Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ХЯТАДЫН ДАВХАР СТРАТЕГИ

Оросын хувьд Ази, юуны өмнө

Хятад бол хамгийн боломжтой

зах зээл. Хятадын байгалийн хийн

хэрэгцээ сүүлийн хоёр жилд 33

хувь өсч, 2024 онд дэлхийн хийн

хэрэгцээний өсөлтийн 40 хувийг

бүрдүүлэх аж. Тийм ч учраас

Оростой улам ойртож, дээрх том

гэрээг байгуулсан юм. Гэвч энэхүү

“Сибирийн хүч-1” төсөл бүрэн

хүчин чадалдаа хүрэхэд Хятадын

шингэрүүлсэн

хийн

жилийн

импортын зөвхөн 20 хувийг л

эзлэх юм.

The Japan Times (19.12.05) сонин

Хятад Оросын хийн түншлэл Японд

нөлөөлнө. Оросын байгалийн хий

бусад бүх нийлүүлэгчдээс хямд

учир дэлхийн эрчим хүчний

зах зээлийн үнийг багасгаж,

худалдааны маршрутыг өөрчилнө.

Хятадын уламжлалт нийлүүлэгч

Австрали бизнесээ алдана, харин

урт хугацаандаа Японд ашигтай

болно

гэжээ.

Энэ

түншлэл

худалдааны эргэлт нь удалгүй

200

тэрбум

доллар

хүрэхэд

нөлөөлөх ажээ. Стратегийн хувьд

энэ түншлэл АНУ-ын нөлөөг

багасгах зорилготой гэжээ. Тэгээд

ч худалдааны дайнаас үүдэн Хятад

АНУ-аас авдаг шингэрүүлсэн хийн

татвараа 10 хувиас 25 хүртэл энэ

оны 6-р сараас өсгөсөн. Өнгөрсөн

онд авсан 2.5 тэрбум шоо метр

хийн хэмжээ 2019 онд буурах

ажээ. Нүүрсний хэрэглээг багасгах

шаардлагын дагуу Энэтхэг, Зүүн

Өмнөд Азийн орнуудын байгалийн

хийн хэрэгцээ өсөх хандлагатай

бөгөөд Хятадын хийн хоолойн

өргөн сүлжээнд холбогдох цаг ирэх

өндөрмагадлалтай. Тэртохиолдолд

Хятад улс Оросын байгалийн хийг

дамжуулан экспортлох боломж,

шаардлага үүснэ.

Байгалийн хийг хоолойгоор

татах сүлжээ өргөсөхийн хэрээр

шингэрүүлсэн

хийн

худалдаа

буурах хандлагатай болж байна.

2014 онд Крымийн хойгийг эзлэн авснаас болж

АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг Орос улсыг

экспортын энэ том зах зээлээ бууруулах эрсдэлд

оруулаад байгаа. Украйнаар 1240 км урт хоолойгоор,

жилд 142 тэрбум шоо метр хий дамжуулж ирсэн ч,

улс төрийн эрсдэл нь улам бүр өссөөр. Энэ чиглэлээ

орлуулахаар Балтын тэнгисийн гүнээр Герман,

Европын бусад оронд хүрэх, жилд 55 тэрбум шоо

метр хий дамжуулах хоолой (Умардын урсгал-2) ирэх

оны дундуур нээгдэх боловч олон улсын хоригтой

тулгарсаар байна. Ерөнхийлөгч В.Зеленский барууны

орнууд Оросын эсрэг хоригоо Украйн газар нутгаа

эргүүлэн автал үргэлжлүүлэхээ амалсан гэж саяхан

мэдэгджээ.

Зүүн Европын орнуудыг замдаа хангаж Станбул

хүрэх Туркийн урсгал ирэх оны эхээр нээгдэнэ.

1100 км урт, жилд 31.5 тэрбум шоо метр байгалийн

хийг Болгар, Серб, Унгар, Словак зэрэг хэд хэдэн

улсад нийлүүлэх энэ урсгал, АНУ-ын шингэрүүлсэн

хийнээс хямд, барууны хоригт харьцангуй бага өртөх

хүлээлттэй байна.

Европтой өрсөлдөхүйц Ази, юуны өмнө дэлхийн

хамгийн том зах зээл Хятадад байгалийн хий

нийлүүлэх төслийг (Сибирийн хүч-1) мөн 2014 онд

эхлүүлсэн. Намаг, шавар, мөнх цэвдэгтэй Сибирийн

тайгаар Хятадын хил хүртэл 3000 км урт хоолой тавьж,

Шанхайгаас татсан 3500 км урт хоолойтой холбосон

энэ том төсөл саяхан нээгдэв. Ирэх таван жилдээ

жигдрүүлсээр, 2025 оноос жилд 38 тэрбум шоо метр

хийг 30 жилийн турш нийлүүлэх, 400 тэрбум долларын

гэрээ ийнхүү хэрэгжиж эхэллээ. Газпром хоолой барих

зардлаа 55 тэрбум доллар гэж тооцсон ч, дийлэнх

ажил, материалаа Оросын компаниудаар хийлгэсэн,

рублийн ханш унасан зэргээс бодит зардал нь 29

тэрбум доллар болсон гэж Оксфордын Эрчим хүчний

судлаачид мэдэгджээ.

Орос Европын зах зээлийн эрсдлээ хаахын тулд

Ази руу аль болох их байгалийн хий нийлүүлэх

өөр гарц идэвхтэй хайх шаардлагатай болжээ.

“Европ, Хятадын хооронд өрсөлдөөн бий болгох

үүднээс” … “Алтайн төслийн оронд “Сибирийн хүч-

2” хоолойг монголоор дамжуулна” гэж Үндэсний

эрчим хүчний аюулгүй байдлын сангийн дэд

дарга А.Гривич (Рос.Газета.19.12.05) хэлжээ.