Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 4 5

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

30

жилийн өмнө монголд улс төрийн

ганцхан нам байлаа. Тэгвэл 2018 онд 29,

жилийн дараа 33 намтай болжээ. Намууд

сонгуульд өрсөлдөх, ялвал төр засгийн эрхийг авахаас

гадна нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлж,

сонгуулийн бус үеэр ч иргэдийн дуу хоолой болж, үзэл

бодлыг нь илэрхийлэх, төлөөлөх үүрэгтэй. Манай улс

төрийн намуудын тоо нь өссөн ч чанар, төлөвшил

хангалтгүй хэвээрээ, нийтийг нэгтгэж төлөөлдөг

гэхээсээ илүү

хаалттай клуб

байсаар байна.

Хараат бус, судалгааны Дефакто Институт өнгөрсөн

оноос намуудын нээлттэй, ил тод, хариуцлагатай

байдлыг дээшлүүлж, дотроос нь гишүүд нь, гаднаас

нь олон нийтийн хяналт, шахалтыг нэмэгдүүлэх

зорилгоор “Монголын улс төрийн намуудын дотоод

ардчиллын индекс”-ийг гаргаж эхэлсэн. Хоёр дахь

судалгааг энэ оны 4-6 дугаар саруудад явуулав.

Намуудын дотоод ардчиллын индекс нь намуудыг

оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, ил тод байдал-

санхүүжилт гэсэн дөрвөн бүлэг үзүүлэлтээр хэмжиж

0-100 оноогоор үнэлдэг. Үүнээс 0-30 оноо авсан бол

ардчилалгүй, 31-60 оноо авбал хагас ардчилсан, 61-

100 оноо авбал ардчилсан гэж ангилдаг.

Өнгөрсөн оны судалгаанд Ардчилсан Нам- АН,

Монгол Ардын Нам- МАН, Монгол Ардын Хувьсгалт

Нам-МАХН, Хөдөлмөрийн Үндэсний Нам-ХҮН, Иргэний

Зориг Ногоон Нам-ИЗНН, Эх Орон Нам- ЭОН гэсэн

зургаан нам оролцож байсан бол, 2019 онд Монголын

Ногоон Нам-МНН, Үнэн ба Зөв Нам-ҮЗН нэмэгдэж найм

болов. Бусад намууд холбогдох боломжгүй, бусад нь

судалгаанд оролцохоос цааргалж, эсвэл татгалзав.

Өнгөрсөн жил тоон судалгааг намын гишүүдтэй

утсаар холбогдож асуулгаар, чанарын судалгааг

экспертүүдтэй ярилцаж гаргасан. Энэ жилийн хувьд

судалгааны аргачлал, арга зүйгээ боловсронгуй

болгож, чанарын судалгааны аргыг ашиглав.

НАМУУД ТӨЛӨВШИЖ БАЙНА УУ?

Судалгааны баг намуудын үндсэн дүрмийг хайлаа.

МАН, АН, МАХН, МНН зэрэг намууд дүрмээ цахим

хуудсандаа байрлуулжээ. ХҮН дүрмээ хүсэлтийн

дагуу явуулсан бол, ҮЗН бусад нам хуулбарлана гээд

явуулсангүй.

Судалгааны баг улмаар намуудыг бүртгэдэг Улсын

Дээд Шүүхэд хүсэлт явуулсан. Гэвч Улсын бүртгэлийн

ерөнхий хуулийн 12.5-ын дагуу хуулийн этгээдийн

дэлгэрэнгүй мэдээллийг гаргахад тухайн этгээд

бичгээр зөвшөөрсөн байх шаардлагатай гээд бас

өгсөнгүй. Ардчилал хөгжсөн орнуудад намууд болон

олон нийтийн байгууллагын талаар иргэдийнхээ

мэдэх эрхийг баталгаажуулдаг. Тухайлбал Германы

улс төрийн намын тухай хуулийн 6.3-т: “намын үндсэн

дүрэм, мөрийн хөтөлбөр, намын төлөөллийн төв

байгууллага болон орон нутгийн нэгжийн шийдвэр

гаргах албан тушаалтнуудын нэр, үүргийн талаарх

мэдээлэл, түүний хуулбарыг нийтэд үнэ төлбөргүй

олгоно” гэжээ.

Улс төрийн нам нь үйл ажиллагаанаасаа эхлээд

дүрэм, журам, санхүүжилт нь хүртэл иргэд, олон

нийтэд ил тод, нээлттэй байх ёстой олон нийтийн

байгууллага. Наад зах нь, дүрмээ албан ёсны вебсайт,

нийгмийн сүлжээний хаягаар нь уншиж болохоор

байрлуулах ёстой.

НАМ БОЛ КЛУБ БИШ

№ Улс төрийн нам

Индекс Ангилал

1 Монголын Ногоон Нам

66 Ардчилсан

2 Монгол Ардын Хувьсгалт Нам

66 Ардчилсан

3 Ардчилсан Нам

65 Ардчилсан

4 Хөдөлмөрийн Үндэсний Нам

63 Ардчилсан

5 Монгол Ардын Нам

55 Хагас ардчилсан

6 Эх Орон Нам

47 Хагас ардчилсан

7 Үнэн ба Зөв Нам

42 Хагас ардчилсан

8 Иргэний Зориг Ногоон Нам

32 Хагас ардчилсан

Хүснэгт 1. Намуудын дотоод ардчиллын индекс 2019