Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ХАМТАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр

10 баримт бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийн нэг

нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани

болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-

ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын

ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байв.

Энэ хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн

хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж

томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр

хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих

чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011

онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын

санаачлагаар байгуулагдсан бөгөөд 40 орчим тэрбум

ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-

ын эдийн засагт татан төвлөрүүлж, нийт 1.5 их наяд

рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй

томоохон хөрөнгө оруулалтын сан.

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь МУХБ-ны

охин компани хэлбэрээр 2017 онд байгуулагдсан

бөгөөд “Хөрөнгө оруулалтын сан” байгуулах замаар

мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж,

олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн

удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх

зорилготой гэж байгаа. Тус компани эдийн засгийн

тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг

санхүүжүүлэх зорилгоор “Үндэсний стратегийн

хөрөнгө оруулалтын сан”-г 2018 онд үүсгэн байгуулж

үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Мөн

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК олон улсын

зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх

зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9

сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа

юм байна.

МУ-ын хөгжлийг хувийн компаниуд л авч явна.

Дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт их шаардлагатай

байдаг учраас ЗГ өрийн дарамтыг өөр дээрээ авч

хийдэг байсан. Харин одоо бол энэ ажлыг хувийн

хэвшилд өгчих хэрэгтэй.

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE