Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.08.25-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

"АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ" -ААР ЮУ ЯРИВ?

Үйл явдлын товч:

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа

тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх

Боао форумыг Улаанбаатарт зохион байгуулсан.

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг

хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао

форумыг санаачлагч орнуудын нэг. Монгол Улсад

зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ

болох Улаанбаатарын Бага хурал 8-р сарын 20-нд

болсон. Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад,

Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300

орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн

төлөөлөл оролцсон.

Дүгнэлт тайлбар:

Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр

Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх

форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс

Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Манай

улс зэрэг Азийн 26 орон уг санаачилгыг дэмжсэнээр

Азийн төлөөх Боао форумыг 2001 онд байгуулсан.

Боао форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн

Боаод байрладаг. Жилийн уулзалт зэрэг гол үйл

ажиллагаа Боаод болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд

үйл ажиллагааны хэлбэр, хүрээ нь тэлж буйтай

холбоотойгоор Азийн орнууд төдийгүй бусад оронд

зохион байгуулдаг болж байгаа. Монгол Улс, БНХАУ-

ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн

ойн хүрээнд форумыг манай улсад зохион байгуулах

санаачлагыг дэмжсэн. 2002 оноос хойш жил бүр

зохиож буй форумын жил бүрийн уулзалтад манай

төр, засгийн удирдлага тогтмол, идэвхтэй оролцож

ирсэн. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд

У.Хүрэлсүх 2018 оны уулзалтад оролцож үг хэлсэн.

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны

хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн

түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх

уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор

явагдсан Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол

Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн

боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба

Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд

бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн

хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын

зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болсон.

Боао форумын дарга Бан Ги Мүн:

Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлснээс хойш

яг 10 жилийн дараа, дахин нэг уулзвар дээр ирээд

байна. Даяаршлаас гэнэт огцом ухарч, популизм,

протекционизм өсөн нэмэгдсэнийг гэрчилж буй

энэ үед, дэлхий даяар засаглалд бэрхшээл тулгарч

байна. Нэг талыг баримталсан зарчим нь дэлхийн

эдийн засгийн өсөлтөд дарамт шахалт үзүүлсэн бол,

худалдааны протекционизм нь чөлөөт худалдааны

олон талт тогтолцоог сүйтгэж байна. Үүнээс гадна

цөмийн аюулгүй байдал, геополитикийн мөргөлдөөн,

террорист халдлага, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн

зэрэг асуудлыг хараахан үр дүнтэй шийдвэрлэж,

хяналтаа тогтоож чадаагүй байна. Эдийн засаг нь

шинэчлэгдэн хөгжиж буй орнууд дотоод тэнцвэргүй

байдал, гадаад цочролд өртөмтгий байдаг. Азийн

эдийн засгийн өсөлт 2018 онд 6.5 хувь байснаас 2019

онд 6.3 хувь, 2020 онд 6.4 хувь болж буурна. Уур

амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, дижитал

цахим хуваагдал зэрэг уламжлалт бус сорилтууд нь

ази, дэлхийн эдийн засгийн ирээдүйг эрс өөрчилж

болзошгүй юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс

улбаалсан олон улс, бүс нутаг дахь сорилтуудыг

хөндөж, Зүүн хойд Азийн Цэвэр агаарын түншлэл

(NEACAP), өөрийн тэргүүлдэг Даян дэлхийн ногоон

хөгжлийн байгууллага (GGGI) зэрэг механизмуудын

хүрээнд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах,

ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах

боломжтойг хэлсэн.