Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

бүхий ѳдѳр тутмын “Kronen Zeitung“ сонины

тодорхой хувийг худалдан авах сонирхолтой

гэсэн санал тавьж байгаа нь бичигдсэн байна.

Хайнц-КристианШтрахе түүний саналыг дэмжиж

тус “Kronen Zeitung“ сонины мэдээллүүдийг

Эрх Чөлөөний Намын эрх ашигт нийцүүлэн

намынх нь талаар зѳвхѳн эерэг мэдээлэл

бэлтгэн нийтлүүлж сонгуульд ялалт байгуулахад

нѳлѳѳлѳх боломжтой эсэх, цаашлаад Унгарын

Ерѳнхий сайд Виктор Орбаны адил хэвлэл

мэдээллийн хэрэгслүүдийг хяналтандаа оруулж,

сонгуулиар Засгийн газарт тодорхой хэмжээний

суудал авах тохиолдолд улсын ѳмчийн статус

бүхий Австрийн Үндэсний Олон Нийтийн Радио

Телевизийн байгууллага болох “ORF”-ийг хүртэл

хувьчлах боломж байж болох талаар ярьжээ.

Олон цаг үргэлжлэх уг видео бичлэгт мѳн хууль

бус замаар намын санхүүжилт хийх, төрийн

өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээг хууль бусаар

оросын олигархуудад олгох боломжуудын

талаар хэрхэн ярилцаж буй нь олон нийтэд ил

тавигджээ.

Хайнц-Кристиан Штрахе үүрэгт ажлаасаа

огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа

ѳѳрийгѳѳ гадны тагнуулын этгээдүүдийн

урьдаас тѳлѳвлѳн зохион байгуулсан урхинд

орсон гэжээ. Ѳѳрийгѳѳ согтууруулах ундааны

нѳлѳѳн дор тагнуулуудын золиос болсон мэтээр

тайлбарлан ард түмнийхээ ѳмнѳ уучлал хүсэн

мэдэгдэл хийсэн нь түүнийг дэд канцлерын

албанд тохирохгүйгээс гадна улсынхаа эрх ашиг,

аюулгүй байдалд сѳргѳѳр нѳлѳѳлѳх улс тѳрч гэж

Австричуудын нэгэнт хийсэн дүгнэлтийг ѳѳрчлѳх

боложгүй юм.

Австрийн болон зарим олон улсын хэвлэл

мэдээллүүд Орос улс Европын зүрх болох

Австрийн Засгийн газрын дотоод хэрэгт шууд

нѳлѳѳлѳх оролдлого хийлээ гэсэн ѳнцгѳѳс

тайлбарлаж байна. Тус видео бичлэгийг хэн ямар

зорилготойгоор урьдчилан зохион байгуулж

нууцаар хураасан, мѳн Австрийн канцлер Хайнц-

Кристиан Штрахе хээл хахууль тѳлсѳн эсэх зэрэг

асуудлуудыг тогтоохоор Австрийн хуулийн

байгууллага шалгаж эхлээд байна.

2019 оны 5-р сарын 18-ны Бямба гаригийн

орой Австрийн канцлер бѳгѳѳд “Ардын нам”-

ын тэргүүн Себастиан Курц мэдэгдлийнхээ үеэр

“Эрх Чөлөөний Намтай хамтарсан Засгийн

газар ажиллуулж эхэлснээс хойш тус намын

удаа дараа гаргаж буй алдааг би тэвчиж ирсэн,

харин энэ удаад “Хангалттай бол хангалттай“

гэж дурдаад хэт барууны Эрх Чөлөөний Намтай

хамтарсан Эвслийн бүлгийн үйл ажиллагаа

үүгээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсныг

зарлаж дахин шинэ сонгууль зохион байгуулах

шаардлагатай гэдгийг мэдэгдлээ.

2019 оны 5-р сар

НИЙТЛЭЛ

5