Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.12.08-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ОХУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН

Энэ

айлчлалын

хэвлэл

мэдээллийн багийн бүрэлдэхүүнд

багтах боломж олдсон. Айлчлалын

эхний онцлог бол МУ-ын Ерөнхий

сайд 9 жилийн дараа ОХУ-д

айлчиллаа. Сү.Батболд Ерөнхий

сайд байхдаа 2010 онд айлчилж

байсан. Дараагийн онцлог бол

хоёр хөрштэйгээ иж бүрэн

стратегийн түншлэлтэй болсноос

хойш Ерөнхий сайдын буюу

гүйцэтгэх засаглалын хэмжээний

анхны айлчлал болсон. Иж бүрэн

стратегийн түншлэл гэдэг бол улс

төр, эдийн засаг гээд бүх салбарт

харилцаагаа өргөжүүлнэ гэсэн

санаа. Гэхдээ бидний харилцаа

эдийн

засгийнхаа

түвшинд

үнэхээр хангалтгүй байгаа гэдгийг

тэмдэглэх хэрэгтэй. Олон санамж

бичигт гарын үсэг зурсан ч, санамж

бичиг бол гэрээ биш гэдгийг

ойлгох хэрэгтэй.

Евразийн

эдийн

засгийн

холбоотой 2 жилийн турш хамтран

ажиллах гэрээнд гарын үсэг

зурсан. Энэ холбоонд Казахстан,

Киргизстан,

Беларус

зэрэг

орнууд байдаг ба гишүүн болвол

бараа бүтээгдэхүүн хил гаалийн

татваргүй харилцан нэвтрэлцэнэ

гэсэн үг. Гэхдээ яг ижил бараа

татваргүй ороод ирчихвэл, том

улсын бараа нэгжийн өртөг нь

хямд байдаг учраас монголын

жижиг дунд үйлдвэрүүдэд яаж

нөлөөлөхийг тооцоолоход хэцүү

тул энэ 2 жилд судлах боломжтой

гэж харж байна.

ТЭЦ 3,4-ийг шинэчлэнэ гэсэн

яриа гарч байсан боловч, энэ

асуудлаар тусгайлан яригдаагүй.

Төмөр замын талаар ерөнхий зүйлс

яригдсан ч бодит ажил болох зүйл

яригдаагүй. Мөн ЗХУ-ын эзэмшиж

байсан зарим үндсэн хөрөнгийг

монголын талд шилжүүлсэн. Энэ

удаагийн айлчлалын хамгийн

том хүлээлт буюу байгалийн

хийн хоолойг монголын нутгаар

дайруулах асуудлын тухай бичсэн

нийтлэлийг

эхний

нүүрнээс

уншина уу.

ДИЖИТАЛ МОНГОЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Монгол улсын Засгийн газар “2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлого” нэртэй бодлогын баримт

бичгийг боловсруулж байгаа. Тус баримт бичигт төрөөс цахим хөгжлийн асуудлаар ямар бодлого, чиглэл

баримтлах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ хүрээнд “Дижитал Монгол улс” форумыг өнгөрсөн долоо хоногт

зохион байгуулсан.