Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Авлига ба хээл хахууль Монгол улсын хөгжлийг

хамгийн их хойш чангаагч хүчин зүйлээр тодорсон нь

иргэдийн саналтай дүйж байна. Авлигын индексээр 2018

оны байдлаар 180 орноос 93-т буюу дундаас доогуур

яваа нь ч үүнийг батална.

Тэгш бус байдал, ядуурал, газрын доройтол болон

санхүүгийн алдагдал нь Монгол улсыг системээр нь

хойш чангааж буй хүчин зүйлүүд аж. Ядуурал бол

тэгш бус байдлын үр дагавар гэж үзэж болно. Газрын

доройтолд хүний үйл ажиллагаа илүү нөлөөлж байгаа ч,

уур амьсгалын өөрчлөлт “гэтэн ирж яваа аюул” тул энэ 2

хүчин зүйл хавсарч байгаа газрын менежментийг юуны

өмнө сайжруулах шаардлагатай. Санхүүгийн алдагдал

болон өр хоёр холбоотой. Хойч үедээ өрийн дарамт

үлдээхгүй байх нь тогтвортой хөгжлийн нэг үндсэн

зарчим юм.

Ардчилал, хувийн эрх чөлөөний гол амжилтаасаа ухрах

яриа мэр сэр дуулдах боллоо. 1990 онд өмнөх амжилтаа

бататгах талаар алдаа гаргасан. Тухайлбал, түүхий

эд боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдээ нураасан

нь туйлын харамсалтай. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн

амжилтуудаас ухрах аваас 1990 оны алдааг давтахын

агаар нэгэн бус уу. Харин орчин үеийн технологи бүхий

түүхий эд боловсруулдаг үйлдвэрүүд барьж байгуулан,

1990 оны алдаагаа даруй засч эдийн засгаа олон төрөл

болгох хэрэгтэй. Барууны, хотын болон нүүдлийн соёлыг

эзэмшүүлэхэд мэдээллийн технологи, хэвлэл, мэдээллийн

хэрэгслийг өргөнөөр ашиглаасай. Хот хөдөөгийн

сургуульд орчин үеийн төдийгүй монголын уламжлалт

мэдлэгийг хослуулсан чанартай боловсролыг олгоход

зайнаас сургах технологийг хангалтгүй ашигласан хэвээр

байна.

Авлига, ядуурал, газрын доройтол болон санхүүгийн

алдагдлын тухай олон жил ярьж байгаа ч дорвитой үр

дүн гарсангүй. Сүүлийн үед мөн тэгш бус байдлын талаар

ихээхэн хэлэлцэх боллоо. Тэгш бус байдлыг арилгах нь

авлигаар баяжих болон ядуурал аль алийг нь хамарч

буй тул илүү системийн шинжтэй. Иймээс нийгмийн

тэгш байдлаар дэлхийд манлайлагч улсуудаас суралцах

хэрэгтэй юм.

Аливаа эерэг буцах холбоо буюу хурдасгуурууд бүхий

нээлттэй тогтолцоонд аяндаа цэгцрэх хөдөлгөөн өрнөж

болдог. Харин нийгмийн тогтолцоонд бол засаглал,

хууль дүрэм журам л цэгцрэх буюу төгөлдөрших чиг рүү

залдаг. Иймээс үндсэн хуулиа өөрчлөн, урт хугацааны

хөгжлийн бодлогоо тодорхойлж, өнгөрсөн 30 жилийн

амжилтуудаа улам бэхжүүлж, алдаагаа засч залруулахаар

чармайж байна.

Монгол улсын Үндсэн Хуулийн шинэчлэл өнгөрсөн 30

жилийн ололтыг бататгаж, алдааг засах төдийгүй ирэх

30 жилийн хөгжлийн түүчээ болоосой! Урт хугацааны

бодлого боловсруулахтай холбогдуулан, ирээдүйн 30

жилийн хөгжлийн талаарх өөрийн санаа бодлоо дараа

өгүүлнэ.

Монгол улс 1990 онд дэлхийд нээлттэй болсноор

хөгжлийн зайлшгүй нөхцөл бүрдсэн. Харин хөгжлийн

хүрэлцээтэй нөхцөл болох хүний хүчин зүйл, боловсрол,

шинжлэх ухаан, технологи, инновацийн хурдасгууруудыг

дэмжин, харийн болон үндэсний соёлын дэвшилттэйг

хөхиүлж, саарыг даран, нүүдлийн соёл иргэншлийг

орчин үеийн технологиор шинэчлэснээр Монгол улс

сэргэн мандах болно.

2019 оны 8-р сар

МОНГОЛ УЛСЫН ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ХӨГЖИЛД ХАМГИЙН

ИХ СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ХҮЧИН ЗҮЙЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

5

1 Måns Nilsson, Dave Griggs and Martin Visbeck. 2016. Policy: Map

the interactions between Sustainable Development Goals. |N AT U

R E|VO L 5 3 4|1 6 J U N E 2 0 1 6, 320-322.

Системийн онолын үүднээс авч үзвэл, Монгол улс

дэлхийд нээлттэй болсноор хөгжлийн зайлшгүй нөхцөл

бүрджээ. Харин хөгжлийн хүрэлцээтэй нөхцөл болох

хурдасгууруудыг бодлогоор хөхиүлэн дэмжих төрийн

бодлогоо цаашид төгөлдөржүүлэх хэрэгтэй.

Хотын соёл, барууны соёл болон нүүдлийн соёл зэрэг

хүчин зүйлүүдийг багцаар нь авч үзэж болно. Хотын

соёлын асуудал хотожсон монголчуудын хувь заяанд

нөлөөлөх хүчин зүйл мөн билээ. Монгол улс нээлттэй

болсноор барууны соёл давамгайлах соёл болж буйг

хүлээн зөвшөөрч, хүн төрөлхтний соёл иргэншлийн

тэргүүний бүхнийг нутагшуулахаас өөр замгүй. Мөн

нүүдлийн соёл ба түүх ардчиллаас хойш сэргэж, хөгжлийн

эерэг хөшүүрэг болж байгааг нэгдсэн үнэлгээ харууллаа.

Монголчуудын үнэт зүйлс болох нэг нутаг усныхнаа

орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл, блокчейн

зэрэг технологиор сэргээн тогтвортой хөгжүүлэх цаг

нь иржээ. Соёлын хүчин зүйлийг нэгтгэн дүгнэвээс,

харийн болон үндэсний соёлын дэвшилттэйг хөхиүлэх,

саарыг дарах төрийн бодлого улам бүр хэрэгтэй болсныг

харууллаа.

Олон улсын харилцаа улам цэцэглэсээр Монгол улсын

хөгжлийн гол хүчин зүйлийн нэг болжээ. Боловсрол

бол хөгжлийн түлхүүр хурдасгуур билээ. Өрнөдийн

хөгжсөн орнуудад сурч боловсорсон шинэ үеийнхэнтэй

боллоо. Харин Монгол улс олон улсын харилцаа болон

боловсролын энэ эерэг хүчин зүйлүүдийг оновчтой

ашиглах төрийн бодлогоо төгөлдөржүүлэх нь зүйтэй.