Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН САНХҮҮЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

Хөгжлийн

Миний ашиг сонирхол ирээдүйд бий.

Учир нь би тэнд үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ.

САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ

Монголын их дээд сургуулиуд ирээдүйд хандив, гэрээт судалгаа, зөвлөх үйлчилгээ, боловсролын хөтөлбөр

зэрэг орлого олох, хөрөнгө босгох бусад эх үүсвэрийг дайчлахад суралцах нь гарцаагүй. Гэвч Монгол улсын

Засгийн газар Үндэсний хөгжлийн бодлогын зорилтод нийцсэн дээд боловсролын салбарт ажлын үр дүнг

урамшуулах, гүйцэтгэлд суурилсан төсвийн хуваарилалтын механизмыг нэвтрүүлэх шаардлагатай. Дараах 4

төрлийн санхүүжилтийн механизмаас тохирох шийдлийг сонгон ашиглаж болох юм. Үүнд:

Төрийн болон төрийн бус

өмчийн их, дээд сургуулиудын

санхүүжилтийн эх үүсвэрийн 90

гаруй хувь нь оюутны сургалтын

төлбөрөөс

шууд

хамааралтай

байсаар өдийг хүрлээ. Манай

ихэнх

их

дээд

сургуулийн

сургалтын төлбөр маш бага, дээд

боловсролын байгууллагын багш,

судлаач, ажиллагсдынцалин тааруу

байна. Чанартай дээд боловсролыг

ийм бага төлбөрөөр хүргэж

байгаа нь “гайхамшигтай” хэдий ч

цаашид энэ байдал үргэлжилснээр

чанар, үр дүнг сайжруулах ямар

ч боломжгүй. Гэтэл одоогийн эрх

баригчид “Төрийн өмчийн 8 их

сургуулийг нэгтгэнэ” гэхээс өөр

шийдэл ярьсан зүйл алга.

Дээд боловсролын салбарын

хөрөнгө оруулалтын үр шимийг

зөвхөн боловсролын салбарын

хүрээнд харах нь эндүүрэл. Ургац

хураахын тулд үр суулгахтай

адилаар ирээдүйд өгөөжөө өгч хувь

хүний орлого, үндэсний хөгжил

болно гэдгийг хүлээн зөвшөөрөх

нь хөгжлийн түлхүүр юм.

Гэтэл одоогийн Засгийн газар

бүр эсрэгээрээ төрийн өмчийн

дээд боловсролын байгууллагын

барилга байшингийн ашиглалтын

урсгал зардлыг 2018 оноос улсын

төсвөөс олгохоо зогсоов. Энэ

тухай УИХ-ын даргын зөвлөх

Д.Бадарч

гуай

тайлбарлахдаа

“Манай их сургуулиудын буруугаас

болсон. Тэдний данс их хэмжээний

мөнгөний үлдэгдэлтэй байсан учир

хассан” гэжээ. Төрөөс хөрөнгө

оруулалт бараг байхгүй хэдий ч

сургуулиуд өөрсдийн олсон бүхий

л орлогыг тухайн жилд зарцуулж

дуусгах ёстой гэсэн үрэлгэн “гажиг”

шаардлагыг

ойлгох

аргагүй.

Төрийн бус өмчийн буюу хувийн

хэвшлийн их дээд сургуулиудыг

дэмжих,

урамшуулах

бодлого

чиглэл бүр огт алга. Гэтэл өнөөгийн

дэлхийн шилдэг 100 их сургуулийн

эхний аравт хувийн хэвшлийн

сургуулиуд жагсаж, дэлхийг дагуулж

байна.

Судлаач,

профессор

Жамил

Салми, Кай Мин Чен нарын

“Монгол улсад дээд боловсролын

тогтвортой

санхүүжилтийн

стратегийг

боловсруулж,

хэрэгжүүлэх бодлогын арга зам”

сэдэвт

зөвлөмжид:

“...Монгол

улс дээд боловсролд зориулах

төсвийн санхүүжилтийг одоогоор

зөвхөн

барилга

байшингийн

ашиглалтын урсгал зардлыг (2018

оноос олгохоо больсон) төлөхөөр

хязгаарлажбайна. Их сургуулиудын

эрдэм шинжилгээ, судалгааны

ажлыг улс орны хувьд өндөр

ач холбогдолтой цөөн чиглэлд

төвлөрүүлэн хөрөнгө оруулалт

хийхэд ихээхэн анхаарах ёстой.

Боловсролын яам болон Сангийн

яам нь дээд боловсролын эрэлт

хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц

санхүүжилтийг

баталгаажуулсан

санхүүгийн загварыг тохиролцох

шаардлагатай.

Олон

улсын

туршлагаас

үзэхэд,

дээд

боловсролд

улсын

төсвөөс

зарцуулах

хөрөнгийн

хэмжээ

ДНБ-ий нэг хувиас илүү гарч байж

үр дүнд хүрдэг. Ийм хэмжээний

санхүүжилтэд ойрын таван жилийн

хугацаанд шат дараатайгаар хүрэх

үүрэг зорилттой байвал зохилтой”

гэжээ.

Чарлез Кеттеринг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ