Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

НУУЦ, ХУДАЛ, ХУУРАМЧ

НУУЦ МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЛИЙН ГАЙ

Иргэдийн мэдээлэл авах эрх бол төрийн ажилтнууд эрх мэдлээ хувьдаа ашиглан авлига авах, ардчиллыг

нураах аливаа оролдлогоос сэргийлэхэд чухал үүрэгтэй. Монголчуудад энэ эрхээ хэрэгжүүлэх боломж бага,

төрийн байгууллагууд, ялангуяа төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээлэл ил тод бус, нууцлаг хэвээр

байна. Мөн эдүгээ худал болон хуурамч мэдээлэл улам бүр олширч, сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлөх

оролдлого гарч байна. Монгол улсын төр засаг иргэдийнхээ мэдээлэл авах эрхийг нь хангаж, иргэд нь

худал болон хуурамч мэдээллийг ялган салгаж чадахгүй байна.

2011 онд батлагдсан мэдээллийн ил тод байдал

ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар монголд төр

ба төрийн өмчит хуулийн этгээд нь иргэдийг ил тод

нээлттэй мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч энэ хуулийг

батлахдаа холбогдох хууль тогтоомжид нэмэлт

өөрчлөлт оруулаагүйн улмаас хуулиуд хоорондоо

зөрчилдөж, төрийн байгууллагууд, ажилтнууд нь

тэдгээрийг ашиглан нээлттэй байх ёстой маш олон

мэдээллийг нууцалсаар байна.

Энэ талаар

“Глоб Интернэшнл”

ТББ-аас “Олон улсын

хэм хэмжээнд ниицсэн хуулиар дамжуулан олон

ниитиин мэдээлэлтэи баих эрхииг дэмжих нь” төсөл

хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд кэйс судалгаа болон

“Мэдээлэлтэйбайхэрхийгхязгаарлажбуйтогтоомжийн

дүн шинжилгээ” хийжээ. Энэ кэйс судалгааны хүрээнд

төрийн нэр бүхий 16 байгууллагад тодорхой мэдээлэл

авах хүсэлт гаргажээ. Хөдөлмөр, нийгэм хамгааллын

яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлиин газар

хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй аж. Мөн манай улсад

мэдээлэлтэй байх эрхийг улам бүр хязгаарлаж буй нь

тогтоогдов.

Төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо

1995-2004 оны хооронд 22 байсан бол 2019 онд 595

болжээ.

Монголд

мэдээллийг

нууцлаад

зогсохгүй,

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн

тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан байгууллага

ч байхгүй тул, иргэд ийнхүү эрхээ эдлэж чаддаггүй

ажээ. Мэдээлэл улам бүр нууцлагдах болсон нь МУ-д

авлига, шударга бус өрсөлдөөн газар авч буйн суурь

шалтгаан.

№497