эзэмшлийн нийт

12.7 га газрыг урьдчилсан байдлаар

үнэлэхэд 20 тэрбум төгрөгт хүрч

байгаа. Энэ бол зөвхөн газрынх нь үнэ.

Нийслэлийн Өмч хувьчлалын комисс

дахин үнэлгээ хийнэ. Компанийн тухай

хуулийн 5.3-т заасны дагуу нийслэлийн

Өмч хувьчлалын комисс өөрийн 49

хувийг үнэлэн нэн тэргүүнд 51 хувийг

эзэмшиж буй компанид санал болгох

ёстой. Санал болгосон үнээр хувь

эзэмшигч компани авахгүй бол дуудлага худалдаанд

оруулна.” гэж хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Ж.Батбаясгалан “Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй,

зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг

3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний

суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар

шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны

төсөвт суусан. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн

хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого

нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид зардлаа хэд

дахин нугалж олох ийм л зорилго тавьж байна” гэсэн.

Бид хувийн өмчид суурилсан эдийн засгийг бүтээж

байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалын

хувьд шийдвэр гаргадаг дарга нарын хамааралтай

компаниуд л хулгайгаар авчихгүй байхаар зохион

байгуулах хэрэгтэй.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?