Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

нийтлэл

Дефакто

Харин

одоо

зарим

оронд

хэрэгжүүлж

эхэлсэн,

төдөлгүй

монголд орж ирэх дараагийн үе

- 5G технологи бидний төсөөлж

байгаагүй, өргөн боломж олгох

ажээ. Энэ бол бүх зүйл интернеттэй

(Internet of Things) холбогдож,

төхөөрөмжүүд

хоорондоо

хүнгүйгээр харилцан, ойлголцож,

үйлдэл хийж, замын хөдөлгөөнд

жолоочгүй

машин

хэрэгслүүд

оролцож, мэс заслыг робот хийх

зэргээр хиймэл оюун ухаан хүний

олон ажлыг орлон гүйцэтгэх шинэ

эрин ирж байна гэсэн үг.

Тав дахь үеийн сүлжээ бол

маш өндөр хурдтай, мэдээлэл

дамжуулах

хоцролт

багатай,

тогтвортой

холболттой

учир

өмнөхөөсөө давуу талтай. 4G-гийн

дохионы давтамж нь дээд тал нь

2.4 GHz (Херц гэдэг нь нэг секундэд

давтагдах долгионы үеийг хэлдэг),

харин 5G нь 3.5 – 24 GHz хүрдэг.

Жишээ нь, Ойролцоо яваа машины

хурдны өөрчлөлтийг таны машин

4G-гээр дамжуулахад 15-25 секунд,

харин 5G-гээр 1 миллсекундын

дараа, бараг зэрэг мэдэрнэ.

Гэхдээ 24GHz, өндөр давтамжтай

5G-гийн долгион нь 100 метрээс

хол зай туулж чаддаггүй учир

маш олон дамжуулах станц барих

шаардлагатай юм. Өмнөд Солонгос

улс 2019 оны 4-р сараас анх 5G

сүлжээг өргөн хүрээнд ашиглаж

эхэлсэн бол АНУ, БНХАУ, Япон зэрэг

улсууд энэ зах зээл рүү хүч түрэн

орж байна.

Монгол шиг далайд гарцгүй

орны шинэ үед дэлхийн зах зээл

дээр гэрээсээ гарах өргөн боломж

ороод ирж байгаа хэрэг юм.

5G-гийн хэрэглэгч гар утсандаа

датаг одоогийнхоос дор хаяж

30 дахин хурдтай хүлээн авч,

сэтгэл ханамж өндөр болно. Мөн

бүхий л төхөөрөмж сүлжээнд

холбогдсоноор, асар их хэмжээний

мэдээллийг

авах,

дамжуулах,

хадгалах, боловсруулах боломж

бүрдэнэ.

Олон

тоног

төхөөрөмж

сүлжээнд

холбогдоход

бүх

үйлдвэрлэл,

үйлчилгээний

салбарт автоматжуулалт өрнөнө.

Тодруулбал,

DBS

Group-ын

судалгаагаар дэлхий даяар 2018

онд интернеттэй холбогдсон 11

тэрбум тоног төхөөрөмж байсан

бол, 5G-гийн ачаар 2030 он гэхэд

125 тэрбум болох гэнэ. Энэхүү

автоматжуулалт нь бүтээмжийг

нэмэгдүүлж, ашгийнүзүүлэлтүүдийг

9 хувиар өсгөх гэнэ.

Монгол улсад 5G технологи

одоо байгаа дамжуулах станцаас

10 дахин олныг барих шаардлага

гарах учраас 4G-тэй харьцуулахад

бараг 10 дахин их хөрөнгө оруулалт

шаардана. Монголд 80,000 аж

ахуйн нэгж бүртгэлтэйгээс 60,000

нь

жижиг

дунд

үйлдвэрлэл

эрхлэгчид ба ажиллах хүчний 43%-

ийг ажиллуулж, экспортын ердөө л

2.3 хувийг бүрдүүлдэг. Тиймээс 5G-г

том аж ахуй нэгжүүд нь ашиглаж,

харин ЖДҮ нь хоцрох магадлал

өндөр.

Нөгөө талаас монголчууд худал,

хуурамч мэдээллээс өөрсдийгөө

хамгаалж чадахгүй байгаа. Асар

их мэдээллийн сан руу үсрэхээсээ

өмнө бид хувь хүний болон

улс орны аюулгүй байдалтай

холбоотой

мэдээллээ

яаж

хамгаалах тухай учраа олж, хууль

журмаа хэрэгжүүлэх шаардлагатай

даа.

Монгол улсын үүрэн холбооны

дөрвөн оператор тус бүртээ

өөр өөрийн дэд бүтэц байгуулж

ирлээ. Энэ нь хувьдаа зам бариад

зөвхөн

өөрийнхөө

машиныг

явуулахтай адил бөгөөд тийм ч

учраас хэрэглэгчийн төлбөр буурч

чадахгүй байна. 4G технологийг

оруулахад

Юнител

компани

дангаараа 2016 оноос хойш

120 тэрбум төгрөгийн хөрөнгө

оруулалт хийсэн учир түүнийгээ

нөхөхөд хугацаа шаардлагатай.

Мобиком ч бас адил. Харин 5G

сүлжээний дэд бүтцийг яавал

хурдан, хэрэглэгчид харьцангуй

хямд хүргэх талаар монголын

нийгэмд ярилцах шаардлага гарч

байна. Өнөөг хүртэл явсан хэлбэрээ

үргэлжлүүлнэ гэвэл асар том

хөрөнгө оруулалт өгөөжгүй, зардал

улам бүр ихсэж, технологийн

шинэчлэлийг монголд нэвтрүүлэх

хугацаа улам бүр хойшилсоор байх

юм.

Боломж ба Монгол

Хөрөнгө оруулалт ба цаг хугацаа

Нэгдсэн нэг дэд бүтэц

байгуулаад, хамтран

ашиглаад явахад юу

саад болж буйг

хэлэлцэх цаг болжээ.

Монголд өмнөх үеийн

бүх технологи бусад

орноос нэлээн хожигдон

'таваргаж' ирдэг нь энэ

удаа бас л давтагдах уу

?

2019.10.10