Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

2013

онд

ЮНЕСКО-гоос

“Сургалтанд юу чухал ач

холбогдолтой вэ? Сургалтын

үр дүнг хэрхэн хэмжих вэ?

Боловсролын чанарыг хэмжих

аргыг яаж сайжруулах вэ?”

гэсэн асуултанд анхаарлаа

хандуулахыг уриалсан байдаг.

Мөн “Хүүхэд бүр зөв арга

барилаар суралцаж, ирээдүйд

бэлтгэгдэж чадаж байна уу?”

гэсэн асуултыг боловсролын

байгууллага, багш нар өөртөө

тавихыг судлаачид зөвлөсөөр

байна.

Ажилдаа амжилт гаргах,

амьдралаа

чанартай

удирдахад

шаардлагатай

мэдлэг, чадвар, хандлагыг

эзэмших

XXI

зууны

боловсролын

тогтолцооны

үзэл баримтлал, сургалтын

хамрах хүрээг Р21 түншлэлийн

холбоо

1. Амьдрах

ухаан,

мэргэжлийн чадвар

2. Суралцах,

шинэчлэх

чадвар

3. Мэдээллийн

хэрэгсэл,

технологийн чадвар гэж

3 багцалсан байдаг.

Гэтэл эдгээр чадварт Монгол

багш нар хэрхэн бэлтгэгдсэн,

хэрхэн хөгжүүлэх шийдэлд

анхаарал

хандуулахаас

илүүтэй эрдэмтэн, багш нар

жил бүр “анхдугаар” нэртэй

хэлбэрдэлт

нь

дэндсэн

чуулганд мянга мянгаараа

цугларч, Ерөнхий сайдынхаа

дуулахад

уярч,

баясахаас

хэтрэхээ байв. “Хүргэн хүү”

киноны Жамц баяны хэлдгээр

”Дэмбэрэл

хөөрхий

юм

үзээгүй юм болохоор...” гэдэг

шиг “цалин нэмнэ, ачаалал

багасгана” гэхээс өөрийг үл

амлагч хоноцын сэтгэлтэй

улс төрчдөд багш нар хэдий

хүртэл хууртсаар байх вэ?

Монгол улсын дайтай улс

болоход хүн нь хөгжих

учиртай, хүн нь хөгжихийн

тулд багш нар хүүхэд бүрийн

төлөө “ачаалал” авч байж

л боловсролд чанар ирнэ.

Хууран өргөмжлөх үед “багш”

шиг сайн хүн үгүй, муулж

буруутгах үед “боловсрол” шиг

чанаргүй зүйл үгүй.

БАГШ САЙН, БОЛОВСРОЛ ЧАНАРГҮЙ

Багшийн ур чадвар гэдэг нь хүүхэд бүрийг хайрлан хүндлэх чин сэтгэлийн хандлага, бүтээлчээр сургалтын

үйл явцыг удирдах мэдлэг, чадвар юм. Багшийн ур чадварын тусгал нь хүүхэд аз жаргалтай суралцах

сайн хичээлийн үйл явц. Сайн хичээл гэдэг бол “багш хичээнгүйлэн заадаг хичээл бус, суралцагч дуртай,

хичээнгүйлэн суралцдаг хичээл” юм. Сайн хичээлд хүүхэд бүр тасралтгүй оролцож, хамтарч, бүтээлч

үйлдлээрээ сорилт, бэрхшээлийг даван гарч өөрийн үнэ цэнийг мэдэрч, асуудалшийдвэрлэх итгэл найдварыг

хүүхэд өөрөө өөртөө бүтээдэг аз жаргалтай суралцах үйл явц. Гэтэл “Би 200 гаруй хүүхдэд хичээл ордог.

БАГШИЙН УР ЧАДВАР

Хичээл, сургалтын үйл ажиллагааны өдөр бүрийн үйл явцад

1. Идэвхтэй сургалтын арга хэрэглэх

2. Багшлах, суралцахуйн туршлага хуримтлуулах боломж бүрдүүлэх

2. суралцагч бүрийн суралцахуйн чадвар үйл явц харилцан адилгүй гэдэг зарчмыг

хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдүүлэх нь чухал. Гэтэл боловсролын салбарынхан улс

төрөөс хараат бус байх, хүүхэд бүрийн хөгжих эрхийн төлөө хэлэлцдэг, сайн туршлагаа

хуваалцдаг соёлд суралцахад “Дэлхийн болон Монголын багш нарын өдөр”-ийг

ашиглахаас илүү цэцэг, шагналд бялуурч өнгөрүүлдэг нь гэм биш зан болжээ. Багш

нарт хүртээж буй хүндэтгэл, цол хэргэм, шагналтай боловсролын чанар, чансаа, үүрэг,

хариуцлагын хамаарлыг харьцуулан дүгнэвэл багш сайн, боловсрол чанаргүй гэж

тодорхойлж болох байна.

боловсрол