Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

уралдааныг та бүхэн өндөр хэмжээнд зохион

байгуулж чадлаа. Энэ бол олон жилийн түүхтэй

хоёр орны Батлан хамгаалах салбарт түүхийн

нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал юм" гэсэн.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

"Манай улс "Армейские игры-2019"-ийн хүрээнд

Танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг,

Инженерийн томьёолол, Хээрийн гал тогоо гэсэн

төрлүүдэд оролцохоос гадна Таны хэлсэнчлэн

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар

уралдааныг эх орондоо амжилттай зохион

байгууллаа. Энэхүү тэмцээний хаалтын ёслолын

ажиллагаанд ОХУ-ын Батлан хамгаалахын

орлогч сайд оролцохоор ирсэн нь хоёр

орны Батлан хамгаалах салбарын хамтын

ажиллагаанд ОХУ өндөр ач холбогдол өгч буйн

илрэл гэж харж байна" гэж онцлон тэмдэглэсэн.

АНУ-ын батлан хамгаалах үйл ажиллагааны

хамгийн гол зорилго нь 13 жилийн турш

Исламын улс бүлэглэлтэй тэмцэж, хамгаална

гэдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн Хятад,

Орос улсаас өөрсдийгөө хамгаална гэсэн шинэ

зүйл оруулсан. Мөн Монгол, Америк хоёр улс

цэргийн стратегийн түнш. Монгол цэргүүд

энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болоод

удаж байгаа. Мөн Хойд Солонгостой галт тэргээр

шууд холбоотой, хоёр Солонгостой дипломат

харилцаатай орон бол Монгол юм.

Оросын зарим мэдээллийн сайтад Америк

Монголд пуужингаа байршуулж магадгүй гэсэн

мэдээлэл гарсан байсан. Үндэслэлтэй юу?

Тийм мэдээлэл гарсан байна лээ. Ноён

Др.Марк Т.Эспэр АНУ-ын батлан хамгаалахын

сайд болмогцоо бид Орос, Хятадтай ойр газар

дунд зайны цөмийн зэвсэг зөөгч пуужингуудаа

байрлуулна гэж хэлсэн. Энэ мэдэгдлээс хойш

“тэгээд аль орон юм бэ” гэдгийг орон бүр асууж

байгаа. Яагаад гэвэл тэр орныг мэдмэгцээ Хятад,

Оросын ялангуяа Орос пуужингаа тэр орон руу

харвахаар бэлдэж тавина. Дунд зайны пуужин

гэдэг нь 500-5000 км-ийн зайд буудаж чадах

газарт байрлуулсан пуужин юм.

Орос Америк хоёр улс пуужингаа хорих

гэрээтэй байсан. Тэр гэрээний үр дүнд маш олон

пуужинг устгасан. Гэтэл Америкчууд Оросуудыг

өөр нэртэйгээр пуужингаа цэргийнхээ хүчинд

нийлүүлж байна гэж үзсэн. Ингээд өнгөрсөн оны

8-р сард Ерөнхийлөгч Трамп бид энэ гэрээнээсээ

гарлаа гэж зарласан. Оросууд үүнийг үндэслэлгүй

гэж үзсэн. Ийм нөхцөл байдалд ямар нэгэн

үндэслэл хайн мэдээлэл гаргаж байгаа нь тэр.

Гэхдээ Монгол улс 1992 онд Цөмийн зэвсгээс

ангидбүсболногэжЗасгийнгазарньтунхагласан.

2000 онд УИХ-ын тогтоол гарч албан ёсоор

баталсан. Монголын нутаг дэвсгэр тухайлбал

газар, ус, агаараар цөмийн зэвсэг зөөвөрлөх

болон байрлуулахыг хориглоод зогсохгүй, цэрэг

зэвсгээр хөөцөлдөхийг болих стратегийг батална

гэж заасан. Тэгэхээр Монгол улсад цөмийн зэвсэг

байрлуулах, зөөвөрлөх ямар нэгэн ажиллагаа

болохгүй. Мөн манай улс хоёр цөмийн зэвсэгтэй

том гүрний дунд байдаг учраас цөмийн зэвсэгт

өртөхгүй байхыг баталгаажуулж өгөөчээ гэдгийг

гадаад бодлогодоо гаргаад НҮБ-ын хэмжээнд

дэмжигдээд явж байгаа. Тиймээс дээрх Оросын

мэдээллийн сайтуудад гарсан мэдээлэл бол

энэ бүхнийг мэдэхгүй хүмүүсийн л яриа юм.

Үндэслэлгүй яриа гэсэн үг.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг