Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

СААРАЛ ЖАГСААЛТАД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

ТОЙМ

ДеФакто

УИХ-ын дарга Г.Занданшатар

ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг

манай

төрийн

байгууллагууд

хэрхэн авч хэрэгжүүлсэн талаарх

үр дүнг хэлэлцэхээр Санхүүгийн

Зохицуулах

Хороо

болон

Монголбанкны

удирдлагуудтай

өнгөрсөн Лхагва гарагт уулзсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар

“Монголбанк болон Санхүүгийн

зохицуулах хорооны удирдлага

ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх

болон улсын эдийн засгийг

тогтворжуулж, санхүүгийн орчныг

эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой

ахиц дэвшил гаргасан боловч

гадаадад

болон

дотооддоо

итгэл

хүлээлгэхүйц

орчин

нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч

чадсангүй. Санхүүгийн зохицуулах

хороо санхүүгийн зэх зээлийн

тогтвортой байдлыг хангах, хууль,

тогтоомжийн хэрэгжилтэд хяналт

тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг

хамгаалах хуулиар хүлээсэн чиг

үүргээ

хангалтгүй

хэрэгжүүлж

байна гэж үзэж байна. Үүссэн

нөхцөл байдалтай холбоотойгоор

банк, санхүүгийн байгууллагуудын

үйл ажиллагаа, удирдлага, зохион

байгуулалтад эрс шинэчлэл хийх

зайлшгүй нөхцөл үүслээ. Тиймээс

өөрийн бүрэн эрхийн хүрээнд

Санхүүгийн зохицуулах хорооны

дарга Танд хариуцлага тооцох

асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх

шаардлагатай” гэв.

Монголбанкны

Ерөнхийлөгч

Н.Баяртсайхан “УИХ-ын дарга 10-р

сарын 23-нд надтай энэ асуудлаар

уулзсан.

Би

санал

бодлоо

тодорхой хэлсэн. Албан тушаалтай

зууралдаад байх хүн би биш.

Саарал жагсаалтад орсон асуудалд

хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ

цаана нь гадаад харилцааны тухай

асуудал байна. Монголд хөрөнгө

оруулсан компаниудын гомдол ч

бас гарсан. Энэ бүгдийг нээлттэй

ярьж болохгүй байна. Үндэсний

аюулгүй байдлын зөвлөл дээр

эсвэл хаалттай хуралдаанд ярья”

гэв.

Хариуцлага тооцох асуудал дээр

битгий улс төржөөсэй гэж бодож

байна. Үнэхээр эдгээр хүмүүсийг

солих бол саарал жагсаалтад

орсныг засах чадвартай боловсон

хүчнийг сонгох хэрэгтэй.

Манай ерөнхий боловсрол ба дээд боловсролын систем нь өөрөө 17,18-р зууны тогтолцооноосоо хөдлөөгүй

байгаа. Тэр үед боловсролын салбарт ямар ч инноваци хүлээн зөвшөөрдөггүй байсан. Шинэчлэл авчрах асуудал

хориотой байсан. 21-р зуунд бид МУ-ын давуу тал, Монгол хүнийг бий болгоё гэвэл юун түрүүнд дээд боловсрол

олгодог сургуулиудыг цөөлөхөөс эхлэх ёстой. Монгол улс 3.2 сая хүнтэй, 94 дээд боловсрол олгодог сургуультай.

Нэгтгэснээр бид тархай бутархай санхүүгийн болон хүний нөөцийг цэгцэлж чадна. Нэгтгэх асуудлыг дэндүү

хожуу эхэлж байна гэж харж байна.

Статистикийн Үндэсний Хороо

Хариуцлагын хэлбэр

2018

Улсын дүн

94

Төрийн өмчийн

18

Төрийн өмчийн бус

73

Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын сургууль

3