1 / 8 Next Page
Information
Show Menu
1 / 8 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Баасан, 2019.05.24, №6 (98)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.defacto.mn

Ц.Батболд

Хөгжлийн эдийн засагч (PhD),

олон улсын хуульч

НИЙТЛЭЛ

ДеФакто

НИЙТЛЭЛ

II НҮҮРТ

IV НҮҮРТ

VI НҮҮРТ

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

АВСТРИЙН ДЭД

КАНЦЛЕРЫН АВЛИГАТАЙ

ХОЛБООТОЙ ВИДЕО

БИЧЛЭГ

ТҮҮНИЙГ

ОГЦРОХОД ХҮРГЭЛЭЭ

Э.Одонтуяа

Австри, Вена дахь чѳлѳѳт сэтгүүлч

ОЮУ ТОЛГОЙН

ГЭРЭЭ МОНГОЛД

АШИГТАЙ ЮУ?

6

АРДЧИЛАЛ, ПОПУЛИЗМ

Ц.БАТБОЛД

Хөгжлийн эдийн засагч (PhD) бөгөөд

АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.

НИЙТЛЭЛ

А

рдчилал хамгийн муу засаглал, гэхдээ бусад

нь бүр дор гэж Черчиль 1947 онд хэлсэн нь

хүмүүс хүсэлд нь таарсан бүхнийг амласан

“демагог” буюу ардын баатруудыг төрийн эрхэнд

сонгож,тэрньсонгуульднөлөөтэйолонхидтаалагдаж

л байвал улс оронд хортой, буруу ч хамаагүй бодлого

явуулах буюу популизм хийх эрмэлзэлтэй байдгийг

анхааруулсных бөгөөд, түүний хамгийн тод жишээ

нь Гитлер байв.

1. Анх 2500 жилийн тэртээх Грекийн хот улсуудын

практикт хэвшсэн демо-ард түмний, крация-

засаглал буюу ардчиллыг тэр үеийн хамгийн

том сэтгэгч Плато (Республика бүтээлдээ)

удирдагч,

цэргийнхэн,

хөдөлмөрчдийн

үүрэг шал өөр учир өндөр боловсролтой

хааныг гүйцэхгүй гэж шүүмжилж байсан бол,

түүний шавь Македонын Александрын багш

Аристотель (Улс төр бүтээлдээ) нийгмийг

хамгийн мэдлэг чадвартай элит цөөнх удирдах

ь зөв гээд засаглалын хамгийн муу гурван

хэлбэр нь нэг хүний дарангуйлал, олигархи ба

нийтийн ардчилал гэж сургаж байв. Дараагийн

үе шат болох Ромын бүгд найрамдах засаглал

ч массын дэмжлэг олох зорилгоор буурай

хөршүүдээ түрэмгийлэн эзлэж, байсхийгээд

л үнэгүй талх тарааж, гладиаторын наадам

зохиодог байсан нь популизм гэсэн утгатай

“bread and circus” гэдэг хэллэг өнөөгийн англи

хэлэнд үлдээжээ. Ром мөхсөний дараах шашин

ноёрхсон дундад зууны хоцрогдол бутрал

сонгодог ардчиллын уламжлалыг үгүй хийж,

оронд нь орой дээрээ хаантай олон давхраа

ноёдын ивээлд хамжлагатын хязгаарлагдмал

эрхтэй хүчин зүтгэж амьдардаг феодалын

засаглал тогтжээ.

2. Орчин үеийн ардчиллын түүх Чингис хаан

одоогийн Бээжинг эзэлж байсан 1215 оны 6-р

сард Английн хаан татвар татах эрхээ 25 том

феодал оролцсон зөвлөлөөр зөвшөөрүүлж,

хуульгүйгээр хүн баривчлахгүй байх үүрэг

хүлээсэн Магна Карт гэрээнээс эхэлсэн гэдэг.

Английн парламентын систем нь татвар

төлөгчид түүний дарамт, зарцуулалтыг хянаж

байх эрхтэй гэсэн гол санаанд үндэслэсэн. Хүн

төрөлхтний түүхэнд эрх чөлөөг хамгийн сайн

хангасан засаглал гэж Гегель үнэлж байсан ч

өмнөх бүх ардчиллын адил сонгуулийн эрхийг

зөвхөн зохих түвшний хөрөнгөтэй, хүн амын

дөрөв хүрэхгүй хувьд олгож байв. Бусад оронд

хамгийн их нөлөөлсөн ардчиллын дараагийн

үе шат нь Английн системд шүүмжлэлтэй

хандаж, Грек Ромын сонгодог уламжлал, сэргэн

мандалтын шинэ үзэл санааг сайн судалсан,

тэр үедээ хамгийн өндөр боловсролтой хүмүүс

массын нөлөөгүй боловсруулж баталсан

Америкийн үндсэн хуулийн систем юм. Үүнд

засгийн эрх ард түмний зөвшөөрлөөс үүсэлтэй

ба хүн бүр эрх чөлөөтэй амьдарч феодал

ноёдтой адилхан өмч эзэмших, түүнийгээ

чөлөөтэй ашиглах “natural” буюу төрөлхийн

эрхтэй тухай Ж.Локе, Ж.Ж.Руссо, Т.Хобс зэрэг

Гэгээрлийн их сэтгэгчдийн шинэ философи,

Америкийн хувьсгалтай нэг онд гарсан

А.Смитийн зах зээлийн эдийн засгийн онол,

шашны бурангуйг ялж гарч ирсэн шинжлэх

ухаанч үзэл их нөлөөлсөн байна.

3. Америкийн хувьсгалын шууд нөлөөн дор бараг

залгаад болсон Францын хувьсгалд популист

Якобинчууд давамгайлснаар засгийн эрхийн

төлөөх эмх замбараагүй цуст тэмцэл өрнөж,

эцсийн дүнд 17 мянган хүн улс төрийн хэргээр

цаазлуулж, шүүхээр шийтгүүлээгүй 10 мянган

хүн шоронд үхсэн нь ардчиллын нэр хүндийг

нэг хэсэгтээ унтрааж, Наполеоныг ялсны

дараа ардчиллын эсрэг Орос, Австри-Унгар,

Прусийн эзэн хаант улсуудын Ариун Холбоо

байгуулагдаж, Австри-Унгар болон Орост

АНУ-ын түүхийг сургуульд заахыг хориглож

байсан байдаг. Гэвч Наполеоны эзлэлтийн

үед нэвтэрсэн хөрөнгөтний хувьсгалын үзэл

санаа, түүний дотор Ромын хуульд үндэслэн

боловсруулсан Иргэний кодекс Европын нийт

оронд (сүүлдээ Орос, Хятад, Япон, Солонгос,

Латин Америк) өргөн тархсан нь орчин

БА

МОНГОЛ

6

Ардчилал ба Үндсэн хууль

Х

ууль

бол

ардчиллыг

гажуудлаас

хамгаалах баталгаа юм. Ардчилал санал

зөрөлдөөнөө гудамжинд биш танхимд

шийдвэрлэх ёстой болгодог бол, хууль оло хоор

түрэмгийлэн цөөнхийн буюу хувь хүний эрх

ашгийг хохироохгүй болгодог. “Rule of Law” буюу

хуулийн засаглал сул байвал популистууд яаж

сүйрүүлдгийн жишээ нь фашизм.

Италид 1922 онд хөдөлмөрчид, халагдсан

байлдагчид дайны дараах хүнд байдлаас

гаргаж чадахгүй Ерөнхий сайдаа огцруулахыг

шаардан сонгуульд ялж, тэдний удирдагч

Мусолини хамгийн залуу Ерөнхий сайд болсон

байдаг. Үндс рхэг үзлийнхээ улмаас Италийн

социал ст

намын

удирдлагаас

хөөгдсөн,

Щвейцарт Ленинтэй уулзаж байсан гэдэг энэ

сэтгүүлч цэргийн хуучин формтой 30 мянган

ажилгүй дайчдын жагсаал зохион байгуулж,

бизнесменүүд, цэргийнхэн, ажилчид, оюутан

залуучуудын шаардаж байсан бүхнийг амлаж,

гол нь тэдний үндэсний үзэл дээр тоглосон гэдэг.

Ромын цэргийн сүлд болох олсоор багласан

фаши сү ээр амаа фашист гэж, өвгөдийн

улсыг сэргээнэ гэж ард түмнээ хөөргөн, шударга

ёс тогтоох нэрийдэлтэй большевикуудаас

хуулбарласан дарангуйллыг нь ашгүй Италид

галт эрэг цагтаа хөдөлдөг болж байна гэж

эхэндээ магтаж байсан гэдэг.

Дайн өдөөснийхөөшийтгэлд үх колони, зарим

нутгаа алдаж их торгууль хүлээсэн Германд

“Үндэсний социалист герман ажилчдын нам”

нэртэй гарч ирсэн “National Socialist” буюу нацист

нам 1933 онд мөн бүх з влонг арилгах с хан

амлалтаар Засгийн эрхэнд гарч, зураач болох

гээд бүтээгүй, боловсрол ядмаг Гитлер эхлээд

Канцлер, жилийн дараа Ерөнхийлөгч нэгтгэсэн

“Fuhrer” буюу их удирдагч болжээ. Тэрээр

парламентын ор онг ш т аж ял тохох замаар

улс төрийн гол өрсөлдөгч коммунистууд болон

өөрийг ньдэмжихгүйнамынхаанөхдийг намнаж,

бусад намыг хориглон, хэвлэл мэдээллийг

пропоганд болгов. Шүүмжлэх магадлалтай

сэхээтнүүдийг мөшгиж эхэлснээр Германы соёл

шинжлэх ухааны сор гадаадад их гарсны нэг

Эйнштэйн, атомын бөмбөгийн м длэг өгч АНУ-д

герман гаралтан англи удамтайчуудаас ч олон

болов. Германы дордолтод гадныхан ялангуяа

Еврейчүүд буруутай, бид дээд заяатай “ариан”

үндэстэн ялна гэж ард түмнээ хөөргөн, Ромыг

дуурайсан дэлхийн нийслэл Герман а төслөө

“урлаач” өөрөө зохиосон байдаг. Еврейн онол

гэж коммунизмыг үзэн ядагч түүнийг Зөвлөлтийн

эсрэг түшиг гэж байтал 1939 оны 8-р сарын 23-

нд Польш Балтид нууц т хироотой Молотов-

Рыбентроп гэрээ байгуулагдаж, 9-р сарын

1-нд Гитлер Польшид довтолсон бол, 17-нд нь

буюу Халх голын байлдаан дууссаны маргааш

Зөвлөлтийн цэрэг зүүн талыг нь эзэлсэн байдаг.

Ялты гэрээгээр тэр бүх нутгийг ЗХУ-д үлдээж

оро д нь Одер-Нил мөрө үртэлх Германы зүүн

хэсгийг Польшид өгсөн байдаг.

ИТАЛИД

ГЕРМАНД

СЭТГҮҮЛЗҮЙ

ЕВРОПД Ч

ЭРСДЭЛД РООД БАЙНА

VIENNA CITY HALL

fd

AUSTRIAN CHANCELLOR

HUBERT BURDA MEDIA

THE DEFACTO GAZETTE