Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 4 3

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ү

ндсэн хууль бол “Нийгмийн гэрээ”. Бид 1992 оны 1-р сарын 13-ны өдөр баталсан гэрээг маргаашнаас нь

шинэчлэх тухай ярьсаар найман жилийн дараа өөрчилсөн. Эдүгээ 19 жилийн дараа, дахиад л нэмэлт

өөрчлөлт хийх гэж байна.

Үндсэн хууль нь нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой баримт бичиг учраас дэлхийн улс

гүрнүүд Үндсэн хуулиа төдийлөн өөрчлөөд байдаггүй. Тод жишээ бол Европын сэргэн мандалтын ололтуудыг

шингээсэн АНУ-ын 200-аад настай Үндсэн хууль. Энэ хууль бол иргэд нь төрөө шударга сонгуулиар сонгох, төр нь

иргэнийхээ жам ёсны эрхийг баталгаажуулах зэрэг либераль ардчиллын үндсэн зарчмуудыг илэрхийлсэн учир

харьцангуй тогтвортой байдлыг хангадаг. Товчоор, Үндсэн хууль нь ямар төр байхыг мөн ямар үйл ажиллагаа

явуулж болох, болохгүйг тодорхойлдог. Монголчуудын Үндсэн хуульдаа оруулж буй шинэчлэл тэгж чадах уу?

1. МАН 2016 онд Их Хуралд үнэмлэхүй олонх болмогцоо Үндсэн

хуулийг өөрчлөхөө эрчимтэй яриад эхэлсэн. Одоогийн

УИХ-ын дарга Г.Занданшатар 2016 онд гишүүн болмогцоо

Стэнфордын профессор Фишкинийн “Зөвлөлдөх ардчилал”

онолыг монголын хөрсөнд буулгахыг оролдож эхэлсэн.

Зөвлөлдөх ардчилал нь шийдвэр гаргахад хүмүүсийг

оролцуулах онол бөгөөд шууд ардчилал, төлөөллийн

ардчилал хоёрын хослол (хайбрид) юм.

Төдөлгүй Үндсэн хуулийг өөрчлөх талаар иргэд нийтээр

хэлэлцүүлэх ажлыг орон даяар өрнүүлсөн. Гэвч энэ

хэлэлцүүлэг иргэдийг мэдээлэлжүүлсэн, мэдэлжүүлсэн

гэдэг нь эргэлзээ төрүүлдэг. Тайвань маягийн таван салаа

мөчир бүхий улс төрийн системийг хавчуулсан хэлэлцүүлэг

нь иргэдээс олон саналууд авсан ч, судлаачдын идэвхтэй

эсэргүүцэлтэй тулгарч, Гишүүн саналаасаа татгалзав. Үндсэн

хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх хэлэлцүүлгийн

дүгнэлт болон Үндсэн хууль судлаачдын саналыг нэгтгэн

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан ажлын хэсгээс

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гаргав. Энэ

төслийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр боллоо.

Энэ өдрүүдэд улс төрчид нэг дэх болон хоёр дахь төслүүдийг эвцүүлэн нэгтгэх ажилд ороод байна. Энэ нь

шуудхан хэлэхэд улс төрийн эрх мэдлийн наймаа болж хувирах тийш хандлаа. Заалт бүрээр наймаалцаж чадвал

өөрчлөлт батлагдана. Үгүй бол батлагдахгүй нь тэр. УИХ-ын Гишүүд болон Ерөнхийлөгчид тус тусынх нь өргөн

барьсан ҮХ-ийн төсөл ашигтай харагдавч эцсийн дүнд нийтэд тэр дундаа иргэдэд бол бүр ч хохиролтой үр дүн

гарна. Товчхондоо хэнд ч ашиггүй нөхцөл байдал руу өөрийн мэдэлгүй орчихож байгаа нь “Тоглоомын онол

(Game Theory)” лугаа адил.

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛҮҮД

ТОГЛООМЫН ОНОЛ

Н А Й М А А Б И Ш

2. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн

хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөр

нэг төслийг аль нэг халааснаасаа

гаргаад ирэх нь тэр. Хэзээ, яаж, хэн

судлаад энэхүү төслийг бэлдсэн нь

тодорхойгүй. Энэ тухай лавласан

залууг

Ерөнхийлөгчийн

тамгын

газрын дарга “яасан том дуутай юм

чи” гээд нам болгов.

3. УИХ-д суудалгүй жижиг намуудтай

дуу хоолойгоо нэгтгэх болсон МАХН

бас нэг төсөл, гэхдээ бүр шинэ Үндсэн

хуулийн төсөл бэлджээ. Үүнийгээ

тэд Шинэ дээд Үндсэн хууль гэж

нэрийдэв. Өөрөөр хэлбэл 1992 оны

Үндсэн хуулийг бүтнээр нь өөрчлөх

зорилготой гэнэ.