Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Судалгааны бүлэг тус бүрээр онцолбол, гишүүдийн

оролцооны хувьд намууд дотроо бодлогын мэтгэлцээн

хийх талаар сул байна. Намынхаа дотоод асуудлыг

хэлэлцдэг хэлбэрүүд олон буй ч намын бодлогыг

тодорхойлохдоо гишүүд, дэмжигчдийг оролцуулах нь

бага байгаа нь бүх намуудад нийтлэг ажиглагдав.

Намын дотоод өрсөлдөөний хувьд 2019 онд УИХ-д

олонх, цөөнх болсон МАН, АН-д дотоод ардчиллын

муу жишиг гэж хэлж болох тохиолдлууд гарлаа. Хоёр

нам зарим гишүүдээ намын нэгдмэл байр сууринаас

зөрсөн шалтгаанаар намаас нь гаргав. УИХ-ын гишүүн

Ж.Батзанданг намын гишүүнээс нь түдгэлзүүлж, АН

УИХ-д намын бүлэггүй хүртэл болов. Харин МАН

намын нэгдмэл байр суурь, намын шийдвэрийг зөрчин

хотын даргад нэрээ дэвшүүлсэн НИТХ-ын төлөөлөгч

С.Мөнхчулууныг намаас нь түдгэлзүүлэв. Намын улс

төрийн зөвлөл эсвэл удирдах зөвлөл нэрээр цөөн хэдэн

хүн хэн, ямар албан тушаалд очихыг шийддэг болжээ.

Улс төрийн нам нь нийгмийн бүх хэсгийн төлөөллийг

хангадаг байх ёстой. Намууд хэдийгээр залуучууд,

ахмад, эмэгтэйчүүдийн зэрэг дотоод төлөөллийн

байгууллагуудтай ч, УИХ-д төдийгүй намын шийдвэр

гаргахалбантушаалуудадэмэгтэйчүүдийгнэрдэвшүүлэх

нь хангалтгүй байна. Гэтэл сонгуулийн хуулиар нэр

дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхыг шаарддаг.

Зарим нам дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг нэмж

тогтоосон ч, амьдрал дээр хэрэгжүүлдэггүй ажээ.

Улс төрийн намын тухай хуулиар

намууд санхүүгийн үйл ажиллагаандаа

хөндлөнгийн хяналт хийлгэж олон

нийтэд тайлагнах ёстой. Энэ хуулийг

зөвхөн ХҮН, МНН хоёр хэрэгжүүлж

нийтэд ил тод, нээлттэй байдлаараа

сайн жишиг тогтоож байна. Энэ хоёр

намцахим хуудас, нийгмийн сүлжээний

хаяг дээрээ санхүүгийн тайлангаа аудит

хийлгэн байршуулжээ. Бусад намуудын

хувьд ил тод, нээлттэй байхыг зөвхөн

намын гишүүдэд хамаарах, дотоод

хүрээний асуудал гэж үзэх хандлага

түгээмэл байна.

Өнгөрсөн жил намууд бүгд хагас

ардчилсан ангилалд байсан бол энэ

жил МНН, МАХН, АН, ХҮН зэрэг намууд

ардчилсан ангилалд шилжээд байна.

Гэхдээ судалгааны бүлэг тус бүр дээр

намуудын оноо харилцан адилгүй

байгааг анхаарах хэрэгтэй.

Монголын улс төрийн намууд

төлөвших шаардлагатай байна.

2019.08.28

Энэ жил УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд

бэлтгэх, нэр дэвшигчээ тодруулах зорилгоор улс

төрийн намуудын гишүүдийн оролцоо бүх түвшинд

идэвхжсэн байлаа. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн

өмнөх жил гэдгээр онцлог байв. Намууд их, бага

хурлаа хийж гишүүдийн оролцоо харьцангуй

нэмэгджээ.

Өнгөрсөн жил судалгаанд оролцсон 6 намын

хувьд тодорхой өөрчлөлт гарсныг доор харуулав.

Дөрвөн намын дотоод ардчилал сайжирсан бол

хоёр намынх (ЭОН, ИЗНН) суларсан байна.

ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Хүснэгт 2: 2018 ба 2019 оны индексийн харьцуулалт

Хүснэгт 3. Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019, бүлгээр