Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

66

НҮБ болон

НҮБ –ын үйл ажиллагаан дахь Тайванийн оролцоо

Тайвань 1974 онд НҮБ-ын гишүүнчлэлийн эрхээ хасуулснаас хойш НҮБ болон түүний системийн

байгууллагуудын төрөл бүрийн хурал чуулган, гэрээ конвенц болон үйл ажиллагаанд оролцох боломжгүй

болсон байна. 1993 оноос хойш Тайвань, ард иргэдийн сайн сайхан, улс орны хөгжлийн төлөөх НҮБ-ын

системийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох асуудлаар олон улсын дэмжлэгийг эрэлхийлсээр иржээ.

Сэтгүүлчийн эрх чөлөө

НҮБ дахь Тайванийн хэвлэлийн эрх чөлөө

НҮБ хүний эрхийг түгээн тунхаглах, ардчилсан

сайн засаглалыг дэлгэрүүлэгч хамгийн чухал

олон улсын байгууллагуудын нэг төдийгүй хэвлэл

мэдээллийн ажилтнуудын мэдээ, сурвалжлага

бэлтгэх эрх, эрх чөлөөг хангаж, хүндэтгэлтэй

хандсаар ирсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол

ардчилсан засаглалын хамгийн чухал үндэс бөгөөд

“Хүний эрхийн түгээмэл тунхаг бичиг” /Universal

Declaration of Human Rights/-т багтсан хүний​

нийтлэг чухал эрхүүдийн нэг. Сэтгүүлчийн мэдээ,

сурвалжлага авах эрх нь ард иргэдэд үнэн зөв мэдээ,

мэдээлэл хүргэх; ардчилсан засаглалын хэвийн үйл

ажиллагааг хангах үүднээс ард нийтийн эрх ашгийн

төлөө төрийн эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох

үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тайвань хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг

дээдэлдэг,хэвлэлмэдээллийнсалбарнь мэргэжлийн

түвшинд хүрч хөгжсөн ардчилсан орон. Одоогийн

байдлаар Тайванийн сурвалжлагч, сэтгүүлч болон

хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчид нь

НҮБ-аас сэтгүүлчийн үнэмлэх хүсэлт гарган авч,

НҮБ-ын холбогдох хурал чуулганы тухай мэдээ,

сурвалжлага бэлтгэх боломжгүй байгаа нь эрх тэгш

бус, ялгаварлан гадуурхагдаж хэвлэн нийтлэх эрх,

эрх чөлөөг зөрчсөн, даян дэлхийн ардчилсан сайн

засаглалд таагүй нөлөө үзүүлж байгаа хэрэг юм.

Эх сурвалж:

www.rsf.org