Previous Page  10 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 11 Next Page
Page Background

10

БОЛОВСРОЛ

Чанаргүй их дээд сургуулиудын тоог цөөлөх

шалгалт хийнэ, эрхийг нь цуцална гэж төрийн

тэргүүнээсээ эхлээд, салбарын сайд нь сүржин

мэдэгдэл хийхэд олон нийт алга ташин хүлээж

авах нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой”

ижил үйл болох вий. Яагаад гэж асуух байх. Эцэг

эх, суралцагчид жил ирэх тусам хэрсүүжиж сайн

муу, чанартай чанаргүй сургуулийг ялгаж салгах

чадвартай болж, элсээд орсон ч таалагдахгүй

бол сургуулиа, хөтөлбөрөө солих, өөрчлөх бүх

эрх нь хувь хүнд нээлттэй, дотоодын болон

гадаадын сургуулийг сонгох, элсэх арга зам,

шалгуураа хэнээс ч илүү мэддэг учир сонголтыг

тэдэнд үлдээх нь хөгжлийн зарчим.

2018 оны 9-р сард орон нутгаас ирсэн нэгэн

оюутнаас “яагаад энэ их сургуулийг сонгосон бэ?”

гэж намайг асуухад “хувийн өмчийн сургууль

эзэнтэй тул хариуцлагатай, төрийн сургуулиуд

эзэнгүй” гэж хэлэхийг сонсоод үнэхээр өөр

үеийнхэн бий болж байгааг ойлгож байсан. Ард

иргэдээ, залуу үеэ дутуу үнэлж, дарамт шахалтыг

дээд боловсролын салбарт бий болгох нь хүнд

суртал, авлига, хээл хахууль, эрх мэдэл, танил

талын сүлжээг өргөтгөхөөс өөрийг үл чадна.

Тэгээд ч 2019, 2020 онд ЕБС төгсөгчид өмнөх

үеийнхээс 1.5-2 дахин бага байх учир зах зээлийн

зарчмаараа хөтөлбөр, сургалт сайтай, алсын

хараатай, зөв бодлого, менежменттэй сургууль

аяндаа ялгарч хөгжинө.

2015 оны 4-р сард олон улсад нэртэй судлаачид

болох КайМинЧен, ЖамилСалминар “Монголын

дээд боловсролын шинэчлэл: Урьдчилсан

ажиглалт” сэдэвт зөвлөмждөө “Монгол Улсын

ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн

85-90% нь дээд боловсролын байгууллагад

элсэж байгаа нь золтой завшаан бөгөөд энэ нь

хүн амыг бүхэлд нь хөгжүүлэх сайн хөрс суурь

болж чадна. Энэ боломжийг ашиглан чанартай

боловсролоор ирээдүйг туулах чадвартай

иргэдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах

шаардлагатай болж байна” хэмээн онцолсон

байдаг.

Дээд боловсролын хөгжил нь зөвхөн эдийн

засгийн асуудал биш юм. Эдийн засгийн хүрээнд

тавьж буй зорилго, зорилтыг боловсролын

хүрээний зорилго, зорилттой ижилсүүлэн,

нэгдмэлболгохньчухал.Хойчүемааньхурдацтай

өөрчлөгдөж буй дэлхийд урьдчилан таамаглах

боломжгүй саад, бэрхшээлийг даван туулах

чадвартай, хувийн болон нийгмийн амьдралдаа

хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай.

Тэгш бус байдал газар авах эрсдэл нүүрлэж буй

энэ цаг үед хүн бүхэнд ижил боломж олгоход

дээд боловсрол шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс

дээд боловсрол олгох үүрэг нь нийгмийн

өөрчлөлт, сорилтод зөвөөр зохицон амьдрах

чадвартай иргэнийг суралцахад чиглүүлэхээс

гадна ард иргэдэд насан туршийн боловсрол

олгох чиглэлээр өргөжиж байна.

Стэнфордын их сургуулийн багш Paul Kim “21-р

зуунд бичиг үсэггүй хүн гэж дахин шинээр сурч

чаддаггүй хүнийг хэлнэ” гэжээ.

2019 оны 5-р сар

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХҮЧЭЭР ЦӨӨЛӨХ ҮҮ?

Өнөөдөр хүүхэд бүр бие даасан, өөртөө

итгэлтэй, өөрийнхөө “ирээдүйнбүтээлчменежер”

болох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Биеийн хүчний хөдөлмөрийн хэрэгцээ багассаар

байгаа өнөө үед боловсролгүйн улмаас ажилгүй,

хөрөнгөгүй “доод анги” нэмэгдэх тусам орлогын

ялгаа, хуваагдал даамжирсаар л байх болно.