Previous Page  9 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 11 Next Page
Page Background

9

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

НИЙТЛЭЛ

БОЛОВСРОЛ

ДЭЭД

БОЛОВСРОЛ

ХЭРЭГТЭЙ ЮУ?

Д

элхийн эдийн засгийн форумын

үеэр “Баян болон ядуу хүмүүсийн

хоорондох ялгаа асар их нэмэгдэж,

дэлхийн хамгийн баян найман хүний

эзэмшиж байгаа баялаг 3,6 тэрбум хүний

эзэмшиж байгаа баялагтай тэнцлээ.”

гэдгийг дурдсан. Ийм хурдтай өргөжин

тэлж байгаа орлогын тэгш бус байдал нь

нийгмийн гадуурхалд хүргэж, нийгмийн

нэгдэл нягтралыг алдагдуулахад түлхэц

болж байна. Орлогын хэт ялгаатай

байдлыг шийдэх гарц нь боловсрол юм.

Хүмүүсийн

орлогын

хэмжээ

эзэмшсэн

боловсролынтүвшнээсньшуудхамаардагнь \Pa-

store, Francesco 2010\ судалгаагаар тогтоогдсон.

Сургуульд суралцсан жил нэмэгдэх бүрт ихэнх

шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд

дунджаар 7,2%-оос их хэмжээний үр ашгийг хувь

хүнд авчирдаг байна. Түүнчлэн тус судалгаагаар

сургуульд суралцах жил нэмэгдэх бүр 35-аас

доош насны хүмүүсийн цалингийн хэмжээ 9%-

аар илүү байгааг тогтоожээ.

Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) төгсөгчдийн

ажлын баирны хэлбэрт томоохон ялгаа байгааг

судалгаа харуулж байна. Их, дээд сургууль

төгсөгчдийн 93.7 хувь нь байнгын ажил эрхэлж

байхад, энэ үзүүлэлт МСҮТ төгсөгчдийн хувьд

72.1 хувь байна. МСҮТ нь их дээд сургуультай

харьцуулахад түр болон улирлын чанартай

ажлын байранд шаардлагатай ур чадвараар

мэргэжилтэй ажилтныг илүү олноор бэлтгэдэг

учраас МСҮТ төгсөгчдийн дунд түр болон

улирлын чанартай ажил эрхлэгчдийн хувийн

жин өндөр 14.0 хувь байна гэсэн судалгааг

Хөдөлмөрийн судалгааны институт гаргажээ.

Хүн амын тоогоор манай улстай ойролцоо

Ирландулс 2020он гэхэднийт ажиллах хүчнийхээ

45%-ийг 4-5 дугаар түвшний, 48%-ийг 6-10 дугаар

түвшний, үлдсэн 7%-ийг 1-3 дугаар түвшний

болон түүнээс өндөр ур чадвартай болгох

зорилтыг өмнөө тавьжээ. Үүний тулд 2020 он

гэхэд ур чадвар өндөртэй цагаачдыг татах гэнэ.

Тэр дундаа шинжлэх ухаан, инженер, харилцаа

холбооны технологи, судалгаа боловсруулалтын

ур чадвартай хүмүүсийг илүү чухалчилж байна.

2020 он гэхэд дэлхий даяар өндөр түвшний

дээд боловсролтой хүний нөөцийн дутагдал

38–40 сая, техникийн дээд боловсролтой хүний

нөөцийн дутагдал 45 саяд тус тус хүрч, харин

бага боловсролтой хүний илүүдэл 95 саяд

хүрнэ гэдгийг McKinsey Global Institute 2012 онд

тодорхойлжээ.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭ