Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

Б.Насанбаяр

Ph.D /Боловсрол судлал/

боловсрол

нийтлэл

Ю

НЕСКО, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 1966 онд Багш нарын статусын

тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж (Special Intergovernmental

Conference on the Status of Teachers) “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The ILO/ UNESCO

Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн

олон улсын стандартыг тодорхойлж өгсөн. Мөн 1997 оны 10-р сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29-р

чуулганаар “Их дээд сургуулиудын багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The UNESCO Recommendation

concerning the Status of Higher-Education Teaching Personnel) батлан гаргасан байдаг.

ЮНЕСКО-гоос

жил

бүрийн

10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн

багш нарын өдөр болгон 1994

онд зарласан. Жил бүр ЮНЕСКО-

гийн санаачилгаар Дэлхийн багш

нарын өдрийг тэмдэглэдэг нь

дэлхийн өнцөг булан бүрт багш

нарт талархал илэрхийлэх,

тэдний

хөдөлмөрийг

үнэлэх, багш нарын энэхүү

хариуцлагатай мэргэжилд

олон түмний анхаарлыг

хандуулах, багшийн нэр

хүндийг өргөх, улс орны

хөгжил цэцэглэлтэд багш

нарын

гүйцэтгэж

буй

үүрэг оролцоо, тулгарч

буй асуудал бэрхшээлийг

шийдэхэд

анхаарал

хандуулах зорилготой юм.

Монголын багш нарын

өдрийг 1967 оноос 2013

он хүртэл жил бүрийн хоёрдугаар

сарын

эхний

ням

гаригт

тэмдэглэж ирсэн. Харин 2014-2015

оны хичээлийн жилээс Монголын

багш нарын өдрийг жил бүрийн

10-р сарын 5-нд Дэлхийн багш

нарын өдөртэй хамт тэмдэглэж

байхаар Засгийн газраас “Түүхэн

үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг

тэмдэглэх, гавьяат үйлстнийг

алдаршуулах,

дурсгалыг

нь

мөнхжүүлэх” журамд өөрчлөлт

оруулсан.

2019 оны Дэлхийн багш

нарын өдрийг ЮНЕСКО

“Залуу багш нар: Багш

мэргэжлийн ирээдүй (Young

Teachers: The future of the

Profession)”

уриатайгаар

тэмдэглэн, залуус багш

мэргэжлийг

сонгох

боломж

бүрдүүлэхийг

Засгийн газруудад уриалж,

тогтвортой

хөгжлийн

4-р зорилтыг амжилттай

хэрэгжүүлж,

чанартай

боловсрол олгоход багш

нарын үүргийг онцолж

байна.

БАГШ НАРЫН ӨДӨР

нарын

“БАЯР”

БАГШ