Previous Page  3 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 11 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БА АМ.ДОЛЛАРЫН ХАНШ

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ нь гол түүхий

эдээсээ буюу газрын тосны үнээс хамааралтай

(график1). Хоёр үнэ хоёулаа АНУ-ын доллараар

илэрхийлэгддэг. Олон улсын зах зээл дээр түүхий

газрын тосыг хамгийн том хоёр зах зээл буюу Европын

(Брентийн) ба АНУ-ын (WTI or West Texas Intermediate)

үнийг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Хоёр үнэ маш олон

хүчин зүйлээс хамаарч, үргэлж өөрчлөгдөж байдаг.

Томоор нь багцалбал АНУ ба ОПЕК-ийн (газрын

тос экспортлогч орнуудын холбоо) харилцаа, мөн

Саудын Араб, ОХУ, БНХАУ болон тэдгээрийн харилцаа,

холбооны асуудлууд юм.

АНУ ба БНХАУ нь дэлхийн хамгийн том газрын тосны

хэрэглэгч, мөн АНУ (занарын Fracking технологийн

хүчээр) нь хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч

болоод байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын

худалдааны дайн хурцадвал дэлхийн эдийн засагт

сөргөөр нөлөөлж, эрэлт хэрэгцээ буурдаг, тэгэхээр

газрын тосны үнэ унадаг. Харин сүүлийн үед энэ

хоёр улс хоорондын худалдааны тарифын асуудлаа

эерэгээр шийдэх гэж байгаа тул дэлхийн эдийн засагт

сайнаар нөлөөлж, эрэлт нэмэгдсэнээр газрын тосны

үнэ өснө гэсэн хүлээлт үүсээд байна. АНУ-д занарын

технологиор газрын тосны олборлолт нь нэмэгдэж,

газрын тосны үлдэгдэл нөөц ихэсвэл үнэ буурч,

эсрэгээрээ үйлдвэрлэл нь буурах буюу эсвэл эрэлт

нь ихсэж нөөц нь багасвал үнэ өсдөг. Энэ жил АНУ-

ын занарын үйлдвэрлэлийн өсөлт саарах шинжтэй

байгаа нь газрын тосны үнэ буурахгүй, харин ч

өсөх хүлээлт үүсгэж байна. Мөн АНУ-ын эдийн засаг

сайн үзүүлэлттэй байгаа нь үнэ өсгөх нөлөөтэй. Ам

долларын ханш чангарвал, түүхий газрын тосны үнэ

буурч байгаа мэт харагддаг.

ОПЕК болон ОХУ хамтран газрын тосны

үйлдвэрлэлийн хэмжээгээ царцааж байгаа нь, газрын

тосны нийлүүлэлтийг хязгаарлаж, нийлүүлэлтийн

илүүдлийг арилгаж, магадгүй бүр хомсдол үүсгэж

үнийг бууруулахгүй, эсвэл бүр өсгөхөд нөлөөлнө гэж

судлаачид таамаглах боллоо.

Иран болон Венесуэлийн эсрэг АНУ хориг тавьж

түүхий нефтийн экспортыг нь хаах бодлого барьж

байгаа нь үнэ өсгөхөд нөлөөлсөөр байна. Ер нь газрын

тосны экспортлогч Ирак, Иран, Ливи, Судан, Венесуэль

зэрэг улсуудад үймээн самуун гарахаар л үнэ өсдөг.

Бас зуны улирал эхлэж байгаа учир улсуудын ГТБ-ий

хэрэглээ нэмэгдэж үнэ ч дагаад өсдөг.

Ерөнхийдөө газрын тосны үнэ, ойрын хугацаанд

өснө гэсэн хүлээлт үүсжээ. Манай улсын хувьд АНУ-ын

доллар чангарахын хамтаар төгрөг бас сулрах хоёр

хандлага зэрэг гарч байгаа нь бараа импортлогчдыг

жижиглэнгийн үнээ нэмэхэд түлхсээр байна.

График-1