Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.09.15-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

РЕФЕРЕНДУМ ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?

ГААЛИЙН БАЙЦААГЧДЫН АВЛИГЫГ ИЛЧИЛЛЭЭ

Улсын их хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр

дахь хэлэлцүүлэг дуусч Ард нийтийн санал асуулга

явуулах шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан. Энэхүү

шийдвэртэй зэрэгцээд МУ-ын Ерөнхийлөгч өргөн

бариад байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт,

өөрчлөлтийн төслөө татаж авсан. Улмаар Ард

нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн

барихдаа төрийн удирдлагын хэлбэрээ өөрчлөх эсэх

асуудлыг асуулгад оруулах саналыг гаргаад байна.

Референдум хийх асуудал яг цаг хугацаагаа олсон

гэж дүгнэж байгаа. МУ-ын түүхэнд 2 дахь удаагаа

референдум явуулах гэж байна. Үндсэн хуулийг 1992

онд батлахад социалист нийгмээс чөлөөт эдийн

засагт тулгуурласан ардчилал руу шилжихэд мэдээлэл,

мэдлэг хомс байсан. Одоо бол 27 жилийн туршлагаа

эргэн хараад цаашдаа ямар Үндсэн хуультай байх

дээр цэг тавих нь зайлшгүй.

Гол асуудал бол референдум хийх асуулгаа

зөв тодорхойлох ёстой. 20 жилийн турш үндсэн

хуульд нэмэлт өөрчлөлт хийгдсээр байгаад хагас

парламентийн, хагас ерөнхийлөгчийн засаглалтай

болчихсон. Энэ нөхцөл байдлаасаа салахын тулд

асуулгад хариулах нь зүйтэй байгаа юм.

Гэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай

монголчуудын мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа шүү

дээ. Иймээс манипуляци хийх зэрэг сөрөг асуудлууд

гарч магадгүй.

Авлигатай тэмцэх газар сар тутам хэвлэлийн хурал

хийдэг. Энэ сарын хурлын үеэр нэгэн бичлэг үзүүлэв.

Энэ нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1-р сард

шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг юм. Замын-

Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч

нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль

авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль

өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал

мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг

34 хүнд холбогдох хэрэг ажээ. Жишээ нь, Гаалийн

улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-

аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн

бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт

төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт

төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн

хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.

Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн

байгууллага, албан тушаалтантай холбоотой 52

өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42

эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна.

Авлига авсан төрийн албан хаагчдыг зарлах нь

зөв гэж харж байна. Гэхдээ зарлаж байгаа шалтгаан

нь нээлттэй байх ёстой буюу хүмүүсийг жигшүүлэх

зорилготой байх ёстой.