Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

Энэ сарын 23-нд болох Европын парламентын

сонгууль болохоос хэдхэн хоногийн ѳмнѳ буюу

энэ бямба гаригт Австрийн топ улс тѳрчдийн

нэг, хэт барууны үзэлт Эрх Чөлөөний Намын

удирдагч дэд канцлер Хайнц-Кристиан Штрахе

үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа албан ёсоор

зарлалаа.

2017 oны 7-р сард буюу Австрийн үндэсний

сонгууль болохоос хэдхэн сарын ѳмнѳ Испанийн

Ибиза арал дээрх нэгэн харшид болсон дэд

канцлер Хайнц-Кристиан Штрахегийн хувийн

уулзалтын үеэрх яриаг зургаан цагийн турш

нууцаар бичсэн дүрс бичлэгийн хэсгээс Германы

ѳдѳр тутмын сонин “Sueddeutsche Zeitung” болон

долоо хоног тутмын “Der Spiegel” сэтгүүл 2019

oны 5-р сарын 17-ны ѳдѳр олон нийтэд ил болгон

нийтэлсэн байна.

Уг видео бичлэг дээр Хайнц-Кристиан Штрахе

болон түүний намын анд бѳгѳѳд Эрх Чөлөөний

Намын парламентын бүлгийн дарга Иохан

Гуденус нар, Оросын олигархын зээ охин гэж

ѳѳрийгѳѳ танилцуулах нэг эмэгтэй, түүний

дагалдагч ѳѳр нэг эмэгтэй мѳн орчуулагч зэрэг

5 хүний уулзалтын яриа бүхий дүрс бичлэгт

олигархын зээ хууль бус эх үүсвэрээс гаралтай

их хэмжээний мѳнгѳѳр Австрид хѳрѳнгѳ оруулах

хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Австри улсад

борлуулалтын тоогоороо тэргүүлдэг нэр нѳлѳѳ

АВСТРИЙН ДЭД КАНЦЛЕРЫН АВЛИГАТАЙ

ХОЛБООТОЙ ВИДЕО БИЧЛЭГ ТҮҮНИЙГ

ОГЦРОХОД ХҮРГЭЛЭЭ

Эрдэнэнямын

ОДОНТУЯА

Австри, Вена дахь чѳлѳѳт сэтгүүлч

НИЙТЛЭЛ