Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дараах гол

асуудалд анхаарах хэрэгтэй байна. Үүнд:

НЭГ.

Үндсэн хуулийн асуудалд хуульчдаас гадна эдийн

засаг, улс төр, социологи, антропологи гээд нийгмийн

ухааны бусад судлаачдыг идэвхтэй оролцуулах. Учир нь

Үндсэн хууль бол тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс

төр гээд бүхий л хүрээнд хамаатай.

Жишээ нь өмчийн асуудлыг Үндсэн хуулиар тодорхойлдог.

Эдийн засагчид өмчийн асуудлыг нь тодорхойлоход голлох

үүрэгтэй оролцох ёстой. Энэ талаар байр сууриа

“Байгалийн баялаг яг хэний өмч вэ” н

ийтлэлдээ би дурдсан. Ер нь манай

Үндсэн хуулийн талаар хуулийн бус мэргэжилтнүүдийн

судалгаа бараг байдаггүй. Хуулийнханд нэг сул тал бий.

Тэр нь асуудлыг том зургаар нь харахын оронд техникийн

жижиг асуудалд (details) хэт их анхаарч, чухал том асуудлаа

харахгүй өнгөрөх нь бий.

ХОЁР.

Нэг удаагийн өөрчлөлтөөр бүх асуудлыг шийдэх

гэж дайрах нь хохирол авчрах магадлалтай. Тиймээс тухайн

цаг үеийн хамгийн чухал, дээд эрэмбийн асуудлаа зөв

тодорхойлоод, яг л тэр асуудлаа засахад л төвлөрөх учиртай.

Үүнийг Паретогийн 20:80 зарчим гэдэг. Нийт асуудлын 20

хувийг л шийдэхэд үлдсэн 80 хувь дагаад шийдэгддэг. Хэрэв

гол биш асуудал руу эхлэж орвол, асуудал шийдэгдэхгүйгээс

гадна, 80 хувийн доторх гол биш асуудлууд цааш нь хөтлөөд

явна.

Энэ логикоор Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг

монголчилсон засаглалын гацаанаас

гаргах

гэж

томьёолж болно. Учир нь манай улс төрийн тогтолцоо

ерөнхийлөгчийн ч бус, парламентийн ч бус, холимог ч

бус, монголчилсон тогтолцоо болчихоод байгаад юм.

Монголчилсон засаглалын гол гацаа гэдэг нь Ерөнхийлөгч

гэх субьект төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдуулчихаад

байгаа тухай юм. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгч Ерөнхий

сайдын ажлыг давхар гүйцэтгэж болдог, Ц.Элбэгдоржийн үед

Ерөнхийлөгч нь шүүх эрх мэдлийг хэрхэн хянаж, өөрийн эрх

ашигт үйлчлүүлж болдгийг тус тус харуулсан. Ерөнхийлөгч

Ц.Элбэгдорж шүүгч нарыг хоморголон халж, буцаагаад

томилохдоо 13 шүүгчийг “мартаж” орхисон.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга нь Үндэсний аюулгүй

байдлын зөвлөл нэрээр эрх мэдлээ тэлж байна. Үүний тод

жишээ нь саяханАТГ, Прокурор, Дээдшүүхийн удирдлагуудыг

ҮАБЗ-ийн саналыг үндэслэж солих тухай хуулийн өөрчлөлт

юм. Ерөнхийлөгч гэх субьект эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг

устгасаар ирлээ.

АНХААРАХ ЁСТОЙ АСУУДАЛ

Хамгийн гол нь бид судлаачдын олон жил улиг болтол ярьсан хагас ерөнхийлөгчийн тогтолцооноосоо

салж, парламентийн тогтолцоогоо бэхжүүлэх зорилго хэрэгжихгүй. Шүүх засаглалын хараат бус байдал

үлгэр туульс болно гэсэн үг юм. Ийм маягаар ҮХ-аа шинэчлэх гэж байгаа бол эртхэн больсон нь дээр.

ГУРАВ.

Уул уурхайн хүчин зүйл. 1992

оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад МУ

эдийн засгийн хувьд уул уурхайгаас шууд

хамаардаггүй байлаа. Эдүгээ монголын

ирээдүй хүссэн ч, эс хүссэн ч уул уурхайгаа

хэрхэн авч явахаас де факто, шууд хамаардаг

болжээ.

Тиймээс энэ удаагийн өөрчлөлт нь Монгол

улсад хариуцлагатай уул уурхай бий болоход

эерэгээр нөлөөлөх учиртай. Үгүй бол улс төр,

эдийн засгийн байдал маш хүндрэх эрсдэл

бий болчихлоо. Жишээ нь одоогийн төслөөр

сум, дүүргийн засаг даргыг иргэдээс сонгоно.

Энэ нь сумын засаг дарга уул уурхайн төслийг

хаах, зогсоох эрхтэй болно гэсэн үг.

Олон хүн суурьшсан газраа хот суурин

гэх үү, засаг захиргааны нэгж гэх үү? Засаг

захиргааны нэгж гэвэл төрийн үйлчилгээ,

улсын төсөвтэй холбоотой асуудал болно.

Оршин суугчдын бүтэц гэвэл шал өөр

хандлага шаардана. Хот суурин гэвэл дундын

асуудлаа шийдэхийн тулд өөрсдийн татвар,

хураамжтай, бас бонд гаргах эрхтэй байх

ёстой.

Энэ асуудал одоо байгаа Үндсэн хуулинд

ч тэр, шинээр өөрчлөх гэж байгаад ч нэг

мөр болж чадаагүй байна. Дараа нь дээрх

нэгжүүдийн захирагчийг томилох уу, эсвэл

сонгох уу гэдэг асуудал яригдана. Хамгийн

гол нь сонгосон эсвэл томилсон удирдагч нар

чинь нийтийн баялагтай холбоотой ямар эрх

мэдэлтэй байх вэ гэдэг чухал. Нийгмийн гэрээ

л юм бол бид энэ асуултуудынхаа хариултыг

авсныхаа дараа л Үндсэн хуулийн өөрчлөлтөө

батлая.

Хамгийн гол нь ҮХ-ийн энэ удаагийн

өөрчлөлтөөр

монгол

ерөнхийлөгчийн

тогтолцоотой

улс

юм

уу,

эсвэл

парламентийн

тогтолцоотой

юм

уу,

эсвэл холимог тогтолцоотой юм уу гэдэгт

тодорхой хариулт гарч ирэх юм.

2019.08.14