Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.08.11-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

АМЕРИК, ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАРЫН АЙЛЧЛАЛ

Өнгөрсөндолоохоногт ЕрөнхийлөгчХ.Баттулга

АНУ-д айлчлаад ирсэн. Харин энэ долоо хоногт

АНУ-ын батлан хамгаалахын сайд манай улсад

айлчиллаа. Мөн ОХУ-ын батлан хамгаалахын

орлогч сайд айлчилсан. Том хэмжээний

айлчлалууд дараалан болж байгаа нь анхаарал

татаж байна.

АНУ-ын

батлан

хамгаалахын

сайдын

айлчлалын гол ач холбогдол юу вэ. Сарын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын

зөвлөх Жон Болтон ирсэн. Энэ 2 айлчлалд ямар

хамаарал байна вэ?

Энэ хоёр айлчлал тохиолдлын байдлаар

болоогүйньмэдээж. АНУ-ынБатланхамгаалахын

сайд Др.Марк Т.Эспэрийн айлчлал урьдчилан

мэдэгдсэн нь бага байлаа.

Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-

ын Цэргийн академийг ерөнхий цэргийн

офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд

Персийн булангийн дайнд оролцож явсан.

Тэрбээр 2019 оны 7-р сарын 23-ны өдөр тангараг

өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын

сайд болсон. Түүний гадагшаа хийж байгаа

анхны айлчлалын хүрээнд Монгол улс багтсан

нь энэ.

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан

хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан

хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзсан.

Ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан

хамгаалах салбарын зочидМонгол Улсын Батлан

хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай

уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын

харилцаа, хамтынажиллагаа,цаашдынхөгжлийн

чиг хандлагын талаар санал солилцсон.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу

бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын

сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ "Манай хоёр

орны батлан хамгаалах салбарын харилцаа нь

талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх

чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах,

хоёр орны ард түмний найрсаг харилцааг

гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд

цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван,

тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал

үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ

харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт

эргэлзэхгүй байна" гэсэн юм. Тэрбээр ярианыхаа

төгсгөлд " ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд

би маш их баяртай байна. Энэ морийг манай

улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр

нэрлэе. Учир нь тэрээр Дэлхийн II дайны дараа

Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож

байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй" гэсэн.

ОХУ-ын батлан хамгаалахын орлогч сайд мөн

ирсэн. Орос Америкийн батлан хамгаалахын

сайд нар дараалан ирж байгаад ямар шалтгаан

байна вэ?

Хурандаа генерал А.В. Фомин нь ОХУ-ын

Ерөнхийлөгч В.Путины 2017 оны 1-р сарын

31-ний өдрийн зарлигаар ОХУ-ын Батлан

хамгаалахын орлогч сайд болсон.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн

командлалуудын

удирдлагуудтай

ОХУ-ын

Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа

генерал Александр Васильевич Фомин уулзсан.

Уулзалтын үеэр манай улсад саяхан зохиогдсон

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар

уралдааны талаар ярилцаж, ОХУ-ын зүгээс манай

улсын Зэвсэгт хүчнийг уг уралдааныг амжилттай

зохион

байгуулсанд

талархаж

байгаагаа

илэрхийлсэн.

Хурандаа генерал А.В. Фомин хэлэхдээ

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар