Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 482

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Европд сэтгүүлзүй эрсдэлд, медиа аюулд

ороод байна” гэж Европ ба Германы

хамгийн том хэвлэл мэдээллийн холдинг

компанийн (Hubert Burda Media) ТУЗ-ийн

гишүүн Филипп Велте өнгөрсөн долоо хоногт

Австрийн нийслэл Вена хотын захиргааны,

түүхэн ордонд болсон “Европын Хэвлэлийн их

хурал” (European Publishing Congress) дээр хэлсэн

юм. Хэрэв жилд 2 тэрбум долларын орлоготой,

10 мянган хүн ажилладаг бизнес, түүний дотор

тус бүр нь хагас сая захиалагч бүхий алдартай

сэтгүүлүүд (Focus, Bunte, Chip, Playboy) гаргадаг

супер том хэвлэлийн компанийн удирдлага ноён

Ф.Велте ингэж хэлж байгаа бол энэ аюул, эрсдэл

бодитой юм аа.

“Европын сонинуудын их хурал” гэсэн

нэрээр Венад 19 удаа болж байсан бол энэ

жилээс сониноос гадна сэтгүүл, цахим хуудас

гаргадаг компаниудыг хамруулан нэрээ ийнхүү

өөрчилжээ. Энэ удаагийн их хуралд 35 орны

500 гаруй хэвлэлийн удирдлага, редактор,

сэтгүүлч, төрийн ажилтан оролцов. Өнөөдөр,

2020 оны босгон дээр Европын ч, бусад тивийн

ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг дээрх гурван

орон зайгүйгээр төсөөлөх аргагүй болсон.

Угаасаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл

болон тоон (digital), түүний дотор нийгмийн

сүлжээгүйгээр (Facebook, Twitter etc) хорвоогийн

амьдрал хэвийн өрнөх боломж нэгэнт үгүй

болчихсон.

Сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаа хэлэлцэн,

санал бодол, туршлагаа хуваалцсан энэ их

хуралд монголоос төлөөлөгчөөр оролцсоны

хувьд, гарсан гол хэдэн санааг уншигчиддаа

хүргэхийг энд зорилоо.

Дэлхий даяар уламжлалт хэвлэлд аюул нүүрлэж,

үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж улам

бүр хумигдаж байна. Тэдний орлого эрс багасч,

сэтгүүлч, сурвалжлагч, фото зурагчин, дүрс

бичигч, редакторуудаа цалинжуулах хөрөнгө

мөнгө нь багассаар байна. Иргэд болон тэдний

сонгосон улс төрийн албан хаагчдын хооронд

үүсдэг олон түмэн цэгийг холбогч сэтгүүлзүй,

сэтгүүлчид эрсдэлд ороод байна.

Нэг талаас хэт барууны намууд, популист улс

төрчид сэтгүүлчийн ажлыг хамгийн эрсдэлтэй

мэргэжил болгож хувиргав. Үнэнийг хэлэх үнэ

амь насанд хүрэх боллоо. Турк улсад өнөөдөр

130 мянган төрийн ажилтанг ажлаас нь халж,

160 сэтгүүлчийг шоронд хорьж, 190 хэвлэлийн

газрыг хаагаад байна. Дэлхий даяар 2018 онд 182

сэтгүүлч, энэ оны эхний дөрвөн сард 12 сэтгүүлч

алуулсан байна. Одоо 328 сэтгүүлч шоронд

хоригдож байна.

Нөгөө талаас нийгмийн сүлжээ хуурамч

мэдээгээр бялхаж, иргэд үнэн худлыг ялгахаа

больчихсон. Хүнийг гүжирдэх, нэр төрд нь

АРДЧИЛАЛД ТУЛГАРСАН АЮУЛ

СЭТГҮҮЛЗҮЙ ЕВРОПД Ч

ЭРСДЭЛД ОРООД БАЙНА