Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.10.06-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

тойм

Дефакто

УИХ –ын намрын чуулганы нээлт

Өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын намрын ээлжит

чуулган эхэллээ. Намрын чуулганы гол хэлэлцдэг

асуудал бол төсөв байдаг. Энэ удаа Үндсэн хуулийн

нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гэж орсон

байна. Сонгууль явуулах бүрийнхээ өмнө л хуулийг нь

өөрчилдөг болсон. Энэ нь төр засгийг барьж байгаа

намууд өөрсдөдөө зориулж хууль гаргаж байгаа

үйлдэл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сонгуулийн тухай

хуулийн хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын,

Орон нутгийн сонгуулиудыг гурван тусдаа хуулиар

зохицуулдагбайсан. ХаринөмнөхУИХ-ынбүрэлдэхүүн

2015 оны 12-р сард сонгуулийн хуулиудыг нэгтгэж

“Сонгуулийн тухай хууль” болгож өөрчилсөн. Дараа

нь одоогийн эрх баригч нам сонгуулийн хуулийг

ингэж нэг хуулиар зохицуулах боломжгүй гэж үзсээр

ирсэн. Улмаар энэ хуулийг буцааж гурван тусдаа

хууль болгохоор 2017 оноос идэвхтэй ярьж хуулийн

төслийг боловсруулах ажлууд эхэлсэн. Энэ удаад МУ-

ыг нэг сонгуулийн тойрогтой болгох гэсэн асуудлыг

хэлэлцэх бололтой.

Харин Улс төрийн намын тухай хуулийг чуулган

болгоноор хэлэлцэнэ гэдэг ч санаатайгаар тойрч

яваад байгаа. МУ-ын хөгжилд хамгийн их саад болж

байгаа, хамгийн биелэгдэхгүй байгаа хуулийг намууд

өөрчлөхөөс айж байна.

Ерөнхийлөгчийн хориг

Мөн өнгөрсөн долоо хоногт Ард нийтийн

санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд

тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг байнгын

хороодоор

хэлэлцсэн.

Ерөнхийлөгчийн

Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол улсын

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30

тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа. Ард

нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн

ч ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл хөрөнгө

салхинд хийсэх болно. Үндсэн хуульд оруулах

нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав,

дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад

явах боломж бий. Үндсэн хуульд оруулах нэмэлт,

өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн

зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй” гэж хэлж

байсан. “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн

төслийг ард нийтийн санал асуулгаар батлах нь

зөв үү” сэдвээр явагдсан

Дефакто мэтгэлцээнд

оролцсон

хууль

зүйн

ухааны

доктор

П.Амаржаргал “Ерөнхийлөгчийн хориг гэдэг нь

гүйцэтгэх эрх мэдлээс хууль тогтоох эрх мэдэлд

сануулга болж буй зүйл. Хориг бол эцсийн

шийд биш. Хоригийг хүлээн авахгүй байсан ч

болно. Ерөнхийлөгчийн инститүц 1993 онд анх

бий болсон. Үүнээс хойш 26 жилийн хугацаанд

бүхэлчлэн болон хэсэгчлэн нийт 61 удаа хориг

тавьсан байдаг. Үүний 20 хоригийг л Их хурал

хүлээж авсан байдаг. Үндсэндээ талаас илүүг

нь хүлээн авч байгаагүй” гэж хэлсэн. Гэвч хууль

зүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн

хоригийг хүлээн авахыг дэмжээгүй бол Төрийн

байгуулалтын байнгын хороо хүлээн авах нь

зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын

чуулганд 53 гишүүн оролцсоноос 64 хувийн

саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж

авсан байна.