Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ

Уламжлалт аж ахуйгаас зах

зээлийн

эдийн

засагт

ямар

салбараар

дамжин

шилжих

нь тухайн орны “comparative

advantage” буюу харьцангуй давуу

тал хаана байхаас шалтгаална.

Энд онолын хувьд “Heckscher -

Ohlin”-ы сонгодог онол буюу тэр

оронд хамгийн элбэг байгаа эдийн

засгийн

нөөцөд

тулгуурласан

үйлдвэрлэл, “Intra-Industry Trade”

шинэ онол буюу масс үйлдвэрлэж

зардлаа багасган, бүтээгдэхүүнээ

сурталчилж

бусдаас

ялгарах

үйлдвэрлэл гэсэн гол хоёр чиглэл

байдаг. Монголын тухайд хамгийн

элбэг нөөц нь газар нутаг,

ялангуяа хөрсөн доорх баялаг учир

гадаадын хөрөнгө, технологийг

татах замаар түүнийгээ эргэлтэд

оруулах нь хамгийн бэлэн боломж.

Аж үйлдвэрийн бараанд хамаатай

хоёр дахь чиглэл нь дотооддоо

тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх

уламжлал, мэдлэг чадвар, зах

зээлийн томоохон цар хүрээ

шаардахын зэрэгцээ, олон улсын

зах зээлийн өрсөлдөөн илүү хүчтэй

байдаг.

Аж үйлдвэржилт анх Англид

ноосны наймаачид айлуудад “put

out” өгч, хөгшид хүүхэдгүй гэрээрээ

утас ээрдэг болсноор үүссэн

гэдэг. Зах зээлийн эрэлт, эцсийн

хэрэглэгчийн шаардлага л чи юу

үйлдвэрлэж чадахыг тодорхойлдог

гэсэн энэ логик одоо үед улам чухал

болж байна. Өнөөдөр хэрэгцээт бүх

л бараа багтахгүй чихэлдэж, Хятад

нэгдсэнээс хойш зарим салбарт

илүүдэлтэй болж, үнэ өсөхөө

больсон олон улсын зах зээлд

нэвтрэх гол арга нь Global value

chain-д шургах буюу тэнд нэгэнт

байраа эзэлсэн том компаниудын

захиалгат

нийлүүлэгч

болох

арга болсон байна. Гэвч сүүлийн

үед

технологийн

өөрчлөлт

улам хурдсаж брэнд компани,

бүтээгдэхүүн ч хэр удах нь

эргэлзээтэй болж байна. Ялангуяа

ойрын 5-10 жилд автоматжилт

роботчиллын

улмаас

хүний

хөдөлмөрийн эрэлт буурах нь

буурай орнуудад илүү хүнд тусах

төлөвтэй байна. Гэхдээ нөгөө

талаас мэдээллийн технологийн

хувьсгалын ачаар мэдлэг мэдээлэл

үндсэндээ үнэгүй болж, үйлдвэрлэл

ч

хүнд

механизм,

барилга

байгууламж

бага

шаардсан

мэдлэгийн ба жингүй эдийн засаг

хөгжиж, үйлчилгээний экспорт

өргөсөж байгаа нь жижиг дунд

үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээж

байна. Мөн Хятад хөгжсөний ачаар

Монгол хөгжих нөхцөл хамгийн

хүнд орны нэгээс хамгийн таатай

орны нэг болоод байна.

Бид социализмын үед СЭВ-ийн

хүрээнд

төвлөрсөн

төлөвлөлт

хуваариар төрийн үйлдвэрүүд

байгуулж, бүтээгдэхүүнээ удаан

хугацааны гэрээ үнээр худалдаж

байлаа. Хөдөө аж ахуйн түүхий

эдээ

боловсруулж

экспортлох

замаар хөгжинө гэж олон жил

ярьж их ч хөрөнгө зарсан. Гэтэл

анхан

шатны

боловсруулалт

хүртэл бусад оронд зөндөө удаан

хөгжөөд мэргэшчихсэн байгаа тул

улсын үйлдвэрийн савхи, нэхий

дээл, консерв, кашмир маань ч

олон улсын өрсөлдөөнд цохигдоод

байхгүй болсон. Ашигт малтмалын

боловсруулалт ч ялгаагүй. Би 1980-

аад онд Оросоос нефть авч бензин

болгон баруунд зарахаар барьсан

Болгарийн

refinery

зах

зээл

нээгдмэгц дотооддоо ч авахгүй

болж, сэлбэг химийн бодис авсан

валютын өрөө төлж чадахгүй хүнд

байдалд орсныг үзэж байв.

ЭЦСИЙН ДҮНД ХҮМҮҮС АЖИЛ

ХИЙЖ АВАХ ЦАЛИН ОРЛОГО ӨСЧ

БАЙЖ Л АМЬДРАЛ САЙЖИРНА,

ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖИНӨ. ТӨРИЙН

ҮҮРЭГ НЬ ТЭДНИЙ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ

ХУВИЙН

СЕКТОРЫН

БИЗНЕС

ХИЙХ ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭД ЗЭРГЭЭР

ХАНГАЖ, ХАМГААЛАХ, ГОЛ НЬ ТОМ

БАГА, ГАДААД ДОТООД ЯЛГААГҮЙ

ЖИГД ТЭГШ НӨХЦӨЛД ЭЛДЭВ СААД

ДАРАМТГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ ХАМТАРЧ

АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ ХАНГАХАД

ОРШИНО.

Социализмаас

салахгүй

гэж

байгаа Хятад ч өнөөдөр алдагдал,

өр

зээлийн

уурхай

болсон

улсын үйлдвэр, банкуудаа зах

зээлд шилжүүлэхийг тулгамдсан

зорилгоо болгож, залуучууддаа

ажил хайхын оронд багшийн

цалин нь хүрэхгүй Алибабаг

байгуулсан Жак Ма шиг бизнес

эхлүүлэхийг уриалж байна. Бид ч

гэсэн юуны түрүүн хувийн сектор

хийх ёстой бизнесийн талбарт төр

хутгалдаж ордгийг зогсоож, төрөөс

хамаарахгүйгээр

бизнесийн

хуулиар

эрх

тэгш

өрсөлдөх

бололцоог бүрдүүлэх хэрэгтэй

байна.

“АСУУДЛЫГ

НЬ

ШИЙДЭЖ”

“САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ГАРГУУЛЖ”

“АЛДАГДЛЫГ НЬ БАРАГДУУЛАХ”

БҮРТ УЛСЫН ХӨРӨНГӨ ҮРЭГДЭЖ,

ХУВИЙН

СЕКТОРЫН

ОРЧИН

ГАЖУУДАЖ

БУСНИУЛАГДАЖ

БАЙДГИЙГ САНАЦГААЯ. ТӨРИЙН

ХӨРӨНГӨӨР СҮРХИЙ ЮМ ХИЙЕ

ГЭЖ УРИАЛЖ БАЙГАА УЛС ТӨРЧИД

ҮНЭХЭЭР АШИГТАЙ, АЛДАГДАЛГҮЙ

ЮМ БОЛ ХУВИАРАА БИЗНЕС БОЛГОН

БАЯЖИЖ ХАРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.

ТЭГЭХГҮЙ БОЛ ТӨР ӨӨРӨӨ АВЛИГЫН

ХӨРС БЭЛДЭЖ, ОЛИГАРХИУДЫН

ТЭМЦЛИЙН

ХЭРЭГСЭЛ

БОЛОН

ХУВИРАХ АЮУЛТАЙ БАЙНА.