Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

МОНГОЛ УЛСЫН ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙГ

М

онголчууд маань 1990 оноос хойших өнгөрсөн 30 жилээ эргэж дүгнэн, Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх,

урт хугацааны бодлого боловсруулах гэж буй энэ мөчид систем судлаач миний бие дэм болох гэж энэ

өгүүллийг тэрлэв. Монгол улсын өнгөрсөн 30 жилийн хөгжилд нөлөөлсөн системийн шинжтэй хүчин

зүйлүүдийг тодруулах зорилготой.

Нилсон, Григс, Висбек (2016)

1

нар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа холбоог үнэлж,

бодлогын эрэмбэ дараалал тогтоох зорилгоор дэвшүүлсэн аргаар Монгол улсын өнгөрсөн 30 жилийн системийн

шинжтэй гол хүчин зүйлүүдийг тодорхойлсон. Тогтвортой хөгжлийн 3 тулгуур нь эдийн засаг, нийгэм болон

байгаль орчин гэж үздэг. Гэвч аливаа улсын тогтвортой хөгжлийн асуудлыг судлахдаа улс төр болон соёлын

асуудлыг оруулж байж тухайн орны онцлогийг илүү тусгана. Иймээс эдийн засаг, нийгэм, байгаль орчин, улс төр

болон соёлын 5, 5 хүчин зүйлсийг сонгон авч, тэдгээрийн хамаарлыг дээрх аргаар үнэлэн, системийн хамгийн

нөлөөтэй хүчин зүйлүүдийн үнэлгээг хийлээ.

Ардчилал ба хүний эрх чөлөө бол Монгол улсын

хөгжилд өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн эерэг

нөлөөтэй хүчин зүйл гэж гарсан нь үгүйсгэхийн аргагүй

үнэн. Ардчилал болон хүний эрх чөлөө 2 нэг зоосны 2 тал

гэлтэй. Монгол улс дэлхийд нээлттэй болсон нь хөгжлийн

хаалга боломжийг Монгол улсад болон монгол хүн бүрт

цэлийтэл нээж өгсөн.

Мэдээллийн технологи бол даяаршлын үр дагавар гэж

болох ч, Монгол улс нээлттэй болсон явдал мэдээллийн

технологийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

МОНГОЛ УЛСЫН ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ХӨГЖИЛД

ХАМГИЙН ИХ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ХҮЧИН ЗҮЙЛ

4

ЦОГЦООР ДҮГНЭХҮЙ

гэсэн нийт 25 хүчин зүйлийг

хамруулан судлав. 2 хүчин зүйлийн

хамаарлыг эерэг бол 3 хүртэл,

сөрөг бол -3 хүртэл, хамааралгүй

бол 0 гэж үнэллээ. Хамгийн өндөр

эерэг оноо авсан хүчин зүйл Монгол

улсын өнгөрсөн 30 жилийн хөгжилд

хамгийн их эерэг нөлөө үзүүлсэн,

харин хамгийн бага сөрөг оноо

авсан нь хөгжлийг хойш чангаасан

гэсэн үг юм.

s

Монгол улсын хөгжилд өнгөрсөн 30 жилд хамгийн их эерэг нөлөө үзүүлсэн хүчин зүйлс бол ардчилал, эрх чөлөө,

мэдээллийн технологи, хотын соёл, олон улсын харилцаа, барууны соёл, боловсрол болон нүүдлийн соёл ажээ.

s

Монгол улсын хөгжилд өнгөрсөн 30 жилд хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн хүчин зүйлс бол авлига, тэгш бус

байдал, ядуурал, газрын доройтол, санхүүгийн алдагдал гэж гарлаа.

НИЙТЛЭЛ

ТОГТОХЫН ЧУЛУУН

Доктор (Ph.D.), МУИС-ийн Тогтвортой

Хөгжлийн Хүрээлэнгийн захирал

НИЙТЛЭЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

УЛС ТӨРИЙН ХУВЬД

s

үндэсний аюулгүй байдал

s

ардчилал

s

эрх чөлөө

s

олон улсын харилцаа

s

авлига хээл хахууль

ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД

s

эрдэс баялагийн зах зээлийн

үнэ

s

эдийн засгийн өсөлт

s

санхүүгийн алдагдал (өр)

s

эдийн засгийн төрөлжилт

s

ажилгүйдэл

НИЙГМИЙН ХУВЬД

s

Боловсрол

s

эрүүл мэнд

s

ядуурал

s

тэгш бус байдал

s

миграци (оюуны алдагдал)

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУВЬД

s

агаарын бохирдол

s

газрын доройтол

s

ус, биологийн олон хэлбэршил

s

эко системийн үйлчилгээ

s

ойн доройтол

СОЁЛЫН ХУВЬД

s

эх оронч үзэл

s

мэдээллийн технологи

(хэвлэл мэдээлэл)

s

нүүдлийн соёл

s

барууны соёл

s

хотын соёл