Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

Хэвлэлийн эрх чөлөөг хангах нь

“Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF)

байгууллагын ерөнхий нарийн

бичгийн дарга Кристоф Делуар /

Christophe Deloire/ хэлсэн үгэндээ

“НҮБ-аас Тайванийн сурвалжлагч,

сэтгүүлчдийг мэдээ сурвалжлага

бэлтгэхийг хориглосон нь “Хүний

эрхийн түгээмэл тунхаг бичиг”-

ийн 19-р зүйлийг зөрчиж байна.”

гэв. Мөн Олон улсын сэтгүүлчдийн

холбоо (IFJ) энэ оны 6-р сард

болсон 30 дахь удаагийн Нэгдсэн

Ассамблейн үеэр 12-р онцгой

тогтоолын

төслөө

баталсан.

Үүндээ “НҮБ-ын зүгээс Тайванийн

сурвалжлагч,

сэтгүүлчдийг

ялгаварлан гадуурхах бодлогоо

эцэслэж,

сэтгүүлчдэд

шахалт

үзүүлж буй үйлдлээ зогсоон, НҮБ-

ын системийн байгууллагад элсэх

өргөдөл гаргагчдын пасспортыг

зөвхөн

НҮБ-ын

Ерөнхий

Ассамблейн нэгдсэн хуралдаанаас

итгэмжилсэн улс орноос гаргасан

байх ёстой гэсэн шаардлагыг нэн

даруй цуцлах нь зүйтэй” гэжээ.

Нэгдсэн

Үндэстний

Байгууллагаас

баталсан

Тогтвортой хөгжлийн зорилтууд

нь “Хэнийг ч орхигдуулахгүй

байх” /Leave no one behind/ гэх

зарчмын хүрээнд дэлхийн улс

орнуудыг тогтвортой хөгжилд

удирдан

чиглүүлдэг.

НҮБ-ын

Ерөнхий нарийн бичгийн дарга

Антониу Маниуэль де Гутерриш

2019 оны 7-р сард болсон

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн

асуудлаарх

дээд

хэмжээний

улс төрчдийн форум, уулзалт”-

ын үеэр “Хүртээмжтэй байх,

бүхнийг орхигдуулахгүй байхын

чухлыг улс орнууд анхаарах нь

зохилтой. Учир нь эрх тэгш бус,

бусдыг орхигдуулж буй хөгжил нь

тогтвортой үргэлжлэх боломжгүй”

гэж уриалсан.

Тайвань

дэлхийн

иргэний

хүлээсэн

үүрэг

хариуцлагаа

биелүүлэн, дэлхийн бусад улс

орнуудтай

тогтвортойгоор

хамтран

ажиллаж

түншийн

харилцаа

тогтоохоор

хичээж

байна.

Иймд

олон

улсын

нийгмийн зүгээс Тайванийг НҮБ-

ын системийн үйл хэрэгт оролцох

эрх ашигт анхаарлаа хандуулахыг

уриалж байна.

Эх сурвалж:

www.freedomhouse.org