Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

Хүссэн хүсээгүй бидний заавал

явах зам л даа. Ашиглаж чадвал

цахим ертөнц Монгол шиг цөөн

хүн амтай, том нутагтай оронд

хөгжлийн түүхэн боломжийг олгож

байна. Нөгөө талаас монголчууд

бид

орчин

үеийн

мэдээлэл,

харилцаа холбооны технологийн

давуу талыг яаралтай ашиглаж

эхлэхгүй бол бусад улс орноос улам

л хоцрох нь. Бид цахим ертөнцөд

нэвтрэн орж, ажил амьдралаа

дасган

зохицуулж,

хүн

бүр

өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээс

өөр сонголтгүй болчихсон.

Эдүгээ улс орнууд цахим нийгэм

бүтээн байгуулж байна. Иргэд нь

гэрээсээ гарахгүйгээр сонгуульд

саналаа өгч, бүх төрлийн тайлан,

мэдээ бэлтгэн, холбогдох маягт,

гэрээ хэлцэл дээр гарын үсгээ гар

утаснаасаа “зурж” буй. Компаниа

хэдхэн минутын дотор бүртгүүлж,

хөрөнгө болон холбогдох хуулийн

мэдээллийг гар утсаараа шалгаж,

бүтээгдэхүүн,

үйлчилгээгээ

төр засаг нь баталгаажуулан,

интернетээр аюулгүй борлуулж

байна. Төр засгийн байгууллагууд

бүх түвшинд мэдээллээ холбож,

иргэддээ

онлайнаар

үйлчлэх

болсноор хүнд суртал түүх болж

эхэлсэн.

Хамгийн өгөөжтэй цахим нийгэм

байгуулж буй улсуудын нэг болох

Эстонид

нийтийн

засаглалын

ил тод, нээлттэй байдлыг урьд

өмнө

байгаагүй

түвшинд

хангаж, хувь хүн, төр засаг,

бизнесийн мэдээллийг аюулгүй

байдлын өндөр хамгаалалттай

цахим орчинд, хүссэн үедээ

солилцох боломж бүрдүүлжээ.

Нийгмийн үйлчилгээ хүн бүрт

хурдан

хүрч,

эрүүл

мэндээ

хамгаалах, урьдчилан сэргийлэх

боломж олгосноор хүн амын

дундаж нас мэдэгдэхүйц дээшлэв.

Боловсролын салбарт ч өөрчлөлт

гарч, иргэдийнмэдлэгболовсролнь

дэлхий даяар өрсөлдөх чадвартай

болж байна. Технологийн их

сургуулиа Мэдлэг дамжуулах төв

болгон хөгжүүлж “Ericsson”, “Sam-

sung”-ийн лабораториуд, “Mitsub-

ishi”-гийн цахилгаан автомашины

туршилтын төв болгох зэргээр

олон шинэ төсөл хэрэгжүүлэн Хойд

Европын инженер технологийн

авьяастнуудыг цуглуулж байна.

Бизнес эрхлэх орчин нь ч сайжирч,

мэдлэгийн эдийн засагтай болж,

нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө

сүүлийн арван жилд Европыг

тэргүүлж иржээ.

Монголчууд

бид

нүүдэлчид,

байгалиасаа

сониуч

зантай,

юмны цаад учрыг үргэлж олохыг

хичээдэг. Мөн гадаад хэл сурахдаа

хурдан, шинэ орчинд дасан

зохицохдоо чадварлаг. Гэхдээ энэ

бүхэн нь цахим ертөнцийн өргөн

боломжийг ашиглахад хангалтгүй.

Бидэнд

өнөөдөр

бизнесийн

таатай нөхцөл, шинэ санаачилгыг

урамшуулсан орчин, мэдээлэл ба

харилцаа холбооны технологийн

дэд бүтэц, шударга өрсөлдөөн,

түүнийг дэмжсэн төр засгийн ил тод

зохицуулалт шаардлагатай байна.

Монгол улсын хүн амын 45 хувь

нь 25 хүртэлх насныхан. Тэдний

ихэнх нь тоон ертөнц, гар утас,

интернетгүй амьдрал байсныг

мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Хүн

амаа Англи, Монгол хос хэлтэй

болгох, дээр нь бусад гадаад

хэл сонгох боломжоор хангаж,

мэдээлэл ба харилцаа холбооны

технологийн дэд бүтцээ хөгжүүлэн,

чадварлагаар ашиглаад эхэлвэл

манай улс богино хугацаанд

үсрэнгүй хөгжиж болно. Тэгэхийн

тулд манай мэдээлэл ба харилцаа

холбооны технологийн дэд бүтэц

аюулгүй, хувь хүмүүс, бизнес,

төр засгийн мэдээ мэдээллийн

нууц баталгаатай хамгаалагдсан

байх ёстой. Энэ бол аюулгүй

байдлын

нэрээр

интернетийн

ашиглалтыг хязгаарлана гэсэн үг

биш. Интернетэд холбогдох эрх

чөлөө хүн бүрт байх ёстой. Хувийн

нууц болон интернетийн эрх

чөлөөг хамгаалах нь ардчилсан

улс орнуудын өмнө тулгарч

буй томоохон сорилт, үсрэнгүй

хөгжлийн

үндсэн

шаардлага

болоод байна.