Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛ

1. ҮР ДҮНД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ.

Явцын

эсвэл

эцсийн

үр

дүнгийн

үзүүлэлтийг

санхүүжилтийн хэмжээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн

тодорхойлох суурь болгоно. Энэ томьёоллыг

хэрэглэдэг Дани улс шалгалтаа амжилттай

өгсөн оюутны тоог үндэслэн урсгал зардлын

30-50 хувийг “taximeter загвар”-аар, Голланд

боловсролын зэрэг (диплом) авсан төгсөгчдийн

тоонд үндэслэн урсгал зардлын тал хувьтай

тэнцэх хэмжээтэй, Австрали докторантын төгсөлт

(40%), судалгааны үр дүн (10%), өрсөлдөөнт

төсөлд шалгарсан ажлыг оролцуулан судалгааны

ажлаас олсон орлогын (50%)-ыг тус тус тооцон

санхүүжилт олгодог байна.

2. ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ.

Засгийн газар дээд

боловсролын

байгууллагатай

гүйцэтгэлд

суурилсан

зорилгыг

тодорхойлсон

зохицуулалтын гэрээ байгуулна. Энэ гэрээнд

дээд боловсролын байгууллагын гүйцэтгэлийн

үзүүлэлтийг

тусгадаг

бөгөөд

үүнтэй

холбоотойгоор шаардагдах нэмэлт санхүүжилт

хийх үндэслэл болдог. Тухайн боловсролын

байгууллага нь гэрээний нөхцлийг хэрхэн

хангасныг үндэслэсэн санхүүжилтийг бүхэлд

нь, эсвэл хэсэгчлэн олгож болно. Гүйцэтгэлийн

гэрээ ашигладаг Франц улс 1989 оноос хойш

урсгал төсвийн 30-50 хүртэл хувийг 4 жилийн

хугацаатай гүйцэтгэлийн гэрээгээр олгож байна.

Финлянд дээд боловсролын ерөнхий зорилго

болон тухайн сургуулийн тодорхой зорилгыг

тодорхойлсон гэрээ байдаг. Дани тухайн

сургуулийг урт хугацаанд сайжруулах зорилгыг

илэрхийлсэн “хөгжлийн гэрээ” байгуулдаг. Чили

“гүйцэтгэлийн гэрээ”-г улсын 4 их сургуультай

туршилтын журмаар нэвтрүүлж байна. Энэ улс

орнууд их сургуулиудтайгаа хүрэх түвшин, ахиц

дэвшлээ тодорхой тусгасан хөгжлийн зорилтуудаа

нарийвчлан тохиролцож, үүнтэй уялдсан нэмэлт

санхүүжилтийн тогтолцоо хэрэгжүүлж байна.

Дээд боловсролын санхүүжилтийн шинэчлэл нь өөрөө эцсийн зорилго биш, харин дээд боловсролын сургалт,

судалгаа, хөтөлбөрийн чанар, үр дүн, хариуцлагыг дээшлүүлж, хөгжлийн тогтвортой байдлыг хангах юм. Иймд

дээд боловсролын санхүүжилтийн шинэчлэлийг улс орны хөгжлийн цаашдын бодлого, төлөвлөлтийн нэгэн

бүрэлдэхүүн хэсэг болговол, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд дээд боловсролын гүйцэтгэх үүрэг

илүү тодорхой болно. Боловсролын салбарт зарцуулж буй санхүүжилт бол зардал биш ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТ юм.

2019 оны 12-р сар

3. ӨРСӨЛДӨӨНТ САНХҮҮЖИЛТ.

Өрсөлдөөнт санхүүжилт

нь боловсролын байгууллагуудын бэлтгэж ирүүлсэн

төслийг нийтэд ил тод шалгуур, журмаар мэргэжлийн

хараат бус гишүүдээс бүрдсэн зөвлөл шүүж шалгаруулдаг.

Улс орнуудын хөгжлийн бодлогын онцлогоос хамааран

тавигдах шалгуур, чиглэл нь ялгаатай байдаг. Жишээ

нь Аргентин, Индонез улсад өрсөлдөөнт санхүүжилт

горилсон төслийг их дээд сургууль бүхэлдээ, эсвэл

аль нэг факультет, тэнхим бэлтгэн ирүүлж болдог.

Чилид улсын, хувийн аль ч сургууль өрсөлдөх эрхтэй

байдаг. Египетэд 1990-ээд оноос эхлэн инженерийн

салбарын шинэчлэлийг дэмжих зорилготой өрсөлдөөнт

санхүүжилтийн тусгай сан байгуулсан байна. Өрсөлдөөнт

санхүүжилтийг нэвтрүүлэхийн хамгийн чухал үр дүн нь

сонгон шалгаруулалтад шударга, ил тод, журам тогтож,

үнэлгээний бие даасан хараат бус жишиг бий болдог.

Өрсөлдөөнт санхүүжилтийн механизмын өөр нэг ашигтай

тал нь их сургуулиуд эрэлт хэрэгцээг сайтар тодотгож,

үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөсний үндсэн дээр

хэрэгжүүлэх төслийн саналаа боловсруулан, стратеги

төлөвлөлтийн туршлагаа сайжруулдаг.

4. ВАУЧЕР.

Оюутнуудад аль ч дээд боловсролын

байгууллагыг сонгон төлбөртөө ашиглаж болох

мөнгөний хэмжээг илтгэсэн купон олгоно. Ваучераар

санхүүжүүлэхийн зорилго нь төрийн дэмжлэгийг

боловсролын байгууллагуудад хэрэглэгчээр нь дамжуулан

шууд бус байдлаар олгон, оюутны хүсэл сонирхолд

нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөөх дээд боловсролын

байгууллагуудын өрсөлдөөнийг дэмжихэд (Salmi &

Hauptman, 2006) оршино. Оюутнуудад тараасан купоныг

урсгал зардлын төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг

улс орнууд ч байна. Хамгийн тод жишээг Казахстан, Гүрж,

Азербайжан, Литв зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд

байсан орнуудын туршлагаас харж болно. Казахстанд

оюутнуудын 20 орчим хувь нь боловсролын тэтгэлгийн

эрхийн бичгийг авдаг ба энэхүү тэтгэлгийг хувийн болон

улсын аль ч сургуульд тухайн тэтгэлэгт хамруулахаар

заасан чиглэлээр сонгон суралцахад ашиглах боломжтой.