Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ХУДАЛ БОЛОН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ

МУ-д иргэд мэдээлэл авах эрхээ бүрэн эдлэж чадахгүй, төрийн мэдээлэл нууц хэвээр байгаатай зэрэгцээд

олдсон мэдээлэл нь худал, эсвэл хуурамч байх нь элбэг болж байна. Нийгмийн мэдээллийн сүлжээ, зарим

мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг бодитой, батлах баримттай эсэхийг иргэд ялгаж мэдэхгүй эсвэл

шалгаж чадахгүй байна. Худал мэдээллийг (misinformation) давтан цацах нь иргэдийг түүнд итгэхэд хүргэж,

улмаар нийгмийг төөрөлдүүлж байна.

Мөн зорилготойгоор тараасан хуурамч мэдээлэл (disinformation) нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг

хамгаалах зэрэг ардчиллын үнэт зүйлийг сулруулж, нийгмийг талцан хуваагдахад хүргэж байна. Хуурамч

мэдээлэл нь ардчилсан сонгуульд нөлөөлж, иргэдийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах, нэр дэвшигчид болон

төрийн байгууллагад итгэх итгэлийг нь бууруулж, улмаар ардчиллыг сулруулдаг.

Зарим улс орнууд нийгэмд хүчтэй тарж байгаа худал болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар олон арга

хэмжээ авч байгаа бөгөөд цаг хугацааны хувьд тэдгээрийг богино болон урт хугацааны гэж хоёр төрөлд хувааж

болох юм.

Богино хугацаанышийдэл

нь худал, хуурамч

мэдээллийг тэр даруйд нь илрүүлж, худал,

хуурамч болохыг нийгмийн болон уламжлалт

мэдээллийн хэрэгслээр эргүүлэн шуурхай

цацах явдал ажээ. Тэгэхийн тулд нийгмийн

болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр

цацаж буй мэдээллийг тогтмол ажиглаж, үнэн

зөв эсэхийг шалгах (Social Media Monitoring)

шаардлагатай. Энэ ажилд иргэний нийгмийн

байгууллагууд өргөн оролцох үүрэгтэй.

Жишээ нь, монголд тоо баримтыг

шалгадаг (fact checking)

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв” (MCIR)

байна. Энэ

төв нь аливаа мэдээллийг үнэн зөв эсэхийг

шалгахаас гадна худал мэдээллийг хэрхэн олж

илрүүлэх талаар судалгаа хийж, сургалт зохион

байгуулдаг. 9-р сараас эхлэн энэ төв Германы

Дойче Велле Академитэй хамтран 'Fact Check

Mongolia’ хөтөлбөр эхлүүлж, сэтгүүлчдийн

баримт нягтлах ур чадварыг хөгжүүлэхэд хувь

нэмрээ оруулж байна.

Хөгжингүй улс орнуудад ашиглаж байгаа

нийгмийн сүлжээг тандах арга хэрэгслүүд,

холбогдох программ хангамжуудыг монголын

хэвлэл мэдээллийнхэн түлхүү ашиглах

шаардлага гараад байна.

Урт хугацааны шийдэл

бол иргэдээ аливаа мэдээлэлд

шүүмжлэлтэй хандах, мэдээлэл олж авах чадвартай болгох

ажээ. Энэ нь мэдээлэлтэй харилцах суурь боловсролыг

иргэддээ олгоно гэсэн үг юм. Жишээ нь, Швед улсад 2018

оноос эхлэн дунд сургуульд тусгай хичээл орж мэдээллийн

үнэн, худлыг ялгах аргачлалыг зааж байна. Монголын дунд

болон ахлах сургуульд аливаа мэдээлэлдшүүмжлэлтэй хандах,

дүгнэх ур чадварыг заах шаардлагатай боллоо. Энэ талаар

нийт иргэдэд ч бас онлайн, оффлайн хэлбэрээр суралцах

боломжийг хангах цаг болсон. Монголд Глоб Интернэшнл ТББ

'Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол'

сэдвээр уулзалт зохион байгуулж иргэдийн мэдээллийн

боловсролыг дээшлүүлэхэд оролцож байна. Түүнчлэн эрэн

сурвалжлах сэтгүүл зүйн боловсон хүчин бэлтгэх зорилгоор

тодорхой хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Иргэд үнэн зөв мэдээлэлтэй байж л ардчиллын үйл явцад

идэвхтэй оролцож, сайн засаглалыг бүрдүүлнэ. МУ-ын

иргэд мэдээлэл олж авах эрхээ бүрэн эдэлдэг болохын тулд

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

хуулийн хэрэгжилтийг хангах бие даасан байгууллагатай

болох шаардлагатай байна. Холбогдох хуулиуд тэр дундаа

нууцын тухай хуулиудын шинэчлэл үгүйлэгдэж байна. Харин

хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээлэлтэй харилцах

суурь боловсролыг олгон, мэдээллийг тандаж, төрийн бус

байгууллагуудаас нийгмийн мэдээллийн сүлжээг мониторинг

хийх нь зөв шийдэл юм.

2019.09.18