Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

дагаж, өчигдөр шөнө тухайн мэдээ цацагдсан

гэж зарласан ч энэ нь үнэн гэдгийг зарлаагүй

байсан. Ингэснээр өнөөх хар ПР сонгуульд

оролцогчдод ямар нэгэн хохирол учруулаагүй.

Сонгуулийн хороо нь аль аль талдаа төвийг

баримтлах ёстой байдаг ч АНУ-ын сонгуулийн

үеэр сонгуулийн хороо Хиллари Клинтоныг

ялна гэдэгт итгэлтэй байсан учир түүний талаар

хар мэдээлэл тарахад хариу үйлдэл үзүүлээгүй.

Сонгуулийн хороо нь Засгийн газраас

сонгогддог ба Засгийн газар ямар нэг талыг

барьж байгаа нь тодорхой байдаг. Харин одоо

тэд үүнийг өөрчлөх арга замыг хайж байгаа.

Мөн Канад улсын элчин сайд энэ оны нэгдүгээр

сард хийсэн ярилцлагадаа энэ асуудалтай

тэмцэхээр гарц хайж байгаа гэдгээ дурдсан.

Тэгэхээр хүмүүсийн цаг, завыг буруу мэдээлэлд

үрэхгүй байх аргыг хэлээч, таны дурдсанаар хамгийн

гол нь боловсрол, хоёрт хувийн хороо, байгууллага

үүсгэх харин гуравт юу байх вэ?

Иргэний нийгэмтэй байх нь хуурамч мэдээллээс

зайлсхийх хамгийн чухал суурь. Түүнээс аль нэгэн

төрийн байгууллагаас үзүүлэх хариу үйлдэл биш

юм. Яагаад гэвэл төр ихэнх иргэдэд эсрэг тал нь мэт

харагддаг, тиймээс иргэд өөрсдийн гэсэн бие даасан

арга хэрэгсэлтэй байх хэрэгтэй байдаг.

Тиймээс зарим жүжигчид тодруулбал, АНУ-

ын “Атлантик Kоунсэл” ДФР гэх нэртэй жижигхэн

хэмжээний баг бүрдүүлж, буруу ташаа мэдээллийн

талаар судлаж байна. Жишээлбэл тэд твиттер дээр

байгаа сэжигтэй аккаунтуудыг ашиглан хэн ямар

зорилгоор хаанаас хуурамч мэдээг цацаж байгаа

талаар, мөн тэдгээр нь ямар нэгэн улс оронтой

холбоотой эсэхийг жүжигчлэн дүрсэлдэг. Тэдгээр

дүрслэлүүд нь аймшгийн кинотой төстэй харагддаг,

яг л гэмт хэрэгтний түүхтэй адилаар хэн үүний ард

нуугдаж байгааг харуулдаг. Иргэд фактуудаас илүү

энэхүү жүжигчилсэн сонирхолтой төрлийн контентэд

илүү дуртай байдаг.

Тэгэхээр Британид болсон сонгуулийн үеэр Оросууд

ямар нэгэн аргаар хөндлөнгөөс оролцсон гэх нь үнэн

үү?

Тиймээ, энэ үнэн. Нэг нь тусгай албаны ажилтан

байсан ба нөгөөх нь Физикч байсан. Гэхдээ бид зөвхөн

Орос чюм уу ганц нэг улс дээр төвлөрөх шаардлагагүй.

Харин үүнээс сэргийлж, тэмцэх ямар арга зам байна

гэдэгт төвлөрөх хэрэгтэй.

Та бид хоёрын ярилцсан шиг ийм асуудалтай

ард түмэн ардчилсан нийгэмд амьдарч байгаа

гэсэн утгаараа хэрхэн тэмцэх мөн Засгийн газрын

анхаарлыг яаж татах вэ?

Гайхалтай асуулт байна. Энэ мэдээж орон болгонд

тулгамдаж буй асуудал. Тиймээс бид энэ асуудлыг

хэлэлцдэг уулзалтуудыг нэмэх, шинийг санаачлах

хэрэгтэй. Бидэнд энэ асуудлаар уулзаж болох

олон газар байгаа, үүний нэг нь Натострат төв.

Натостратынхан жил бүр Стратком гэх үйл ажиллагаа

зохион байгуулдаг. Эхний жилүүдэд зөвхөн барууны

орныхон тухайн үйл ажиллагаанд ирж Европ болон

АНУ-ын талаар ярилцдаг байсан. Харин сүүлийн

хоёр гурван жилд Азиас олон төлөөлөгчид ирдэг

болсон. Мөн сүүлийн үед зөвхөн Натострат ч биш

Сингапур, Праг зэрэг хотуудад тухайн уулзалтууд

зохиогдож байгаа. Сингапурын уулзалтыг зохиодог

“RSIS” байгууллага нь энэ зун гурав дахь жилдээ энэхүү

уулзалтыг зохиох гэж байгаа. Барууны болон зүүний

улсууд уулзсанаар магадгүй Оросуудын баруунд

явуулж байгаа үйл ажиллагаа нь зүүний орнуудаас

ямар ялгаатай байна гэх мэт харьцуулалтыг хийх

боломжтой болно.

5

Бидний тулгарч буй асуудал

бол мэдээллийн дайн биш харин

өгүүлэхүйн дайн юм. Хэдийгээр

бидэнд фактууд байлаа ч гэсэн

хангалттай биш. Яагаад гэвэл бусад

зөвлөгч илтгэгчдэд тараах цуурхал

бэлэн байж л байдаг. Тэгэхээр энэ

нь фактын эсрэг цуурхал гэсэн

маргааныг гаргаж ирж байгаа юм.

Фактуудыг дурдах нь заримдаа

чухал биш байдаг учир нь зарим

хүмүүст бодит фактаас илүү сэтгэл

хөдөлгөсөн цуурхал нь сонирхолтой

байдаг. Тиймээс бид фактуудыг

сонирхолтой байдлаар өгүүлэх

хэрэгтэй болж байгаа юм.