Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

-

Олон жил алдагдал хүлээж дампуурахдаа

тулаад байсан агаарын тээврийн JAL (Japan

Airlines) компанийг та яаж ганцхан жилийн

дотор ашигтай болгон эргүүлж чадав аа?

Миний найз, Тээврийн сайд JAL-ыг дахин

сэргээхийг надад санал болгосонюм. Би агаарын

тээврийн тухай ямар ч мэддэг, туршлагагүй тул

эхэндээ шууд татгалзсан. Гэхдээ “Киосера”, KDDI

хоёрыг бий болгож чадсан учир чи л үүнийг

чадна гэсээр байгаад эцэст нь би зөвшөөрсөн

юм.

Дампуурсан компанийг дотроос нь ажиглавал

ажилчдынх нь оюун санаа, сэтгэл зориг нь

“дампуурчихсан” байдаг. Сүйрэл толгойд эхэлдэг.

JAL ч тийм байсан. Ажлаа аваад бүх газраар нь

явж, олон хүнтэй уулзахад ажиллагсад, нисгэгч,

хөлгийн үйлчлэгчид бүгд л ном зааврын дагуу

ажиллаж байсан болохоос хэн нь ч сэтгэлээсээ

үйлчлэхгүй байсан. Заримдаа бүр ихэмсэг

санагддаг байлаа.

Аливаа компани бүхлээрээ, дээрээсээ

доошоо бүх ажиллагсад нь нэг үзэл бодолтой

СҮЙРЭЛ

М

онгол

улс

зах

зээлд

дөнгөж

шилжиж байсан 1990-ээд оны эхээр

бидний хэдэн нөхөд Японы алдарт

компаниудын түүх, түүний дотор “Киосера”

компанийг

үндэслэн

байгуулагч

Казуо

Инаморигийн тухай уншиж, сонирхон судлаж

байлаа. Түүний “Амжилтын дуршил” (Passion

for success) нэртэй номыг олон дахин уншиж

байсан бөгөөд нэг танил маань түүний KDDI

компанитай хамтарч бизнес эхлүүлсэн билээ.

Казуо Инамори гуай 70 мянган ажиллагсадтай,

14 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй,

нэг тэрбумын цэвэр орлоготой, 55 жилийн

түүхэнд жил бүр ашигтай ажиллаж ирсэн

алдарт “Киосера” (“Kyoto Ceramic”) компаниа 27

настайдаа байгуулж байжээ.

Мөн 23 жилийн өмнө түүний байгуулсан KDDI

нь эдүгээ 15 мянган ажиллагсадтай, Японы

харилцаа холбооны хоёр дахь том компани

болсон төдийгүй өнгөрсөн жил гурван тэрбум

ам.долларын цэвэр орлого олсон гэнэ.

Өөрийн менежментийн ухаан, өвөрмөц арга

барил, нийгмийн төлөөх хүчин зүтгэлээрээ

дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, Японы

алдарт бизнесмен Инамори гуайтай саяхан

Киото хотод “Киосера” компанийн төв байранд

тухлан ярилцсаныхаа гол санааг нэгтгэж уншигч

та бүгдийн сонорт хүргэх нь цагаа олсон, тустай

зүйл болох байх гэж үзлээ.

Инамори гуай одоо 83 настай ч, компанийнхаа

хүндэт тэргүүлэгчээр ажиллаж, менежментийн

арга барилынхаа талаарх лекцээ гадаад,

дотоодод уншиж, сургалт явуулж байгаа ажээ.

Тэрээр гэргийн хамт 2006 онд монголд ирж

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд

оролцож, хөдөөгүүр аялаж малчны гэрт зочилж,

нүүдэлчин ахуй соёлтой танилцсанаа хуучлав.

Чингис хааны тухай ном бичиж “Никкей” сонинд

жилийн турш цувруулж гаргасан найз Сакайя

Тайчи нь монголд очихыг зөвлөж, хамтдаа

явсан аж.

ТОЛГОЙД

ЭХЭЛДЭГ

JAL-ЫГ ДАМПУУРЛААС ГАРГАСАН НЬ