Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.10.27-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ИХ СУРГУУЛИУДЫГ НЭГТГЭХ НЬ ЗӨВ

Өнгөрсөн Мягмар гарагт “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн

ордонд боллоо. Хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”

илтгэлийг танилцуулсан. Улмаар судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнөж,

үүний тулд төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх асуудлыг хөндсөн.

СУДАЛГААНД СУУРИЛСАН

ИХ СУРГУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

“Хэфэйн тунхаглал” -д орчин үеийн судалгаанд

суурилсан их сургуулийн талаар доорх үндсэншинжийг

нэрлэсэн байдаг.

s

нээлттэй засаглалын тогтолцоотой байх, олон

улсын хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах

чадвартай шилдэг хүний нөөцийг бүрдүүлсэн

байх;

s

өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад

нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрхэм

зорилгоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөө

хэрэгжүүлдэг, судалгаа, сургалтын тэргүүлэх

чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй байх;

s

судалгааны ёс зүй, түүнтэй холбоотой хэм

хэмжээний стандартыг мөрддөг, эрдмийн эрх

чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх;

s

судлаачдыг тасралтгүй бэлтгэж, олон улсад

хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг

түгээн дэлгэрүүлдэг байх;

s

тэргүүлэх салбарт бакалаврын, ахисан түвшний

сургалтаар үндэсний болон олон улсын түвшинд

инновацийг бий болгох, нэвтрүүлэх чадамжийг

бүрдүүлсэн байх;

2018 онд Засгийн Газар судалгаанд суурилсан

их сургуулиудыг хөгжүүлэх зорилгоор “Судалгаанд

суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний

хөтөлбөр” гэх бодлогын баримт бичгийг баталсан. Энэ

хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2019–2023 оны хооронд

хэрэгжүүлэх ба 1-р үе 2019 – 2020 онд, 2-р үе 2020 –

2023 онд байна.

Их сургуулиудыг нэгтгэх асуудалтай хамт Шинжлэх ухааны академийг МУИС-ийн дэргэд байлгах тухай

асуудал яригдаж байгаа. Төрийн өмчийн МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Улаанбаатарын их сургууль, Худалдаа

үйлдвэрлэлийн их сургууль, АШУҮИС гэсэн сургуулиудыг нэгтгэхээр ярьж байна.

СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн

хүрээнд

дараах

зорилтыг

хэрэгжүүлнэ гэж байгаа.

Зорилт 1.

Судалгаанд суурилсан их сургуульд

тавигдах

шаардлага,

шалгуурыг

тогтоож, судалгааны үр дүнг үнэлэх

тогтолцоог бүрдүүлэх;

Зорилт 2.

Их сургуулийн засаглал, удирдлага,

зохион байгуулалт, үйл ажиллагааг

судалгаанд суурилсан их сургуулийн

шаардлага болоншалгуурт нийцүүлэн

боловсронгуй болгох;

Зорилт 3.

Санхүүжилтийн

оновчтой

эх

үүсвэрийг бий болгох, өрсөлдөөнт

тэтгэлгийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх;

Зорилт 4.

Шинжлэх

ухаан,

технологи,

инновацийн

хөгжлийн

орчин

үеийн тэргүүлэх чиглэлээр нарийн

мэргэшсэн

чадварлаг

эрдэмтэн,

судлаачдыг судалгаанд суурилсан

их сургуулиудад төвлөрүүлэх замаар

ахисан түвшний сургалт, судалгааг

хөгжүүлэх;

Зорилт 5.

Судалгаа боловсруулалт, инновацийн

хамтын

ажиллагаа,

түншлэлийг

өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах

замаар инновацийн эко системийг

хөгжүүлэх.