Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ТӨСӨЛ

Манайд иргэний нийгэм гэж

юуг ойлгох вэ гэдгээс эхлээд олон

зүйл тодорхойгүй байна. Иргэний

нийгмийн

байгууллагуудад

санхүүгийн дэмжлэг олгоно гэдэг

ч бодитой хийсэн ажил алга, нэр

томьёогоо

ч

тодорхойлоогүй

байна.

Уг нь энэ бүхнийг тодорхой

болгох

үүднээс

2011

онд

Сү.Батболдын Засгийн газар төр,

иргэний

нийгмийн

хамтарсан

ажлын хэсэг байгуулж “Иргэний

нийгмийн

хөгжлийн

үзэл

баримтлал”-ын төсөл анх удаа

боловсруулжээ. Тэр төсөлд нийт

аймаг, нийслэл дэх ТББ-уудын

саналыг авсны дараа Төрийн

ордонд

хэлэлцүүлэг

хүртэл

зохион байгуулжээ. Гэвч 2012

оны сонгуультай давхцаж, шинэ

Засгийн газар байгуулагдсанаас

хойш тэр төсөл замхарсан аж.

Энэ

удаа

ТББ-ын

тухай

шинэ

хуулийн

төслийг

Их

хуралд

оруулахаасаа

өмнө

иргэний

нийгмийн

тухай

үзэл

баримтлалаа

шинэчлэн

хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Үзэл

баримтлалаа

баталсны

дараа хуулиа хэлэлцвэл иргэний

нийгмийн хөгжилд зөв түлхэц

болно.

Манай улсыг саарал жагсаалтад

саяхан

оруулсан

ФАТФ

байгууллагаас тавьж буй нэг

шаардлага

нь

“Террористууд,

террорист

байгууллагууд,

терроризмыг санхүүжүүлэгч нь

ашгийн

бус

байгууллагуудаар

дамжуулж

хөрөнгө

босгох,

шилжүүлэх, хэрэглэхээс хамгаалах”

гэжээ. Энэ шаардлагын дагуу

“Ашгийн бус хуулийн этгээдийн

тухай” хуулийн төслөө яаравчлан

өргөн барихаар зэхэж байна.

Үнэхээр төрийн бус байгууллагууд

мөнгө

угаах,

терроризмыг

санхүүжүүлэх эрсдэлтэй байгаа

бол өөр хуулиар шийдэгдэх

ёстой. Ер нь саарал жагсаалтад

орсны гол шалтгаан бол хууль

журам байхгүйдээ биш, хуулиа

хэрэгжүүлэхгүй, сахиулж чадахгүй

байгаатай холбооотой.

Хууль тогтоогчид монгол хэт

олон төрийн бус байгууллага, хэт

олон намтай болчихлоо гэдэг. Гэтэл

үнэндээ монголд Унгар, Польш

зэрэг пост коммунист орнуудтай

харьцуулахад улс төрийн намуудын

тоо ч, төрийн бус байгууллагуудын

тоо ч харьцангуй цөөхөн байна.

Үүнийг

Дефакто

Институтын

хийсэн

“ТББ-ЫН ИНСТҮҮЦИЙН ОРЧНЫ ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ: МОНГОЛ, УНГАР, ПОЛЬШ ОРНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР”

-ээс харж болно.

Олон байгаа нь өөрөө асуудал

биш. Харин ч давуу тал.

Ардчиллын нэг тулгуур багана

иргэний нийгмийг хөгжүүлэхийн

төлөө хүн бүр хичээн зүтгэх

шаардлагатай байна.

2019.10.31

болон эдийн засгийн холбоодтой нэг саванд оруулж

болохгүй гэж үзэж байна. Улс төрийн намуудын

дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын холбоо нь ч ТББ-ын

бүртгэлтэй байна. Эдгээр байгууллагууд төрөөс хараат

бусаар сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн,

ашиг олдоггүй зэргээрээ адилхан нь үнэн. Гэхдээ хэнд

үйлчлэх, юуны төлөө нэгдэж үйл ажиллагаа эрхэлж

байгаа гэдгээрээ зарчмын ялгаатай.

Иргэний нийгэм нь төрөө хараат бусаар хянаж

чаддаг механизм учир ардчиллын орлуулж болдоггүй

нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Зарим оронд төрийн

үйлчилгээний тодорхой чиг үүргийг гэрээгээр ТББ-аар

гүйцэтгүүлж хамтран ажилладаг. Тийм учраас олон

оронд төр нь иргэний нийгмийн байгууллагуудаа

ихэвчлэн татварын орчноор дэмжиж, Өмнөд Солонгос,

Шинэ Зеланд, Герман зэрэг оронд үйл ажиллагааны

зардлыг нь төсвөөс санхүүжүүлдэг. Манай улсад ТББ-

ууд улсын болон орон нутгийн дэмжлэг авдаггүй,

нийт санхүүжилтийнх нь 2 хувийг төрөөс гаргаж

байна. Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж буй

байгууллагууд, ажилчид нийгмийн даатгалын шимтгэл

дээр ямар ч хөнгөлөлт эдлэхгүй байна.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН

ИНСТҮҮЦИЙН ОРЧНЫ

ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ

INDEPENDENT RESEARCH INSTITUTE

Монгол,Унгар,Польшорнуудынжишээндээр