Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

Францын батлан хамгаалах яамны дэргэдэх

“Батлан хамгаалах сургуулийн стратеги

судлалын институт” (IRSEM) –ын захирал

Jean-Baptiste Jeangène Vilmer

-тэй ярилцав.

ГУРВАН АЛХАМТ ГЭЖ ЮУ ВЭ?

Би таны 10 хоногийн сургалтанд сууснаар,

цахим хамгаалалт нь маш чухал гэдгийг ойлгосон.

Монгол улс 3,2 сая хүнтэй, 2 том гүрэнтэй хиллэдэг

учир технологи бидэнд ихээхэн дэмжлэг болох

нь гарцаагүй. Гэхдээ таны хэлсэнчлэн эдгээр

технoлoгиудад өндөр хамгаалалт хэрэгтэй гэж үзэж

байна. Тухайлбал сонгуулийн үеэр троллууд, хуурамч

мэдээ, хуурамч цахим хаягууд гэх мэт зүйлс ихээр гарч

ирдэг. Сонгуулийн үеэр болдог эдгээр асуудлууд нь улс

болгонд нийтлэг байдал байна уу, эсвэл улс орнуудад

өөр байна уу?

Тухайн цаг үеэс хамааран сонгууль болгон ондоо

болдог ч сүүлийн жилүүдэд сонгуулиудад ижил төстэй

байдал үүсч байна. Хамгийн түгээмэл ажиглагдаж

байгаа зүйл нь мэдээллийг гуйвуулах гурван алхамт

юм.

1. Эхний алхам бол буруу мэдээг түгээх буюу

нэр хүндийг нь гутаах, томоохон медиа

вебсайтуудыг ашиглан бай болгосон гишүүдийн

талаар худал мэдээ тараах.

2. Хоёрдугаар алхам бол хакердах. Хэрэв

боломжтой бол тухайн гишүүний цахим хаягууд

руу шууд нэвтрэх эсвэл түүний нарийн бичиг,

нягтлан гэх мэт удирдлагад нь ажилладаг

хүмүүсийн имэйл хаяг руу нь нэвтэрч доторх

мэдээллүүдийг хулгайлах.

3. Гуравдугаар алхам бол хулгайлсан мэдээллээ

тараах. Францын хувьд сонгууль болохоос

2 хоногийн өмнө буюу хамгийн сүүлд

мэдээллүүдийг тарааж байсан учир гишүүд

тухайн мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэхэд хэт

оройтсон байсан.

Тэгэхээр мэдээллийг гуйвуулах гурван алхамт нь

буруу мэдээлэл, хакердах, тараах гэсэн хэсгүүдээс

бүрдэж байна. Гэхдээ зарим тохиолдолд 2 болон 3

дахь үе шатны дунд завсрын үе гардаг ба үүнийг бид

гуйвуулах гэж нэрлэдэг. Хэрэв тэдний хулгайлсан

мэдээлэл дотор ямар нэгэн эдийн засгийн, болон

хувийн мэдээлэл, хүчирхийлэлтэй хамаатай мэдээлэл

олдоогүй бол худал имэйл хаягуудыг дурдаж жинхэнэ

харагдах мэт хуурамч имэйлүүдийг өөрсдөө зохиож

эхэлдэг. Энэ нь мэдээллийг илүү хөнөөлтэй болгож

эхэлдэг. Мөн эдгээрээс өөр олон арга байдгийг дурдах

нь зүйтэй байх.

Таны хэлсэн эдгээр гурван алхамт дайралтанд

өртвөл хэрхэн тэмцэж, хамгаалах вэ?

s

Урт хугацааны хамгаалалт нь иргэдэд мэдлэг

олгох. Үүнд медиагаар явж буй мэдээллүүдийн

аль нь үнэн, аль нь худал болохыг тогтоох

чадварыг олгох; ямар нотлох баримтууд үүнийг

бодит мэдээ болгож байна зэргийг сургах арга

юм. Энэ аргын үр дүн нь 5-15 жилийн гарна.

s

Богино

хугацааны

хамгаалалт

бол

институтуудыг байгуулах юм. Жишээ нь бид

сонгуулийн үеэр оролцогчдын тэгш байдлыг

хангах үүрэгтэй тусдаа сонгуулийн хороо үүсгэж

байсан. Мэдээлэл цацагдсан орой хороо маш

хурдан хариу үйлдэл үзүүлж маргааш өглөө

нь хэвлэлийн бага хурал зарлаж бүх медиа

агентуудад тухайн мэдээллүүдийг цацахгүй

байхыг анхааруулж, тухайн мэдээлэл нь

сэжигтэй байгаа талаар хэлж, бидэнд шалгахад

хугацаа хэрэгтэй байгааг анхааруулж байсан.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч үүнийг

4

Мэдээллийг гуйвуулах