Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

байж, компанийг зөвхөн түүн дээр суурилж

удирдах ёстой гэж би үздэг. Энэ нь ямар ч

салбарын, ямар ч компанид адилхан.

Олон өдөр хэлэлцэж ярилцсаны эцэст бид

JAL-ын менежментийн зорилгыг ажилтан бүрээ

бие, сэтгэлийн хувьд аз жаргалтай байлгах гэж

томьёолсон. “JAL бол та бүхний компани, бидний

зорилго хүн бүр аз жаргалтай байх” гэж чин

зорилгоо тодорхойлов. Барууны компаниуд шиг

хувьцаа эзэмшигчдийн, эсвэл дээд удирдлагын

ашиг сонирхлын төлөө гэж хэлээгүй. Энэ үзэл

санааг бүх түвшинд шингээн, хүн бүр хичээн

зүтгэсний үр дүнд JAL компани жилийн дараа

184 тэрбум иений (бараг хоёр тэрбум ам.доллар)

ашигтай ажилласан.

Өөрийн туршлагаас үндэслэн гаргасан

Инамори гуайн менежментийн энэ аргыг амёб

(нэг эстэй, тогтоол устай нуур цөөрөмд оршдог

эгэл биетэн) удирдлага гэдэг бөгөөд ямар ч том

компани, байгууллагыг жижиглэн хуваагаад,

нэгж бүрийн даргыг томилж, аж ахуйн бүртгэл

тооцоотой ажиллуулахыг ийн хэлдэг аж. Амёбын

дарга дээд удирдлагатайгаа зөвшилцөөд тус

тусын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлдэг.

АМЖИЛТЫН ГУРВАН ГОЛ ЗАРЧИМ

- Инамори гуай, менежментийн тухай таны

бичсэн номыг монголчууд бид ч амтархан

уншдаг. Таны саяхан хэвлүүлсэн “Амьдрах зам”

номыг л гэхэд Японд 1.5, Хятадад хоёр саяыг

борлуулжээ. Би бас таны “Амёб удирдлага”

гэдэг номыг саяхан уншлаа. Бүгд л олон чухал,

сайхан санаа, шийдлийг дэвшүүлсэн байдаг.

Та монголчуудад хандан амжилтад хүрэхэд

хамгийн чухал гэсэн гурван зарчмыг хэлнэ үү?

Нэгдүгээрт

,

хүнийг

хүндэл.

Өнөөгийн

ертөнцөд баян, ядуугийн ялгаа улам тэлсээр

байна. Хөрөнгө баялаг бол хүний шуналын

үр дагавар. Шунал хөгжлийг бий болгодог ч

тогтолцооны гажгаас хамаараад газар сайгүй

нийгмийн нэг хэсэг нь ядуу хэвээрээ үлдэж

байна.

Авьяас чадвартай нь бий болгосон хөрөнгөө

бусдынтөлөөзарахгүйгээрэнэертөнцэвнайртай

амьдрахгүй. Гарц нь юу вэ гэвэл бизнесийн

хүмүүс бусдыгаа бүр илүү бодох, хайрлах явдал

юм. Тэрээр надад нэг номоо дурсгахдаа эхний

хуудасны дотор талд “Тэнгэрийг хүндэл, хүнийг

хайрла” гэж ханз үсгээр доошоо татлан бичиж

өглөө. Энэ нь бас “Киосера” компанийн уриа аж.

Хоёрдугаарт

, даруухан бай. Их хөрөнгө,

албан тушаал нь хүний ёс суртахууныг

гажуудуулах, ихэрхэх, эсвэл ивээн тэтгэгчийн

өнгө аясаар хандахад хүргэдэг нигууртай.

Ийм манлайлагчтай компани, байгууллага түр

зуурын амжилт гаргадаг ч, урт настай байдаггүй.

Багийн гишүүд нь аажмаар унтарсаар, хамтарч

ажиллахаа ч больдог.

Японд “Та байгаа учир би оршиж байна” гэж

зүйр үг хүртэл бий. Бид өөрсдийгөө том юмны

жижиг хэсэг гэж бодож байж л эв нийцтэй

амьдарч, хамтарч чадна. Бусдыг эхлээд бод,

өөрийгөө хажуу тийш тавьж сур. Бүх юмыг хоёр

талаас нь харж бай.

Гуравдугаарт

, зоригтой бай. Аливаа асуудлыг

сайн бодож, олон талаас нь харж байж шийдвэр

гарга. Бүх зүйлд нарийн мэдрэмжтэй хандаж,

хийх ёстой л гэж үзвэл зоригтой шийд. Нэгэнт

шийдсэн бол бүх хүч чадлаараа ажилла, дуустал

нь яв. Тэгж чадвал хамт олон тань урам зоригтой

ажиллаж, таны болон хамт олны чинь бүтээмж

өндөр байна.

Инамори гуай JAL-д очихоор шийдсэний дараа

долоо хоногт зөвхөн гурван өдөрт нь ажиллах

тул цалин авахгүй гэжээ. Тэрээр хэдэн сая

долларын үнэ цэнийг бүтээсэн ч сард 100 иений

цалин авч байсан гэнэ. Киотод гэр бүл нь байсан

бөгөөд өөрөө Токиод зочид буудалд ганцаараа

амьдарч, ажиллаж байжээ. Өдөржин ажлаа хийж

олон хүнтэй уулздаг байсан бөгөөд шөнө тарах

үед нь бүх хоолны газар хаагдсан байдаг тул

шөнийн дэлгүүрээс гоймон авч буцалсан усаар

шингэлж идээд олон оройг өнгөрүүлж байсан

гэдэг. 80 гарсан ч “Шийдсэн л бол шийдсэн гэж

бодож байсан” гэнэ.

Нээрээ л, тэнгэрийг хүндэлж, хүнийг хайрлаж

явцгаая, Монгол ах дүү нар минь!

2015.04.08