Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

Орчин цагт бий болсон шинэ нөхцөл байдалд

чадварлагаар зохицож, хамгийн хуучны сонин

ч гэлээ өөрийгөө шинээр бүтээсэн Голландын

санхүүгийн сонины (fd) жишээ сонирхолтой

байлаа. Хамгийн анхны хувьцаат компани бий

болсон энэ улсад 1796 онд гарч эхэлсэн энэ

сонин 215 жилийн дараа 2011 оноос цаасан

нүүрээ “Берлин хэмжээ” буюу зургаан баганатай

болгож, сонины эхээ цахимаар бэлдэж, цахим

болон цаасан хэлбэрээр түгээх болсноор 2006

онд 52 мянга байсан захиалагчдын тоогоо

өнөөдөр 92 мянгад хүргэсэн байна. Цахим болон

бодит буюу уншиж болох бүх орон зайд түгээж

буй энэ сонины сэтгүүлчид нь өөрсдөө шууд

цахимаар агуулгаа оруулдаг болсон гэж сонины

ерөнхий дизайнер Ханс Споелмэн танилцуулав.

Уламжлалт цааснаас цахим хэлбэрт амжилттай

шилжиж, хоёр орон зайг оновчтой хослуулж,

уламих орлогоолжбуй сэтгүүлийн хувьд английн

The Economist юм. Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч

Марина Гайдн уншигчид маань улам бүр

хэрэглэгч болон хувирч, тэднийг тогтоож чадах

цахим шилжилт хийсэн аргаа хуваалцав. Манай

сэтгүүл уншдаг биш, үздэг хэлбэртэй болсон

(viewspaper, not newspaper) гэлээ. Би өөрөө

энэ сэтгүүлийг монголдоо цаасаар авдаг, гар

утсаараа уншдаг, үздэг, сонсдог тул тэд цаашдаа

юу хийх гэж байгаа нь сонин байлаа.

Уламжлалт

хэвлэлүүд

цахим

ертөнцөд

амжилттай шилжихэд тэдний хариуцлагатай,

туршлагатай сэтгүүлчдийн бүтээсэн агуулгын

оюуны өмчийг сайтар хамгаалах тухай Австрийн

санаачилсан хуулийг Европын Холбоо саяхан

батлаж мөрдөх болсон нь ихээхэн тус нэмэр

болжээ. Энэ хуулийг санаачилсан тухайгаа их

хурлыг албан ёсоор нээсэн, 33 настай Австрийн

канцлер Себастян Курц онцлон ярьж байлаа. Тэр

бас хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчид үнэн

зөв мэдээлэл өгөхийн төлөө хамтын хариуцлага

хүлээдэг болох хэрэгтэй гэж хэлэв.

Мөн Канцлер нь эх орондоо хуралдахаас гадна

аялан жуулчлахыг бүх оролцогчдод уриалж

байлаа. Вена хотын захиргаа энэ их хурлыг

эхнээс нь хамтран хотынхоо гол бэлэг тэмдгийн

нэг, 1872 онд баригдсан нео-готик хэлбэрийн

өндөр оройтой, үзэсгэлэнт ордондоо (Vienna City

Hall) жил бүр зохион байгуулж ирсэн ажээ.

Үнэнийг хэлэх улам бүр үнэтэй болж байна.

2019.05.22

УЛАМЖЛАЛТ ХЭВЛЭЛИЙН ЦАХИМШИЛЖИЛТ

НИЙТЛЭЛ

ДеФакто

халдах, улс төрийн хуурамч, хэт давруулсан

сурталчилгааг мэргэжлийн түвшинд явуулж

эхэлжээ. Хуурамч мэдээ дэлхий даяар хэвийн

үзэгдэл болоод байна. Энэ үйл явдал тэлэхийн

хэрээр нийгмийн сүлжээний том компаниуд,

юуны өмнө АНУ-ын Facebook, Google зэрэг

компаниудын зар сурталчилгааны орлого улам

өсч, уламжлалт хэвлэлийн орлого буурсаар.

2018 онд Германы 2000 сэтгүүлийн зар

сурталчилгааны орлого нийлээд 980 сая евро

байсан бол ганц Facebook-ийнх 1.28 тэрбум,

Google түүнээс ч их болжээ.

Үг хэлэх эрх чөлөөг үндсэн хуулиндаа оруулсан

анхны орон болох АНУ-д л гэхэд Ерөнхийлөгч нь

сэтгүүлчдээ “хуурамч хүмүүс” гэх болжээ. Үнэнийг

хэлэх боломж багасахын хэрээр ардчилал аюулд

орж байна. Хариуцлагаа хүлээдэг сэтгүүл зүй алга

болохын хэрээр хэнийг нь мэдэх боломжгүй,

ямар ч хариуцлага хүлээдэггүй “эх сурвалж”

улам олширч, хуурамч мэдээ улам өргөн түгсээр.

Нийгмийн сүлжээ уламжлалт хэвлэлийг шахан

зайлуулсаар байна. Германд хамгийн сүүлчийн

цаасан сонин 2033 онд гараад л дуусна гэнэ.

Биднийг өсгөж, хүмүүжүүлсэн үгээ хэлэх,

төрийн төлөөллөө чөлөөтэй сонгох, тэднийг

хянахад оролцох ардчиллын суурь үнэт зүйлүүд

алга болж буй учир бид эрх чөлөөгөө эргүүлэн

авахын төлөө тэмцэх ёстой гэж Европын

хэвлэлийнхэн ярьж байна.

Иргэдийн хувьд хуурамч болон үнэн мэдээ,

мэдээллийг ялгах боловсрол олгох, мэргэжлийн

сэтгүүлчид агуулга, хариуцлагаараа нийгмийн

сүлжээнд ялгарах шаардлага гарч байна.